Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Амжилт үзүүлэх магадлалтайд тооцогдож байгаа ихэнх вакцинууд туршилтын 3 үедээ орж эхэлж байна. Доорх зураг дээрээс компаниудын вакцин ямар технологи дээр үндэслэж гаргаж авсан болон ямар үед шатандаа явж байгааг хараарай. 3 дахь шатандаа хэдэн мянган хүн дээр турших шаардлагатай ба халдвар авах магадлал өндөртэй газруудаас туршилтанд орох сайн дурыхан хэрэгцээтэй байгаа талаар WSJ-д бичжээ.

Америкийн ЗГ-аас энэ сард Moderna Inc, 8 сард Оксфордын ИС, Astra-Zeneca PLC 30 мянган хүн дээр хийх туршилтуудыг тус тус санхүүжүүлэх аж. Pfizer Inc Bi-oN Tech-тэй хамтаран өөрсдийн бие даасан 30 мянган хүний туршилтаа энэ сард эхлэнэ гэжээ. Өмнө нь бол америк компаниуд их хэмжээний реклам цацаж, дээр нь эмч нартай тохиролцож өвчтөнгүүдэд санал болгох замаар сайн дурыхныгаа бүртгэдэг байсан бол одоо бол цаг хугацаанд хавчигдаж байгаа. Хятад болон Их Бритайны эрдэмтэд өөрийн улсад нь шинэ халдварын хурд бага байгаагаас гадаадад, тухайлбал Бразил, Арабын Эмират улсад вакцинаа туршиж байгаа юм байна.

Вакцины гол үүрэг нь вирусыг хурдан илрүүлж, тархахаас нь өмнө дарж авахад биемахбодийг дадлагажуулах явдал. Хятадын эрдэмтэд "идэвхгүй" гэж нэрлэгдэж байгаа вакцинаа корона вирусыг гаргаж аваад үүнийгээ устгах замаар гаргаж авчээ. Хамгийн шинэлэг технологид үндэслэж байгаа нь Moderna компани. Генетикийн кодын хэсэг RNA-г /хүний өөрийн ДНХ-ын мэдээллийг зөөгч бөгөөд хүний эсд юуг хийх зааварлчилгааг өгдөг/ вирусын молекулыг хүний биед аюулгүй болгох дэгээний хуулбаруудыг үйлдвэрлэх зааварчилгаатайгаар хиймлээр гарган авсан гэж ойлгож байгаа. Бусад нь вирусыг бүхэлд нь биш түүний гол уршигтай байгаа spike буюу хүний эсийг дэгээдээд өөрчлөөд байгаа уурагны хэсэгт гол анхаарлаа хандуулж байгаа юм билээ. Жишээ нь Оксфордынх болохоор шимпанзегийн ханиадны вирусыг хүний биед тархахгүй ч хүний дархлааны системийг чочироож хүчтэй ажиллаж эхлэх хэмжээнд генетикийн аргаар өөрчилж байгаа аж.

Ямартаа ч вакцин гарах процесс амжилттай үргэлжилж байна. Гэхдээ аюулгүй нь батлагдаж, олноор үйлдвэрлэж эхлэх нь энэ ондоо багтахгүй нь ойлгомжтой болсон байгаа билээ.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу