Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ихэнх сургуулиудын намрын хичээл онлайн, виртуал болж байгаатай холбогдуулаад аав ээж техник технологийн бага зэргийн бэлтгэл хийх шаардлагатай. Хамгийн түрүүнд интернет холболт чинь гайгүй байх, тэгээд компьютер, эсвэл хямдахнаар нь chromebook (сургуулиас хэрэглүүлэхээр өгч магад), дуу чимээ сайн багасгадаг чихэвч, тэгээд магадгүй принтер хэрэгцээтэй болно.

Интернэт муугаас хичээл тасалдах нь их тул интернэт үйлчилгээгээ гэхээс илүүтэй хуучин router-ээ сүүлийн үеийнхээр сольсноор асуудлаа шийдэж болох талтай. Манайх ч гэсэн солих болсон бололтой. Мэддэг хүмүүс хурд, ээж аавын хяналтыг аппаар нь тохируулж болдог Eero ($99), хамгийн хэрэгцээтэй байгаа компьютертаа (хүнд) голлож интернэтээ "жоорлох" боломж олгодог Google nest WiFi ($169) router зөвлөжээ. Иймэрхүү хэрэгцээ бага тохиолдолд мэдээж арай хямдыг авсан нь дээр бизээ.

Comcast компани үнэгүй эсвэл багасгасан үнээр сургуулийн хоол иддэг хүүхэдтэй айлд сарын $9.99 интернэт үйлчилгээ үзүүлдэг. Дээр нь модем, холболтын утсыг бас үнэгүй явуулдаг. Энэнд өргөдөл бөглөх айлууд internet essential программ гээд хайх буюу доорх линкээр орж хямд үйлчилгээ аваарай.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу