Стэнфордын их сургуулийн нийгмийн ухааны номын санд

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Трамп Ерөнхийлөгч юутай ч гэсэн цагаачлалын асуудлыг чангатгаж эхлэв. "Америк бүгдэд нээлттэй байсан, цар тахлын хямралаас болж цагаачлалын асуудлыг эргэж харах хэрэгтэй боллоо, америкчуудын ажлын байрыг хамгаалахын тулд эхний ээлжинд ногоон кард буюу байнгын оршин суугчийн эрх олгох асуудлыг 60 хоног хойшлуулна" гэж Трамп Ерөнхийлөгч хэлэв. Ногоон кард авах нь яваандаа бүр ярвигтай болох нь ээ. "Мексиктэй хамтраад урд хилээ сайн хааж чадсан, одоо бол дуртай үедээ алхаад орж ирэх боломжгүй болсон, зөвхөн тариа ногоо хураах урилгын ажигчдыг хэвээр оруулна" гэж бас ярив. Ногоон кардаа бөглөөд хүлээж буй монголчууд маань энэхүү шийдвэр хэрхэн өөрчлөгдөхийг цаашид анхаарна буй за.

Цар тахлын үед Америкийн төр засаг гадаадын аюулгүй байдалдаа тавих анхаарлаа сарниулаагүй хэвээр байна. Чоно борооноор гэгчээр Ираны төрөл бүрийн хурдан завь, жижиг онгоцнууд Персийн буланд буй Америкийн тэнгисийн цэргийн хөлөг онгоц руу өдөөн хатгалга хийж, улам ойртох болсон тул Трамп Ерөнхийлөгч тэднийг буудаж устгах эрхийг Тэнгисийн цэргийн командлагчдаа өгөв. Мөн "Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Чен Ын хагалгаанд орж ухаангүй байна" гэсэн мэдэгдлийг Цагаан ордны аюулгүйн зөвлөх мэдэгдэв. Солонгосын цөмийн зэвсгийн асуудалд анхаарал хандуулсан хэвээр байгааг энэхүү мэдэгдэл нотолж байна.

Цар тахлын улмаас Европын орнууд эдийн засаг их хямарч байна. Хямралыг далимдуулан хийж буй зарим сөрөг зүйлс илэрч байна. Түүний нэг жишээ нь Италийн мафи гэнэт идэвхжиж эхэлжээ. Мафийнхан мөнгөтэй тул өлсгөлөнд нэрвэгдсэн ардуудад үнэгүй хоол тарааж, тэднийг татаж, цаашид улс төрийн сонгуульд ашиглах, үүдээ хааж буй бизнесүүдэд мөнгөн дэмжлэг олгож, тэдэнтэй холбоогоо бэхжүүлж байгаад хар тамхины бизнес, мөнгө угаах ажилдаа татан оруулах барьцаа ахиулж буй ажээ. Зөвхөн Италиар зогсохгүй цар тахалд нэрвэгдсэн улс орнуудад Италийн мафи хүчээ авах төлөвтэй байна гэнэ дээ.

Жижиг бизнес эрхлэгчдэд зориулсан тэтгэлгийн 10 мянган долларыг хөл дээрээ зогссон томоохон бизнесийн эзэд шүүрч аваад, ихээхэн бухимдал үүсгэжээ. Тэтгэлгийн тараалтыг бэлтгэл, хяналт муутай зохион байгуулснаас болж уг асуудал сөрөг хүчний локаторт өртжээ. "Хударгагүй загнаж, тэтгэлгийн мөнгө авсан нөхөд буцааж өгөөрэй, жижиг бизнесийг хүн насан туршийнхаа хуримтлалаар үүсгэдэг юм" гэсэн хатуухан үгийг Трамп Ерөнхийлөгч чулуудаж байна. Хүний шунал хязгааргүй хойно боломжийн бизнес эрхлэгчид тэр тэтгэлгийг завшсан байна даа. Ийм асуудлуудаас болж бизнесээ эрт нээх гэж бүгд зүтгэж байна. Бизнесээ эргэж нээхийн тулд өдөрт хийх цар тахлын шинжилгээний тоог 3 дахин ихэсгэхээр ярьж байна. Одоогийн байдлаар өдөрт 150 мянган орчим шинжилгээ хийж байна. Үүнийг хагас сая болгочихвол их учиртай болох ажээ. Өнгөрсөн сарын хугацаанд хиймэл амьсгалын аппаратын нөөцөө овоо базааж авсан гэнэ. Одоо зай барих, маск зүүхийг хэвшүүлж аваад , хоригоо цуцлах бололтой. Хэрвээ халдвар ихсээд, 2 дахь давалгаа үүсвэл ахиад гэрийн хорио зарлах юм байна.

Ш.Баатар
2020.4.23

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу