Өнөөдөр орой нар, үүлсийн хамтаар сүрлэг жаргав

Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Солонгос улс хатуу хөл хорионы дараа дүрэм журамтайгаар нээгдэж эхэлжээ. Уулзалт хуралд оролцогсод бүгд маск зүүх ёстой, ресторанд хоол идэхдээ ширээнд зэрэгцэж эсвэл зиг заг хэлбэрээр солбиж сууна, зочныг гарсны дараа зочид буудлын өрөөг 15 минут агааржуулах, зоо парк, аквариумд хүмүүс бие биеэсээ 6 алхам зайтай байх гэхчилэн бараг бүх зүйлд дүрэм гаргажээ. Өнгөрсөн 4 дэхэд христийн сүм үйл ажиллагаагаа эхэлсэн ба бүх хүн маск зүүх, дараа нь мөрлөж тогтоохын тулд ирциыг нариын саын бүртгэх заавар өгчээ. Хүүхдийн сургуулиуд хаалттай хэвээрээ байна. Олон зааврыг ч Солонгосчууд үг дуугүй сайн дураараа сайн мөрдөнө дөө.

Ерөнхий сайд нь хүмүүсийг бусадтай харилцах харьцаагаа 80% багасгах, бизнесүүдийг ажлын цагаа багасгах эсвэл түр хаахыг хүссэнээс өөр айхтар хөл хорио албан ёсоор тогтоогоогүй Японд халдвар огцом өгссөний дараа буурч эхэлжээ. Нийт 13 мянга орчим халдвар, 351 нас баралт бүртгэгджээ.

Европийн улсууд, франц, испани, грек, португал улсууд ирэх 7 хоногоос тодорхой дүрэмтэйгээр бага багаар эдийн засгаа хөдөлгөж эхэлнэ гэж байна.

Шведийн зоригтой туршлага гэж америкийн сонин дээр их бичигдэж зарим нь шүүмжилж, зарим нь магтаж байна. Албан ёсны хөл хорио тогтоогоогүй, өөрсдөө сайн дураараа зөв гэсэн зүйлээ хийж зохицуулах эрхийг иргэддээ өгчээ. Гэхдээ нас баралтын тоо нь хөрш улсууудтай харьцуулбал их байгаа буюу сая хүн тутам 233 хүн байхад Норвегид 38, Финландад 36, Данид 78, Германд 73 байгаа юм байна. Гэхдээ эмнэлгийн хангамж сайтай болохоор гайгүй гэж тооцоолсон биз, Шведэд амьдардаг найз маань бүх зүйл гайгүй байгаа гэж байна лээ.
Хөл хорио тогтоож. Шинжилгээ- халдвартай хүнийг илрүүлэх хатуу программ амжилттай хэрэгжүүлж байсан Германд хамгийн түрүүнд эдийн засгаа нээсэн. 4/20-оос жижиг дэлгүүрүүдийг нээсний дараахан нөгөө тархалтын хурд R0 нь овоо буураад ойролцоогоор 0.8 байсан өсөөд 1 үрүү орчихож. Өөрөөр хэлбэл нэг хүн цааш нь нэг хүнд халдааж байгаа гэсэн үг.
Шинэ Зеланд улс харин ковид вирусыг ялснаа зарлалаа. 4.8 сая хүн амтай арлын улс 3/23-аас хөл хорио тогтоож, 4 долоо хоног гэрийнхнийхээ өөр хүнтэй харьцахгүй байх, дэлгүүрт сошиал зай барих дүрэм хэрэгжүүлсэн ба нийт 1122 халдвар, 19 нас баралт бүртгэгдсэний ихэнх нь хууч өвчтэй хөгшчүүл байсан гэжээ. Одоогоор сургууль, цэцэрлэгийг онгойхыг зөвшөөрч байгаа ч хүүхдүүдийг гэрээсэа сурахыг зөвлөж байгаа юм байна. Үйлчлүүлэгчтэй биеэр харьцахгүй бизнесүүдийг онгойхыг зөвшөөрчээ.
Энэ бүгдээс харахад нэгд, улс орнууд өөр өөрийн соёл заншилд тулгуурлаж арга хэмжээнүүд хэрэгжүүлсэн 2/ хөл хорио халдварыг алга болгохгүй, түр удаашруулж л өгч байна. Хэвийн байдалдаа орох, муж, улс хоорондын аялал эхлэхэд л буцаад л өсөх магадлалтай юм. Тэгэхээр вакцин, эсвэл өвчилсөн хойно тогтох дархлаа 2 л бүрэн зогсоох арга болж байна уу даа.

Манай мужийн захирагч 4 үе шаттайгаар эдийн засгаа нээнэ гэлээ. Үүнд:


1-р шат. одоогийн шат. Энэ хооронд тестийн хангамж, эмнэлгийн үйлчилгээгээ хангалттай хэмжээнд бэлдэх хэрэгтэй байгааг дурдлаа.

2-т. Бага эрсдэлтэй бөгөөд зайнаас ажиллах боломжгүй худалдаа, ресторан, үйлдвэр, оффисууд болон олон нийтийн парк талбайнууд эхний ээлжинд нээгдэх болно гэлээ. Одоогоор каунти, хот, районы паркуудын тоглоомын талбай, сагсны талбай зэрэг хаалттай хэсгээс бусад нь нээлттэй байгаа. 2-р шат хэдэн сарын дараа биш хэдэн долоо хоногийн дараа эхлэх боломжтой гэж үзэж байна гэлээ. Худалдаа, үйлчилгээний газрууд гадаанаас нь аваад явахаар л зохицуулагдана гэж байна. Хэрэв ажилчдаас нь өвдвөл гэртээ байх боломжоор болон ажилчид халдвар авах магадлалыг бууруулахад зохицуулж ажлын байраа зохион байгуулахыг бизнес эрхлэгчдэд анхааруулж байна. Сургуулиуд 7,8 саруудад арай эрт нээгдэж алдагдсан хичээлээ нөхөж магад гэв. Хараахан эцсийн шийдвэр гараагүй байна. Хүмүүсийн санал сэтгэгдлүүдийг харахад эцэг эхчүүд үүнд нэг их дуртай биш байна лээ. Би ч гэсэн амжаад 1,2 кампин хийчихмээр байдаг, зун хичээл эхэлчихвэл боломжгүй болчих юм байна даа гээд бодоод сууж байна.

3 дахь шатанд эрсдэл ихтэй, хувийн үйлчилгээний бизнес буюу жим, салон, үзэгчгүй театр, спортын тэмцээн, хурим, шашины үйлчилгээ онгойх болно, энэ нь хэдэн сарын дараа болно гэж төлөвлөжээ. Энэ шатанд Калифорни өргөн хэмжээний хянах төхөөрөмжтэй болчихсон байх ёстой гэж байна. Энэ тал дээр толгой хүрдэггүй ээ. Халуун хэмжиж оруулахаа хэлээд байна уу, гүнзгий юм яриад байна уу мэдэхгүй юмаа.

4- шатанд буюу концерт, уулзалт, үйл ажиллагаа, спорт тэмцээнүүд вирусын өвчлөлийг эмчилдэг болсон үед л нээгдэх боломжтой гэжээ.

Ирэх нэгдэх өдрөөс Costco уруу 2-оос доош насны хүүхэд, эсвэл эрүүл мэндийнулмаас зүүх боломжгүйгээс бусад бүх үйлчлүүлэгчид маск зүүсэн байх ёстой боллоо. Мөн 60-аас дээш насныханд тусгай цагаар үйлчилж байгаа юм байна.

Америкийн томоохон мах бэлтгэлийн үйлдвэрүүдэд ажилчид халдвар авсны улмаас хаагдаад байгаагаас үүдээд махны хомсдол үүснэ гэж тооцоолж байна. Уг нь бол хамгийн элбэг хүнс мах байлаа. Шар маань үйлдвэрүүдийг ажиллуулах тусгай зарлиг гаргасан байгаа. Ажилчдын эрүүл мэндийн аюулгүйн байдлын арга хэмжээг аваагүй байж үйлдвэрийг нээх тал дээр Үйлдвэрчний эвлэлийнхэнтэй тохиролцоо хийх л байх даа.

Хувийн санхүүгийн Wallethub вэбсайтаас явуулсан санал асуулгын өнгөрсөн 2 дахь өдөр гарсан дүнгээр энэ цар тахлын үеэр ойролцоогоор 58 сая америкчууд жирийн үеийнхээс илүүтэй мөнгөө зарцуулж байгаа гэж гарчээ. Нийт хүн ам ойролцоогоор 329 сая. 18 орчим % юм уу даа. Түүнчлэн нийт америкчуудын 43% нь "тав тухын" худалдаа буюу ерөнхийдөө хэрэгцээгүйд ордог зугаа цэнгэл, спиртын төрлийн ундаа зэрэгт өмнөхөөсөө илүүтэй мөнгө зарцуулж байгаа гэжээ. Гэхдээ ерөнхий дүнгээрээ энэ үеэр өмнөхөөсөө бага мөнгө зарцуулж байгаа гарчээ.
Иймээс манай бизнес эрхлэгч монголчууд минь санаа зоволтгүй ээ. Сайхан амраад ав. Удахгүй манай хэд яаж тэсэхэв. Үрж сурсан хүмүүс үрээд үрээд өгнөө.

Техасын мужийн захирагч шат дараатай эдийн засгаа нээж байгаагийн нэгд мужийн кино театруудын энэ 7 хоногт нээхийг зөвшөөрсөн боловч мужийн хамгийн том компани нь ажилчдынхаа болон үзэгчдийн аюулгүй байдлыг хангах журам нэвтрүүлэх, ажилчдаа шинээр сургах зэрэгт хугацаа шаардлагатай байгаа тул энэ 7 хоногт нээхгүй гэжээ. 1000 гаруй салбартай Амеркиийн томоохон кино театрийн компани болох AMC theatres Холливуудыг томоохон шинэ кино гаргатал ажиллаж эхлэх төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгджээ.

Европоос Америк уруу, Америкаас Европ уруу ирэх хорио (Америкийн иргэд, оршин суугчид биш хүмүүс орж ирэх боломжтой) хэсэгтээ үргэлжлэх нь. Америк ч тэр Европ ч тэр аль аль тавьж байж л зорчилт эхэлнэ. Одоогоор худалдаанд бол хязгаарлалт байхгүй байна.

Америкийн зам дээр машин цөөрсөн нь ч өмнөх жилийн ижил улиралтай харьцуулбал зарим муж хотод аваар осол нэмэгдэж байна гэнээ. Зам чөлөөтэйг далимдуулаад хүмүүс хурд хэтрүүлэх, эгнээ дүрэмгүй солих, архи, мансуурах бодис хэрэглэсэн зөрчил нэмэгдсэнтэй холбоотой гарч байна гэнээ. Манай мужид гэхэд хэдийгээр нийт траффикийн хэмжээ 35%-иар багассан нь ч нэг сарын дотор 2500 гаруй хүнд 100 майлаас хурдаа хэтрүүлсэн торгууль авсан нь өмнөх жилийнхээс даруй 87%-иар илүү байгаа аж. Машин багатай гээд тоохгүй байж болохгүй болгоомжтой явахад илүүдэхгүй нь байна шүү.

Итали, Британи зэрэг улсуудын эмч нар хэдийгээр цөөн тооны ч бага насны хүүхдийн ховор тохиолдох судасны хананы Кавансаки өвчин нэмэгдэж байгааг анхааруулжээ. Шинж тэмдэг нь гэдэс нь өвдөх, арьсны тууралт гарах, халууралт. Хэдийгээр энэ нь нь амь насанд аюултай өвчин биш ч эмчлэхгүй орхивол урт хугацааны зүрхний асуудал үүсгэх магадлалтай байдаг аж. Эдгээр хүүхдүүдийн ихэнх нь Ковидтой гарсан ба Кавансаки өвчний илүүтэй хүндэрсэн шинж тэмдэг үзүүлж байгаа аж. Тэд эрчимт эмчилгээнд ороод хурдан эдгэрч байна гэжээ. Эмч нарын гайхаж тогтоохоор оролдож байгаа зүйл нь Кавансаки өвчин нь ази хүүхдүүд илүүтэй тусдаг тул яагаад өмнөх улсуудад илрээгүй, дээр нь ихэвчлэн бүр бага насныхан голдуу тусдаг атал хүргэгдэж ирсэн хүүхдүүд 5-аас дээш насны олон хүүхэд байгаа талаар болон зарим энэ өвчнөөр хүргэгдэж ирсэн хүүхдүүдэд ковид вирус илрэхгүй байгаа явдал юм байна.

Сайн мэдээ:

Apple Google 2 вирусын халдвартай хүнтэй харьцсан хүнийг тогтоох программууд, программ хөгжүүлэх хэрэгслэлүүдийн эхний хувилбарыг нийтийн эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэж өгчээ. Энэхүү нэгдүгээр шатанд дээрх хэрэгслэлээр агентлагууд вирусын халдвартай гарсан хүн өөрийн шинжилгээний дүнгээ оруулах боломж бүхий апп-ыг бэлтгэнэ. Нэгдсэн систем 5-р сарын дундуур ашиглалтанд орсноор bluetooth технологиор тэр хүнтэй ойртсон, харьцсан хүнийг тогтоож түүнд халдвар авсан байх магадлалтайг мэдэгдэх юм байна. Ингээд л сэтгэчихэж байгаа юм даа.

Өмнөх бичвэрүүд зарим судалгаагаар эмчилгээнд хэрэглээд үр дүнгээ өгч байгаа гэсэн Эболагийн халдварыг эмчлэхэд хэрэглэдэг remdesivir эмийг Америкийн эрүүл мэндийн алба албан ёсоор одоогоор COVID19 вирусыг эмчлэх хугацааг багасч байгаа хамгийн үр дүнтэй эм гэж зарлалаа. Доктор Fauci-ийн хэлснээр уг эм нь энэ вирусыг блоклаж чаддаг нь батлагдлаа. Үйлдвэрлэгч биотехнологийн Gilied компани болон Америкийн ЗГ-аас энэ эмээр эмчилсэн тохиолдолд эдгэрэх хугацаа дунджаар 4 өдрөөр богино буюу 15 хоногоос 11 хоног болж багасч байжээ. US National Institutes of Health байгууллагаас дэлхий хэмжээнд эмнэлэгт хэвтсэн 1063 өвчтөнүүд дээр судалгаа хийж ийнхүү дүгнэлтэнд хүрчээ. Маш олон тооны эм туршигдсан бөгөөд зөвхөн эмийн үр дүн шалгарч үлджээ. Бүх өвчтөнүүдэд маш яаралтайгаар хүрэлцээтэй бэлэн байлгахын тулд уг эмийг хангалттай хэмжээгээр үйлдвэрлэх тал дээр FDA үйлдвэрлэгч Gilied компанитай ярилцаж байгаа гэнээ. Гэхдээ бид нар нэг зүйлийг тооцоолох ёстой. Шар ямар нэгэн сайн мэдээг түүнд гаргаж өгөхийг эргэн тойрныхоосоо шаардаж байгааг. Ямар сайндаа л гэрлээр шарах, ариутгалын хортой бодис бие үрүүгээ хийвэл вирусыг устгадаг гэж хэн нэгний хэлснийг бодох зүйлгүй хэлж байхав. Энэ эмийг яаралтай баталж өгөхийг FDA-д тулгасан гэж WSJ дээр бичсэн харагдана лээ. Яг үнэндээ хугацааг 4 хоногоор багасна гэдэг айхтар том үр дүн биш юм. Яг энэ дүнгэлтийг гаргасан өдөр Хятадын эрдэмтэд судалгаан дээр энэ эмийн үр дүнг сөргөөр бичсэн ба өвчтөн хангалттгүй болсны улмаас судалгаа эрт зогссон тул цаашид судлах шаардлагатай гэж анхааруулсан байжээ. Хятадын судалгаагаар энэ эмийг уусан өвчтөн дунджаар 21 хоног дээрээ, пласебо (хуурамч эм)ууссан хүн дунджаар 24 хоног дээрээ эдгэрч байсан тул айхтар зөрүү харагдаагүй гэжээ. Нас баралтын тоо мөн л ойролцоо, эмийг ууссан дотор 14%, нөгөө группт нь 13% байжээ. Гэхдээ Судалгаанд оролцсон Хятад эмчийн өгүүлснээр тэд өвчтөнүүддээ энэ эмийг нэлээд хүндэрсэн үед нь буюу шинж тэмдэг илэрснээс хойш 10 хоногийн дараа өгч эхэлж байсан ба энэ үед уушгийг вирусээс цэвэрлэхэд ганц эм хангалттгүй болсон байх талтай гэжээ. Ямартаа ч одоогоор энэ юм ямар нэгэн байдлаар тус болж байгаа нь батлагдсан цорын ганц эм болж байна.

Тэрбумтан, төрөл бүрийн шинжлэх ухааны эрдэмтдээс бүрдсэн баг сайн дураараа ковидын эсрэг авах арга хэмжээний “Manhattan project” гэж нэрлэсэн төсөл дээрээ ажиллаж, боловсруулаад цагаанд ордонд өгсөн гэж бичжээ. Нэг гишүүн, Харвардын их сургуулийн химич Стюард "бидний санаа буруу байж магад. Гэхдээ хэрэв зөв байвал дэлхийг өөрчлөх болно" гэжээ. Мозгууд юу л бодож олсон юм байгаа юм. Сайхан санаа бол удахгүй ил тод болно бизээ.

Pfizer болон Johnson & Johnson, Oxford University хэд хэдэн байгууллага, компани ковид вирусын эсрэг вакцины туршилтын хугацааг ойртуулсны дүнд 9-р сар гэхэд яаралтай хэрэглээнд бэлэн болно гэж мэдэгдлээ. Нэг вакциныг боловсруулахад дунджаар 10.71 жил зарцуулагдаж ирсэн бөгөөд ихэнх вакцин, эм нь тал талын судалгаагаар тэнцэхгүй болдог тул нэг эм, вакцины зах зээлд гарах магадлал нь дөнгөж 6%-тай аж. Одоогоор эм, вакцины 1000 гаруй эмнэлгийн туршилтууд явагдаж байгаа гэж Informa Pharma Intrelligence сэтгүүлд мэдээглэгдсэн гэжээ.
Жишээ нь Pfizer компани Германы Biotech SE-тай хамтран вакциныг боловсруулсан бөгөөд туршилт нь Германд явагдаж байгаа гэжээ. Хэрэв Америкт зөвшөөрлөө авчихвал дараагийн 7 хоногт хоногт туршилт нь эхлээд үр дүн нь дараа сарын эхээр бэлэн болно гэж байна. Тэгээд цаашдын туршилтууд амжилттай болбол намар гэхэд яаралтай шугамаар түгээгдэж, батлагдвал жилийн эцэс гэхэд дэлхий нийтэд түгээгдэх болно. Компани нийтдээ 500 сая долларын хөрөнгө оруулсан аж. Цаашид 150 сая нэмж зарцуулагдахаар төлөвлөгджээ.

Гэрийн ониогоо: Манай бага бор тэгнээ. Чи өдөрт ядаж гэртээ хэрэгтэй ганц зүйл хийхэд яадаг юм гэж намайг хэлсэн чинь би гэрийн бүх ажлын талыг хийж байна гэнээ. Тэгээд бодоод байсан чинь үнэн юм байна. Гэр дотор хөдөлгөөнгүй баахан хүн байхаар чинь шуудан оруулж ирдэг, хог гаргаж хогийн саванд хийдэг, хөшиг хаадаг хүн чинь гэрийн хамгийн ажилтайд орохоос аргагүй юм байна. хэ хэ.

Өнөөдөр орой нар, үүлсийн хамтаар сүрлэг жаргасны зургийг дарснаа оруулав.

Түмэн амгалан байх болтугай.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу