Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Манай ресторан ажиллуулдаг хүмүүс санаа авбал гээд. Тэд маань рентний төлбөр гээд хэцүүхэн байгаа байх. : Сак хотын орчмын зарим ресторанууд дэлгүүр шиг бараа зарж орлогоо бага ч гэсэн нэмэгдүүлж байгаа гэжээ. Дэлгүүр ачаалал нь ихдээд бараа нь олдохгүй хэцүү байхад хэрэглэгч нартаа нэг талаар тус болж байгаа хэрэг шүү. Нөгөө талаар ресторан бараа авдаг газрууд ажиллаж байгаа болохоор та нарт олдоц багатай барааг хямд авах боломж байна.

Өндөг, тахиа, сүү зэргээ “to go” хоолны хамт багц болгоод зарж байгаа юм байна. Жишээ нь нэг ресторан disaster pack гээд 30 өндөг, 4 ш нойлын цаас, 6 ширхэг ус, 1 талх гээд $25, 3 паунд тахианы цээж мах, 15 өндөг, 1 галлон сүү, 1 талх, 3 ш нойлын цаас, 1 паунд масло, 2,2 паунд будаа, сонгино, лууван, улаан төмс $40 гэжээ. Тэгэхээр та бүхэн өөр өөрсдийн голлох үйлчлүүлэгч нарынхаа хэрэгцээг бодож байгаад хэрэгцээний хүнсийг багц болгоод хүмүүст дарамт болохгүй аятайхан үнэ тогтоогоод тавьчихна биз.

Мөн СА -д түр захирамжаар зөвшөарөлтэй газруудыг архины төрлийн ундаа, коктэйл to go хоолтой цуг зарж болохыг зөвшөөрсөн байгаа. Ашиглаж болох бүх зүйлийг хийгээд хийгээд яваарай.

Гүүд лак.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу