Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Америкийн ихэнх хэсгүүд болон Европт reproduction ratio халдвар тарах харьцаа RO буюу 1 халдвар тээгчийн бусдад халдаах тоо 1-аас бага боллоо гэж бичигдэж байна. Үүнийг вирустэй гарсан хүний тоо болон эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн тооны өсөлтөд үндэслэж баримжаалж тогтоодог юм байна.

Нью Йорк хотын даргын өгүүлснээр тархалт удааширч дээрх харьцаа 0.9 болсон ба хэрэв 1.2 байлаа гэвэл вирусын тархалт нэмэгдэж, хяналтнаас гарсан гэсэн үг аж. Өөрөөр хэлбэл вирустэй нэг хүн 1-ээс дээш хүнд тараахад л замбараагаа алддаг байх нь. Францад гэхэд 3/17 -аас авсан арга хэмжээний ачаар тархалт удааширч уг харьцаа 0.6-д хүрчээ. Их Британид RO нь 1-аас бага гэхдээ 0.5-аас их байгаа гэж ЗГ нь таамаглаж байгаа юм байна. Италид мөн 0.8 болсон гэж үзэж байна.

Германд энэ тоо багасаж 0.8 орчим болсонд үндэслэж эдийн засгийн зарим хэсгээ болгоомжтойгоор нээх арга хэмжээнүүдийг авч эхэллээ. Эхний байдлаар олон хүн нэг дор цуглуулахгүй байх урьдчилсан арга хэмжээг авсан болон ариутгах цэвэрлэх дүрмийг чанд мөрдсөн тохиолдолд жижиг бизнесүүдийг онгойхыг зөвшөөрсөн байгаа.

12 загварчлалыг иш татаж Европийн холбооны вирусын эсрэг арга хэмжээг зохицуулж байгаа Европийн CDC-аас гаргасан тоймдоо хэрэв ямар нэгэн арга хэмжээ аваагүй орхисон бол энэ тоо 3.28 байх байсан гэжээ. Ухань хотын судлаачид дүгнэлтдээ хатуу хөл хориог тогтоосны ачаар RO 3.86 байснаас 0.32 болж буурсан гэжээ.

Тэгэхээр энэ тоо 1-ээс доош хүрсэн газрууд аажмаар болгоомжтойгоор, үе шаттайгаар эдийн засгаа ажиллуулж эхлээд хэрэв 1-ээс дээш болчихвол буцаж хөл хорио уруу шилжинэ гэсэн төлөвлөгөөтэй хөдөлж байгаа юм байна.

Хятадын ЗГ-аас Япон, Солонгос, зүүн азийн орнууд болон европын зарим орнуудын ЗГ тай зайлшгүй шаардлагатай бизнес зорчилт, тээвэрлэлтэнд хилээ нээх тухай ярьж эхэлж зарим тохиролцоонд хүрч эхэлсэн гэсэн байна.

Хятад ч бас сахилгагүй юмаа. Вирусын асуудал нь гайгүй болов уу үгүй юу Хонгконгийн тэмцэгч удирдагч, хуульчдыг баривчилжээ. Вирусаар далимдуулаад тэмцэл нь суларсан дээр нь толгойг нь тасдах нээ дээ. Айхтар хүмүүс шүү.

Америк маань ямархуу байна даа тэгвэл.

Энэд тэнд хөл хориог эсэргүүцсэн жагсаал цуглаан болж байна. Ойролцоогоор 10-аад мужид цуглаан өнгөрсөн 7 хоногт болжээ. Жишээ 4/15-л Мичиганд болсон цуглаанд ойролцоогоор 3 мянга орчим хүн оролцжээ. Калифорний Капитолын гадаа вакциныг эсэргүүцэгч группээс мөн л адил зорилтоттой цуглааныг зохион байгууллаа.

Энэ тэндхийн жагсагчдын барьсан лоозонгууд хөл хорио нь бидний эрхийг зөрчиж байна, хөл хорио тогтоосон удирдагчдаа коммунизм, социализмын дарангуйлагч удирдагчтай харьцуулжээ. Үүн дотор мэдээж үнэхээр ажлаа хийхгүй бол хүнд байдалд байгаа хүмүүс байгаа ч та нар надад маск хүчээр зүүлгэж чадахгүй, би өөрийнхөө биеийг мэдэж байна, би үсээ ч засуулж чадахгүй байна гэчихсэн хөгшчүүл зогсож байх нь харагдана лээ. Дэлхий ээж айхтар, бидний бие махбодийн дархлааг шалгаад зогсохгүй сэтгэл санаа, оюуны дархлааг бас давхар шалгаж орхиж байна даа.

FB харин жагсаал, цуглааны зар, постонд хориг тогтоожээ. Үүнийгээ уг компани эдгээр группүүдийн тэдний үзэл бодлыг хаагаагүй, харин олноор цугларч болохгүй ЗГ-ийн бодлого, хуулийг зөрчих тул хориглосон гэжээ. Үнэхээр олон хүн цугларч, вирус тараахгүй байхад нэмэртэй сайн алхам болжээ.

Гэхдээ дээр жагсаж байгаа хүмүүстэй Америкийн олонх нь санал нийлэхгүй байгаа шүү. Доорх графикийг хараарай. 10 хүний нь 6 нь хэт эрт нээснээс аюул ирэх вий гэж санаа зовж байна гэсэн байна.

Ихэнх мужууд эдийн засгаа нээхээсээ өмнө тест шинжилгээ авах хүчин чадлаа нэмэгдүүлэхийг зорьж байна. Жишээ Мариланд мужийн захирагч Солонгосоос 500 мянган шинжилгээ хийх боломжтой 5000 оношлуур 9 саяар худалдаж авсан гэж байна. Манай Гавин энэ сарын сүүл гэхэд өдөрт 25 мянга, 5,6 сар гэхэд өдөр үүнээс хэд дахин олон шинжилгээ хийдэг болохоор ажиллаж байна гэсэн бол Висконсин мужийн захирагч өдөрт 12 мянга, долоо хоногт 85 мянгыг хийдэг болох төлөвлөгөөтэй, одоогоор уг мужид 36 лаб ажиллаж байна гэжээ. Гэхдээ олонх мужид ийм санхүүгийн чадавх, технологийн боломж байхгүй л дээ.

LA каунтигийн эрүүл мэндийн департаментаас тодорхой тооны иргэдийн цусны шинжилгээний дүнд үндэслэж гаргасан мэдэгдэлдээ анх тооцоолж байснаас олон хүн вирусын халдвартай байна гэжээ. Гэсэн нь ч ихэнх иргэд буюу 100 иргэд тутмын 94 хувь орчим корона вирус тусаагүй байна гэж үзжээ. 10 сая иргэдтэй тус каунтигийн 853 хүнд дархлааны шинжилгээ хийж үзэхэд 4.1 % нь дархлаатай гарчээ. Southern CA их сургуулийн эрдэмтдийн тооцоогоор тус каунтигийн иргэдийн 2.8-5.6 хувь нь тодорхой хугацаанд халдвар авсан байх магадлалтай гэжээ.
Тэгээд бодохоор том хотуудад (Нью Йоркт арай олон хүн байж болох юм) газар сайгүй ялгаагүй иймэрхүү л тооны хүмүүс өмнө нь вирус авчихсан, тусаагүй хүмүүс нь олонх нь байх нь. Өмнө Ухань хотын дархлаатай хүний тоо ч гэсэн иймэрхүү бага байсан.
Санаж байна уу вирус цаашаа тарахгүй байх дархлааны сүрэг үүсэхийн тулд ядаж 50-60 хувь нь дархлаатай (тусчихсан) болчихсон байх ёстой гэдгийг. Би дотроо олон хүн тусаад дуусчихсан байгаасай гэж бодож байсан маань ингээд талаар болох шиг боллоо. Тэгэхээр олон хүмүүс хоорондоо ойртоод эхлэхээр 94 хувь нь дахиад л өвдөөд давалгаалаад явчих магадлалтай. Хүмүүсийг насаар нь хорьж чадахгүйгээс хойш Эрүүл мэндийн үйлчилгээнийхээ хүчин чадлын хэмжээнд бага багаар хүмүүсийг чөлөөлж халдварлуулаад явах нь зөв ч юм уу вакцин гартал. Улс орны удирдагчид ухаантай хүмүүс мэдээд хийж байгаа байлгүй дээ.

Дархлааны тал дээр эмч эрдэмтдэд эргэлзээтэй зүйл зөндөө байна. Жишээ дархлаа аль зэрэг удаан хугацаанд тогтож байна? 6 сар уу эсвэл насан туршид нь уу гээд л. Хүний биед вирус орж ирэх бүрт дархлааны систем эс эд, эрхтнүүдийн системийг зохицуулан найруулж түүнд тусгайлсан хамгаалалтын арга хэмжээг авдаг. Ингэж тогтсон дархлааны хүчин чадал, үргэлжлэх хугацаа нь удамшил, нойр, хоол, стресс, ариун цэвэр гэхчилэн олон хүчин зүйлээс хамаардаг аж. Хэрэв сайн нөхцөл нь бүрдсэн тохиолдолд вирус орж ирэх тоолонд устгах хэмжээний эсрэг биетүүд үүсч устгах процесс насан туршид нь явагдах боломжтой. Гэвч вирус шалгарч үлдэхийн тулд дархлааны систем танигдахгүй хэмжээнд мутацинд орж дахин биед орж ирэхэд дархлаа үйлчлэхгүй болдог байх жишээтэй. Жишээ нь influenzas вирус байнга өөрчлөгдөж байдгаас бараг л жил бүр шинэ төрлийн томуу гаргаж ирдэг. Үүний мутацинд ордог хурд нь жилд 50 мутаци үүсгэдэг гэжбайна. Тэгвэл микробиологчид, эрдэмтдийн үзэж байгаараар SARS-CoV-2 вирус жилд 25-аас бага тооны мутаци үүсгэдэг тул натурал дархлаа, болон вакцинаар тогтоосон дархлаа удах байх гэж найдаж байгаа гэнэ. Одоогоор эрдэмтэд ямар хэмжээний эсрэг биет хүнд үүсвэл SARS-CoV-2 вирусын эсрэг бүрэн дархлаатай болох вэ гэдгийг яаран судалж байна гэж байна.

Америк болон европийн багуудын бие даасан судалгаагаар өвчтөнүүдийн цусны шинжилгээгээс үзэхэд халдварын шинж тэмдэг илэрснээс хойш 2-15 хоногийн дараа өвчтөний дархлааны систем эсрэг биет үйлдвэрлэж байгаа нь харагдаж байжээ. Одоогоор вирусын халдвар авсан хүмүүсийн нэлээд нь хангалттай тооны эсрэгбиеттэй болж идэвхтэй хамгаалагдаж байна гэж эрдэмтэд үзэж байна. Харин энэ дархлаа нь удаан хугацаанд тогтож чадаж байна уу гэдэг л чухал аж. Ямартаа ч хэрэв дархлаа нь түр зуурынх байвал 2 дахь удаагаа тусахад өмнөхөөсөө хамаагүй сул тусдаг гэжээ. Өмнөх бичлэгт дурдсанаар өвдөөд, эдгэрээд явсан хүмүүсээс дахин вирустай гарсан хүмүүсийг Солонгос эмч нар вирус нь дарагдаж байгаад дахин идэвхжсэн гэж үзээд байгаа. Харин дэлхийн эрдэмтэд болохоор түгээмэл хэрэглэгдэж байгаа PCR шинжилгээний тестийн алдаа гэж үзэж байна. Учир нь өвчлөлийн хүнд, 2-р үед вирус уушигт орох үед энэ тестэд илрэхгүй байх тохиолдол гарч байгаа юм байна. Хятадын эрдэмтэд нэг хүн дээр 8 удаа сөрөг гараад, 9 дэх дээрээ эерэг гарсан тохиолдлыг дурджээ.
Хэрэв сайн дархлаа үүссэн нь бол тийм хурдан дахин халдвар авах ёсгүй гэж байна. Амьд үлдэхийн тулд айхтар тэмцдэг вирус юм даа. Бараг магтахнээ би хэ хэ.

Одоогоор Texas, Indiana муж удахгүй зарим дэлгүүр, парк болон үйл ажиллагааг нээхээр төвлөснөө зарласан бол Florida, South Carolina мужид далайн эргээ хүмүүс чөлөөтэй очихоор болгочихлоо. Үйлдвэрүүд ерөнхийдөө эхэлж нээгдэж байна. Компаниудаас Пепси, Кола компаниуд ажилчиддаа маск олгож, халууныг нь үзэж, эсвэл халууны шил тус бүрт нь өгөөд ажлаа хийгээд эхэлчихлээ.
Boeing 37 мянган ажилчдаа энэ 7 хоногоос ажиллуулж эхэлнэ гэсэн.

Амазон, GE , Ford гэхчиоэн гээд томоохон компаниуд ажлаа эхлэхийн тулд ажилчдаа яаж шалгаж, шинжлэх тал дээр баахан төлөвлөж байгаа юм байх. халууныг шалгах уу, эсвэл бүр вирусын тест авах уу гээд хэтрүүлж, дутаачихгүй гэж бөөн бодол болж байгаа биз. Мөн зөвхөн ариутгал цэвэрлэгээ хангалтгүй тул үйлдвэрийн байрны зохион байгуулалтаа (зай) өөрчлөх, байнгын эмнэлгийн ажилтан байлгах гээд төлөвлөгөөнүүд дурдагджээ.

3 том кредит агентлагEquifax, Experian, TransUnion -аас 7 хоног бүр өөрсдийн кредит түүхээ үнэгүй шалгах боломжийг хүмүүст өгч эхэллээ. AnnualCreditReport.com сайтаас өөрсдийн түүхээ үзэж шалгаж болно. Уг нь хүн бүр жилд нэг удаа үнэгүй шалгах боломжийг уг сайтнаас олгодог билээ.

Түмэн амгалан байх болтугай.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу