Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Америкт энэ вирусээр хүн анх 2/28-д нас барсан гэж үзэж байсан бол түүнээс өмнө 2/6, 2/17-д Бэй Аэриад нас барсан 2 хүн уг вирусээр нас нөхцсөн нь тогтоогдоод байна. Эдгээр 3 талигаач нь Хятад болон гадаад яваагүй тул 1 сард Америкт вирус аль хэдийн орж ирчихсэн байсан байна. Гэхдээ эхний тохиолдлуудад ихэнх нь Уханиас эх үүсвэртэй оргинал омогт харьялагдах вирус байсан тул Хятадаас ирсэн зорчигчдоос шууд халдварласан хүмүүс байсан гэж үзэж байна. Түүнээс хойших халдваруудад мутацинд орчихсон вирус байгаа тул 1,2 саруудад тэгтлээ айхтар тархаагүй байсан гэж эрдэмтэд үзэж байна.

Өнгөрсөн 3 дахь өдөр жижиг бизнесүүд, эмнэлгүүдэд туслах 500 орчим тэрбум долларын нэмэлт туслалцааг Сенатад баталсан. үүнээс 331 тэрбум нь нөгөө хүрээгүй дууссан PPP цалин олгох зээлийн программд, 75 нь эмнэлгүүдэд, 25 нь тест шинжилгээг сайжруулахад зарцуулагдана гэжээ.

Өмнө нь амьтны хүрээлэнгийн хэд хэдэн бар, арслангууд вирустэй нь тогтоогдож байсан бол гэрийн тэжээвэр амьтдаас анх удаа Нью Йорк хотын 2 муур вирусын халдвартай тогтоогджээ. 2-уул өөр өөр газар амьдардаг ба амьсгалын замын системийн бага зэргийн өвчлөлтэйгээр илэрсэн, одоо биесүүд гайгүй байгаа аж.

Шарын маань вирустай холбоотой хийсэн ажил дээр анхны золиосны хүн тодорч байх шиг байна. Mr. Azar. Эхний үед Шард вирусын үйл явцын талаар зөв мэдээлэл өгч байгаагүй гэнээ.

Montana-ийн захирагч сургуулиудыг 5-р сарын ихээр, Georgia, Oklahoma мужуудыд бизнесүүд, түүний дотор үсчин, салон, спа, шивээсний парлоруудыг онгойхыг зөвшөөрчээ. Ер нь бол нэлээд хэдэн мужууд бизнесээ нээж эхэлчихлээ. Тэд нарыг л харья. Висконсон 5/26 хүртэл хөл хорио тогтоосныг Бүгд намын хууль боловсруулагчид нь эсэргүүцэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Өө нээрээ Шарын рекламдаад байсан (өөрөө нэг үйлдвэрлэгч компаний хувьцааг нь эзэмшдэг гээд байгаа) маларийн эсрэг эм ковид (цаашид к-вирус гэе)-ээс хамгаалдаггүй нь тодорхой болж байх шиг байна.

Шар цагаачлалын тал дээр тусгай тушаал гаргахаар шийдсэн гэж та бүхэн сонссон байгаа. Энэ нь 60 хоногт түр хугацаагаар шинээр цагаач иргэдийг Америкт хүлээж авахгүй гэж байгаа юм. Үүнд наашаа ирэх гэж байгаа гэр бүлийн гишүүд, гэрээт ажилчид зэрэг орж байгаа юм. Тэгтээ тэргүй хөл хорио тогтоогдсоноор ихэнх элчин сайдын яамдууд нь виз олгохгүй байгаа, одоо наашаа ирэх боломж хомс байгаа тул рекламны пауз маягийн зүйл юм уу даа гэж бодож байгаа. Харагдахгүй дайсантай тэмцэх, АУГАА Америк иргэдийн ажлын байрыг хамгаалах, эрүүл мэндийн системд дарамт учруулахгүйн тулд би цагаачдыг оруулахгүй байх тусгай тушаалд гарын үсэг зурж байна гэж жиргэснээс харахад улс төрийн цэвэр ашгийн үүднээс дэмжигчдэдээ л сайхан сонсогдох гэж байгаагаас гарцаагүй.

Энэ тэнд, ялангуяа Бүгд найрдамдах намын томоохон хууль боловсруулагчид хүртэл к-вирусыг Уханий сарьсан багваахай судалдаг лабораториос алдагдсан гэж үзээд мэдэгдэл хийгээд байгааг сошиалаас харсан бизээ. Тэд гадаадын сэтгүүлчийг Уханиас, мөн Хятадаас гаргасан, к-вирусын эх үүсвэр, тархалтын талаар ярьсан, судалсан Уханийн эмч судлаачид, сэтгүүлчдийг амыг нь барьсан, сүрдүүлсэн зэрэг нь үнэнийг нуух гэснээс үүдэлтэй гэхчилэн бичсэн байхыг харсан.

Гол яриа нь эрдэм шинжилгээний Lancet сэтгүүл дээр хятад судалаачдын хэвлүүлсэн ажлаас (эрдэм шинжилгээний ажлаа одоо татаж авсан гэсэн) үүссэн юм шиг байгаа юм. Үүнд Ухань хотод 2 лаборатри (Virology, нөгөө нь Уханий CDC халдварт өвчинтэй тэмцэх төвийн лаб) хүн сарьсан багваахайтай харьцаатай байдаг нь нэг нь анх өвчин тараасан гэх зэрлэг амьтан, амьтны мах зардаг захаас 8 майл буюу 12 км, нөгөө нь 300 м орчим зайнд байрладаг, мөн дээрх хүнсний зах дээр сарьсан багваахай болон ийм төрлийн амьтан зардаг байсан баталгаа байхгүй, анхны өвчтөн гэх эмэгтэй уг захтай ямар ч холбоогүй гэх зэрэг мэдээлэл орсон байжээ.

Би одоог хүртэл баттай мэдээлэл олж хараагүй яваад байсан юм. Тэгвэл өчигдөр WSJ дээр нийтлэгдсэн нийтлэл сонирхолтой баримтууд оруулжээ. Үнэхээр Bat Woman буюу сарьсан багваахайгаас дамжих вирусыг олон жил судалдаж байгаа Dr. Shi гэдэг эмэгтэйгээр удирдуулдаг Virology лаб Ухань хотод байдаг бөгөөд сүүлийн 15 жил дэлхий дахинаа корона вирус биедээ хадгалж байдаг сарьсан багваахай нь хүний эрүүл мэндэд аюултай гэж ярьж хэлж иржээ. Хэдийгээр өөрөө голчлон компьютер дээр ажилладаг, манайд энэ вирус хадгалагдаж байгаагүй, манай лабораториос энэ вирус гараагүй, алдагдаагүй гэдгийг амь насаараа тангарлая гэж хэлж байгаа ч очиж очиж яг ийм өвчин судалдаг лабтой хотоос анх гарна гэдэг бас л эргэлзээ төрүүлэв. Мэдээж өвчин судалдаг газар юм чинь дээжис цуглуулдаг л байж таараа. Бүр 2013 онд Yunnan мужаас цуглуулсан дээжис нь одоогийн энэ к-вирустай 96%-ийн ижил генийн дарааллалтай байсан гэж өөрсдөө өгүүлж байсан байгаа юм. За одоо тэгээд эндээс гарсан байсан нь ч бай, өөрсдөөс нь хамаарахгүй тархсан байсан нь ч азгүй тохиолдлоор хэл аманд орсон нь ч бай Хятадаас үнэнийг олно гэж бараг байхгүй бизээ.

Калифорни мужийн захирагч эмнэлэгт хэвтэгчдийн тоо, шинжилгээ тестийн хурд гэхчилэн 6 гол үзүүлэлтээсээ үндэслэж байж эдийн засгаа нээх тал дээр шийвэр гаргана гэдгээ хэлж байгаа. Одоогоор урьд нь төлөвлөсөн байсан яаралтай бус мэс заслаа (гоо сайхныхаас бусад) хийж эхлэхийг эмнэлгүүдэд зөвшөөрлөө. Цэвэрчээр нь эмнэлэг, эмнэлгийн оффисуудаас эхлэх нь дээ. Тэнд ажилладаг Монголчуудаас минь зарим нь ядаж ажилдаа орох нь дээ.

3-р сарын сүүлээр өдөрт 2 мянга байсан бол одоо өдөрт 16 мянган тест хийх чадалтай боллоо. Удахгүй 60-80 мянгад хүргэнэ гэж байгаа. Өмнө нь зөвхөн тодорохой шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг шинжилгээ өгөхийг зөвшөөрч байсан бол одоо өвчлөлийн эмзэг бүлгийнхэн буюу хөгшчүүлийн асрамжийн газрууд, орон гэргүйчүүдийн байрууд, шорон зэрэгт өвчний ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байсан нь ч хүмүүст шинжилгээг хийхийг зөвшөөрлөө. Мөн CHP мужийн замын цагдаагийн газраас хөл хориог эсэргүүцсэн цуглаан, жагсаал хийхийг хориглосон шийдвэр гаргалаа.

Сайн мэдээ:

Манай хотын нэгэн биотехнологийн фирм ковид вирусыг хүний уушгинд орохоос өмнө блоклах эмчилгээг гаргасан гэж зарлалаа. ThermoGenesis компанийн захирал Chris Xu уг компани Азид вирусын тархалт эхлэх үеэс Хятадын хэд хэдэн их сургуулидын судалгааны багтай хамтарч эхэлсэн нь ийнхүү бусад компаниудаас түрүүлж үр дүнд хүргэсэн гэсэн ба энэхүү эмчилгээ нь 2 сарын дотор зах зээлд гарна гэжээ. Энэхүү эмчилгээ нь яаж ажиллахыг өөрийнхөө ойлгосноор тайлбарлая. К-вирус нь анх хүний цусны даралтыг зохицуулдаг ACE2 гэж нэрлэгддэг ензимд (enzyme) тодорхой хэсэгт наалдаж хүний биед орж ирдэг аж. Ингээд хүний эсүүд үрүү нэвтэрч ормогц өөрийгөө копидож хуулбарлаж эхлэн биеийн хүний системийг удирдлагыг гартаа авч эхэлдэг. Хэдийгээр ихэнх хүмүүст айхтар нөлөө мэдрэгдэхгүй ч зарим хүнд халуурах, ханиалгах, амьсгал давхцах зэрэг шинж тэмдгээр илэрдэг байх нь. Ийнхүү биеийг эзлэх явцдаа ойролцоогоор хүмүүсийн 20%-д халуурч эсрэгүүцэл үзүүлэх болон хүчилтөрөгчийг боловсруулах процессыг гацаадгийн улмаас эмнэлэгт хэвтэхэд хүргэдэг.

Томоохон эмнэлэг, эрүүл мэнд шинжилгээний төвүүдэд вирус тусаад эдгэрсэн өвчтнүүдийн цусны плазмааг өвчтөнүүдийг эмчлэхэд ашиглаж байгааг бид мэднэ. Улсын хэмжээгээр 600 орчим хүндэрсэн өвчтнүүд плазм хийлгэсэн аж. Жишээ нь Мадисон Их сургуулийн эмнэлэгт 11 өвчтөнд плазм хийхэд амь насанд нь аюултай хэмжээнд очсон байсан 8 өвчтөн одоогоор янз бүрийн түвшинд сайжирч байгаа, нөгөө 3-т дөнгөж эмнэлэгт хэвтэх үед нь хийж бие нь сайжирсан гэж үзэж байна: 1 нь эмнэлгээс гарч, нөгөө нь амьсгалын аппаратнаас гарсан, нэгнийх нь бие дордоогүй, бас эрчимт тасаг уруу шилжээгүй гэж байна.

Тэгвэл дээрх фирм нэлээд хэдэн сарын өмнөөс өөрсдийн боловсруулсан оношлогоогоороо хүмүүсээс шинжилгээ авч эхэлсэн юм байна. Энэ явцдаа дөнгөж эдгэрсэн өвчтөнүүдийн цусны плазмаагаас цагаан эс буюу В эсийг ялгаж авч өвчтөнүүдэд хийх юм байна. Учир нь В эсээс үйлдвэрлэгдсэн эсрэг биет к-вирусын өвөрмөц молекулыг таньж илрүүлмэгцээ түүнд нэгдэж үйлчлэлгүй болгох аж. Эдгээр эрдэмтэд өндөр хамгаалалттай лабораторид хэдэн сая тооны В эсүүдийг ялгаж, тэдгээрээс яг ямар В эс, эсвэл түүний молекул к-вирусыг таних чадвартайг эрж хайсны дүнд 1700 гаруй клоноос нэлээд үр дүнтэй таньдаг 456 молекулын ялгаж эдгээрээс 50 өвөрмөц DNA дарааллыг олж тогтоожээ. Эдгээр нь к-вирусын гадаргуу дахь уургийн янз бүрийн хэсэгт очиж наалдах тусгай кодтай байсан ба тус тусдаа өвөрмөц 50 эсрэг биет үүсгэж байжээ. Тэгээд цааш нь эдгээр 50-иас к-вирусыг зөвхөн таниад зогсохгүй, эс үрүү орохыг нь зогсоож чадахыг нь хайсан бөгөөд 16 нь ийнхүү саармагжуулж чадаж байжээ. Ингээд уг фирм хамгийн өндөр хэмжээнд к-вирусд наалдаж хүний эсд нэвтрэхийг нь зогсоож чадаж байгаа 4 төрлийн эсрэг биетийг үйлдвэрлэж байгаа юм байна. how neat. Маш сонирхолтой. Одоогийн хэрэглэж байгаа шиг плазмыг шууд өвчтөнд хийчихгүй, нарийвчилж онилохнээ дээ.

Үүнээс гадна уг компани эсрэг биет үүссэн эсэхийг тодорхойлох дархлааны оношлогоог боловсруулсан ба үүнийг шууд хэрэглэгчдэд зарах зөвшөөрлийг FDA -аас хүлээж байгаа аж. Энэ нь бусад компаниудых шиг $500 гэх мэт үнэтэй биш $30-аас доош үнээр зарагдах ба шинжилгээний тусгай төхөөрөмжгүйгээр жирийн жирэмсний тестийн адилаар гэртээ өөрт чинь дархлаа байгаа эсэхээ шалгаад хариугаа шууд үзэх боломжтой. Жилд 2 үзээд явахад болно гэнээ. Энэ чинь л зөв шийдэл юм байна даа. Ямар хугацаанд дархлаа нь хадгалагдаж байгаа нь тодорхойгүй үед ингээд үзчихээд яваад байх нь.

Вакцины хувьд 70 гаруй эрдэм шинжилгээний байгууллага, лабротариуд эрчимтэй ажиллаж 12-18 сарын дараа гаргахаын төлөө зүтгэж байна. Манай мужид л лав Клинтоны сангаас санхүүжигдэж байгаа нэг вакцин найдвар төрүүлж байгаа гэж Захирагч маань дурдана билээ. Ерөнхийдөө өмнөх вакцинуудын боловсруулалт дээрээс үзэхэд 20-100 мянган хүн дээр туршигдаж байж арай гэж нэг юм батлагддаг бололтой. Хурдасгаж батлуулах талаар эрдэмтэд бас шахаж л байгаа юм билээ. Гэлээ ч мордохын хазгай болж дутуу хийж байснаас ёс журмын дагуу хийхгүй бол болохгүй байхаа даа.

Pure Barre, Peloton бие тамирын дасгал хичээлүүдээ, Амазон "The Call of the Wild" зэрэг классик аудио номнуудаа, HBO now суваг THe Sopranos, Veep гэхчилэн сериалуудаа, Apple TV Plus Servant зэрэг зарим нэвтрүүлгүүдээ, FilmRise үнэгүй триал хугацаагаа 30 хоногоор сунгаж, PBS Nature, Great Performances гэхчилэн цуврал нэвтрүүлгүүдээ, Youtube төлбөртэй хэрэглэгчдэд нь үзэх боломжтой байдаг үндсэн сериалууд, Hunger Games 2, La La Land, Dirty Dancing гэхчилэн олон кинонуудаа тус тус үнэгүй болгожээ.

Мөн боловсролын алдарт MasterClass 7 хоног бүр үнэгүй стрийм семинар хийж байна. Nike онлайн үнэгүй воркоут, Planes Fitness FB дээрээ үнэгүй стрийм, Gold's Gym өөрийн апп уруу үнэгүй орж болохоор болгожээ. The Alvin Ailey American Dance балетын хичээлээ, Metropoliton Opera сарын эцсээр гала концерта үнэгүй стриймэн, Cirque Du Soleil 7 хоног бүр тусгай үзүүлбэр, Andrew Lioyd Webber өөрийн The Phantom the Opera зэрэг музикалуудаа 5 дахь өдөр бүр үнэгүй стрийм хийж байна. Энэ бол гайхамшиг.

Хүүхдүүд Audible -аас Harry Potter, Peter Rabbit зэрэг аудио номнуудыг үнэгүй сонсож болно.

Түмэн амгалан байх болтугай

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу