Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өмнөх жилийн татвараа бөглөж явуулах ёстой сүүлийн хугацаа 4/15 байсныг хойшлуулж 7/15 болгосон. Бөглөж амжаагүй байгаа бол явуулаарай. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн улирал бүрийн урьдчилсан татвараа төлөх хугацаанууд (4/15, 6/15) хойшлогдож мөн 7/15 болсон.

Дашрамд хэлэхэд 69К-оос доош орлоготой ихэнх айлууд татвараа үнэгүй бодох програмуудыг татварын албаны сайт дээрээс сонгоод бодож болдог шүү. Хэрэв компаниудынх нь сайт уруу орвол төлбөртэй программууд нь бгаа.

Зарим нь бүр зальтай нэр өгөөд тавьчихдаг. Жишээ нь TurboTax free edition гээд тавьчихдаг, хүмүүс үнэгүй гээд бодож бодож яваад дуусах үед, тэд гээд нэхдэг, ихэнх хүмүүс дахиж хийхээс залхуураад төлж орхидог. Гэтэл яг үнэгүй хувилбар нь freedom edition гэсэн нэртэй байх жишээтэй. Иймэрхүү залиар маш их орлого олдог юм билээ, дээр нь татварын газар үнэгүй программ байрлуулах гэхээр лоббидоод өөрсдийнхөө проргаммуудаа чихдэг аж. За тэр ч яахав.

Гол нь андуурахгүйн тулд irs.govсайт уруу ороод free file гэдгээс л програмуудаа авч байгаарай. Би залхуурч аккаунттай юм чинь гээд шууд компанийн сайт уруу ороод бодож дуустал төлбөртэйгээр бодсон байснаа мэдэж, үүнээс хойш жил бүр заавал татварын сайтаар дамжуулж ордог болсон доо. Залуучуудад хэрэг болох юуны магад гээд нуршиж орхивоо.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу