Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ерөнхийлөгч шар бүх зүйл under control, тайван сайхан хийдэг зүйлээ хийгээд яв гэж зарлаж байх үед Калифорни муж Америктаа л хамгийн түрүүлж хөл хорио тогтоосон нь вирусын тархалт, үхлийг сааруулж чадсан том алхам болсныг харуулж байна гэж Хотын маань төв хэвлэлд бичжээ. Доор Италийг СА-тай харьцуулсан графикийг хараарай. Үүний дүнд ихэнх иргэд дуулгавартайгаао гэртээ байгааг гар утасны дата харуулж байгаа юм байна. Гэвч шарыг дэмждэг хэсгүүдээр болон боловсрол багатай хот, районуудаар хөдөлгөөн хэвээр үргэлжилж байгааг мөн л дата харуулжээ.

Аюулын хурдыг багасгаж чадсан Алтан мужийнхаа захирагчаа магтахаас яахав. Бүх иргэддээ бичигтэй, бичиггүй, шар боргүй ялгаваралгүй хамгийн энэрэнгүй бодлого баримталж ирсэн өмнөх удирдагчийн залгамж болсон захирагч маань цагийг нь олж хурдан шийдвэр гаргаж, байнгын маргаантай байдаг шарыг цагийг нь олж магтаж хэдэн зүйл эртхэн салгаж, мужид дахь хувийн компани, лабуудаас туслалцаа хүсч улсыг хүлээлгүй тестийг нэмэгдүүлж, хурдавчлуулж, хэрэгцээт зүйлсийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, зарим үйлдвэрүүдийг хэрэгцээтэй зүйл, түүний дотор нэн ховор болоод байгаа амьсгалын аппаратыг үйлдвэрлэхийг уриалж, орон гэргүйчүүдэд буудлын өрөөнүүдийг гаргаж өгч байна. Аягүй бол манай нөхөр шарын ЗГ Хятад улстай маргаантайгаас хэрэгцээт зүйлийн туслалцаа авч чадахгүй байхад муж маань угийн худалдааны харилцаа сайтай тул наана цаагуур ярьж байгаад хэдэн юм салгаад авч магадгүй шүү. Шар өмнө нь худалдааны тарифын маргааныг үүсгэж, одоо болохоор нэгэнт гарсан өвчин, вируст улсынх нь нэрийг өгч дуудан, өвчин гарсанд буруутгаж дэлхий даяар зарлаад байгаад дургүйцсэн Хятадын ЗГ 2-ын хооронд харилцааны том ангал үүссэн байгаа бөгөөд бүр 1 сард ачуулах ёстой байсан туслалцааны ачааг ч 3 сар гартал хүлээж авах тохиролцоо хийж чадалгүй, сүүлдээ өөрсдөө өөр улсад хандивла гэчихсэн аж. Бараг одоо өөрсдөө хэрэглэх болж байгаа биз. Нөхцөл байдалд дүгнэлт хийж арга барилаа өөрчлөх чадваргүй нөхөр яахав энэ 7 хоногт болоод өнгөрсөн том 7-ын уулзалт дээр хүртэл Хятадын вирус гэж нэрлэнэ гэж зүтгээд бусад улсын удирдагчид үүнийг нь зөвшөөрөөгүйгээс нэгдсэн мэдэгдэл ч гаргаж чадаагүй аж. Улс орон даяар ид дэгдэлт газар авч байхад түрүү 7 хоногт нөгөө “дурак” чинь 4 сарын 12-оос хойш бүх хөдөлгөөнийг хэвийн болгож эдийн засгаа байранд нь оруулах талаар яриад, түүнийг дэмждэг хэвлэл мэдээллүүдээр э/з муудсанаар мөнгөнд санаа зовох нь бүх иргэдийн эрүүл мэндэд вирусээс хортой болохыг сурталчлаад, бүгд найрамдах намын сенатор хүртэл хөгшчүүлээ золиослох бараг санал гаргаад авлаа. Заримдаа ч хошин шог үзэж байгаа юм шиг л юм болох юм. Даан ч инээдэмтэй сэдэв биш юм даа. За тэр яахав. Бид нар мэднээ гэж.

Улс орон даяар буу, зэвсгийн худалдаа нэмэгдэхэд (зомбинуудыг буудахнээ дээ) non essential шаардлагатай биш гэдгээр буу зэвсгийн дэлгүүрүүдийг хаах шийдвэр гаргасныг нь nra (буу эзэмшигчдийн нэгдэл) манай мужийг ард түмний чухал хэрэгцээтэй худалдааг хаасан гэдгээр шүүхэд гомдол гаргаад байгаа гэж байгаа.

Тахал одоогоор мужийн хэмжээнд 100 гаруй үхэл авчирч,ялангуяа мужийн өмнөд хэсэг, түүний LA хавиар ширүүхэн тусч байгаа тул ихэнх нөөц бололцоогоо тийшээ чиглүүлж байна.
За 5-дахад батлагдсан туслалцааны программ нь хувь.хүн, айлд очих нэг удаагийн мөнгөнөөс гадна монголчуудад хэрэгцээтэй хэдэн зүйл байгааг дурдвал:

1) Бүтэн, хагас, түр, улирлын ажилчид аль аль нь авч болох ажилгүйдлийн даатгалын мөнгөн санхүг нэмэгдүүлжээ. Үүний дүнд долоо хоногт $600, нийт 4 сар үргэлжлүүлэн авах бололцоог өгнө. Гэхдээ мөнгөний авах хэмжээ муж бүрт харилцан адилгүй бөгөөд дээрх санхүүжилтын дүнд авах хугацаа 13 долоо хоногоор нэмэгдэх боломжтой болж байна. Дарин хэлэхэд энэхүү даатгалд бүртгүүлэхдээ мужийнхаа EDD Employment Development Department гээд хайгаад сайт уруу ороод бөглөнө.

Мөн 4/1-ээс өвчний (өөрийн болон гэр бүлийн) цалинтай чөлөөг өргөжүүлсэн шийдвэр гарчээ. Хэрэв ажилчин корона вирусын шинж тэмдэгтэй, эсвэл үүнээс болж карантинд (хөл хорио биш шүү) орсон бол ажил олгогч 2 долоо хоног эсвэл 80 цаг хүртэлх цалинтай чөлөө өгөх ёстой болжээ. Хэрэв ажилчин карантинд орсон хүнийг асарч байгаа, эсвэл сургууль, day care хаасны улмаас хүүхдээ харж ажил хийх боломжгүй болсон тохиолдолд цалингийнх нь 2/3 хэмжээнд 80 хүртэлх цагийн цалин олгох ёстой. Хэрэв ажилчин 30-аас хоногоос дээш хугацаагаар уг байгууллагадаа ажиллаж байгаа бол эдгээр хугацааг 10 хүртэлх долоо хоногоор нэмэгдүүлж 2/3 цалингийхаа хэмжээнд чөлөө нэмж авах бололцоотой.

500-аас доош ажилчидтай “ажилчдад цалинтай чөлөө” хуулийг дагаж мөрдөх ёстой ба Department of Labor хянах болно гэжээ. 50-аас доош ажилчидтай бол дээрх хуулиас чөлөөлөгдөх боломжтой гэсэн байна. Хууль дөнгөж батлагдсан тул удахгүй нарийвчилсан дүрэм журам гарч тодорхой болох бизээ.

2) Uber-ийхаан, барилгынхан, гүүд ньюс.

1099-аар буюу independent contractor ангиллаар ажилладаг олон монголчуудын маань авах боломжгүй байсан даатгалыг түр хугацаанд хэрэгжих Pandemic Unemployment Assistance нэртэй программаас 39 долоо хоног хүртэлх хугацаагаар авах бололцоотой болж байна. Энэ программ нь 12/31 хүртэл хэрэгжинэ гэжээ. Дунджаар сард $1200 авдаг хүмүүс бараг тэр хавьцаа даатгалын мөнгө хүртэх бололцоотой болох бх гэж Goldman’s Sachs -ын эдийн засагч бичжээ. Яг хэзээнээс яаж бөглөх талаах мөн л EDD сайтад тавигдах байх. Тэндээс мэдээллээ аваарай.

Түүнчлэн хувиараа бизнес эрхлэгчид 2/15-6/30 дотор Forgivable SBA Loans - зээлэнд бөглөж авах боломжтой бөгөөд энэхүү зээлээс зарим төрлийн зардалд хэрэглэвэл тэр хэсгийг нь “өршөөж” буцаж төлөх шаардлагагүй нөхцөлтэй .

3) улсын оюутны зээлтэй хүмүүсийн хүүг түр тэглэж байгаа юм уу даа. Тэр талаар зээлийнхээ байгуулагаас тодруулна бизээ.

За эдгээр мэдээлэл нь дөнгөж батлагдсан хуулийн нийтэд тодорхой болсон хэсгүүд бөгөөд цаашид үүнээс хэрхэн яаж хүртэх боломжийг сайт, ЗГ байгууллагын холбогдох сайтууд уруу өөрсдөө орж Coronavirus aid, relieve and economic security act буюу CARES Act гэдгээр хайж уншиж, хэрэгжүүлээрэй. Та бүхэндээ амар амгаланг хүсье.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу