Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Цаашид гэртээ өөрсдийгөө тас түгжээд суугаагүй л бол ажлаа хийх, дэлгүүр явах, гадуур алхах гэх мэт зайлшгүй үйлдлүүдийг хийх үед өвчлөх эрсдэл ямар нэг хэмжээнд байсаар байх болно. Гэхдээ бид эрсдлийг ямар хэмжээнд хүлээхэд бэлэн байна вэ гэдэг хувь хүн, гэр бүлийн шийдвэр юм даа.

Бага насны хүүхдүүдийн хувьд томуу, хатгаагаар нас барах эрсдэл нь ковидынхоос хэд дахин илүү (0 бага бол 15 дахин, 1-4 бол 10 дахин) гэсэн график тавьжээ.

Түүнчлэн Швэдэд өвчилсөн хүмүүс дээр хийсэн судалгаагаар такси, автобус, галт тэрэгний жолооч нар бусад хүмүүсийг бодвол дунджаар 4 дахин, рестораны ажилчид 1.4 дахин илүү ковид тусах эрсдэлтэй гэж гарчээ. Тэгээд л би эндхийн Монголчуудын олонх нь тусаад өнгөрүүлчихсэн байх магадлал өндөр гээд байгаа. Би гэхэд л ид тархаж байсан үеэр нь New York, DC-д хурал энэ тэр гээд мэдэлгүй тэнээд давхиад байсан, Uber барьдаг эцэг эхчүүдтэй хүүхдүүдэд 3 сарын дундуур хүртэл хичээлээ ангид заасаар байсан.

Уг нь баталж чаддаг бол олон хүн сэтгэл амар ажлаа хийхгүй юу. Дахин тусах магадлалтай гэж эрдэмтэд хэлж байгаа ч ханиадны хэмжээнд хөнгөрөөд явчихна гэж үзэж байгаа юм билээ. Даан ч одоохондоо батлах арга багатай байна. Эсрэг биетийн тест хүртэл өвчлөөд эдгэрсэн хүмүүс дээр эерэг, сөрөг янз янз гаргаад байгаа юм билээ.

Залуучууд минь коллеж, их сургуулийн боловсрол эзэмших нь санхүүгийн баталгаанаас гадна эрүүл мэндийн баталгаа болж байна шүү. Хичээгээрэй.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу