Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хонгилын үзүүрт гялбаа тусахын хэрээр иргэддээ аюул үүсгэхгүйгээр буцаж хэвийн амьдралд оруулах төлөвлөгөөнүүд хэлэлцэгдэж эхэллээ. Манай шар гоё арга бодож олж: мужийн захирагч нар хэзээ мужийн хөл хориог тавихаа өөрсдөө шийд гэчихлээ. Асуудал гарвал өөр дээр нь буухгүй амар болсон доо.

Манай СА муж баруун эргийн Орегон, Вашингтон мужтай хамтарч хэлэлцэж байна гэж бичигдэж. Голлож анхаарах чиглэлд шинжилгээний, мөрдөж тодруулах, тусгаарлах системүүдийг боловсруулах оржээ. Үүний адилаар бусад мужууд ч гэсэн хөрш хөршөөрөө олон нийтийн эрүүл мэнд, эдийн засаг тал дээр хамтрах групп, төлөвлөгөө боловсруулж буй бололтой.

Америкт үхлийн тоо 23 мянга даваад байгаа бөгөөд шинжилгээ тестийн хүрэлцээ муу, хуурамч дүн гарах зэргээс үүдээд вирусын тархалтыг хянах боломж муу байна. Үүний хамт Солонгосийн эрүүл мэндийн системийн удирдлагаас нэг дэх өдөр гаргасан анхааруулгадаа хэт яаран хэвийн журамд шилжих нь вирусын шинэ тархалтыг үүсгэж хяналт дахин алдагдаж магадгүй гэжээ. Хэдийгээр тус улс өргөн хүрээнд тест авч шинжлэх чадвартайн дээр хөл хорио, зай барилтыг амжилттай хэрэгжүүлсэн үр дүндээ өөдрөг байсан нь ч 24 цагийн дотор 25 шинэ халдвар мэдээлэгдсэнээс ийнхүү анхааруулга гаргахад хүрчээ. Азид өмнө нь гарч байсан SARS 6 сар үргэлжилсэн гэж байна. Гэтэл корона золигийг хэдийд бүрэн хэмжээнд хяналтанд оруулах юм болдоо. Вакцин гартал гэвэл жил гаруй хүлээх болно доо.

Ямартаа ч хятадад хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд дэлхий дахинаа загвар болохнээ. Хамгийн түрүүнд халдваргүй эсвэл дархлаатай гэсэн кодыг утсан дээрээ авч явж энд тэнд уншуулж явах нь. Энд хүүхдийн хийлгэсэн вакциныг тэмдэглэсэн нэгдсэн систем байдагтай адил дархлаатай гэсэн мэдээлэл системд орчихвол чөлөөтэй явж, ажиллах боломжтой болох уу. Мэдээж газар сайгүй маск шаардаж, халуун хэмжигчийг байрлуулж магадгүй. Мөн GPS бүхий апп-аар байршил тархалтыг тогтоож явах нь.

Улсаас хэдэн саяар нь туслалцаа татаас авах нөхцөлүүдийг Онгоцны компаниуд зөвшөөрчээ гэж бичигджээ. Нөгөө л нэг том компаниуд, корпорацууд туслалцаататаасын ихэнхийг хүртдэг, тэр л харагдаж байна. Жижиг бизнесүүд олигтой хүртэж амжаагүй, хүртэж чадахгүй сууж байхад өнөөдрийн сонин дээр 5000 ажилчинтай Ruth Chris сүлжээ ресторан улсаас 20 саяын буцалтгүй зээл авсныг бичиж.
Үүний адилаар нэгэн хуульч WSJ дээр нэлээн мөнгөний боломжтой ресторанд зээлийн материалыг нь бүрдүүлж өгснөөр зээл авах эрхтэй болсон тухай, хамгийн хэрэгцээтэй байгаа жижиг бизнесүүд хуульч хөлслөх боломжгүй тул бичиг баримтаа сайн бүрдүүлж чадаагүйгээс татгалзсан хариу банкнаас аваад сууцгааж байна гэж бичсэн байна лээ.

Барууны орнуудаасаа харьцангуй ядуу гэж тооцогддог төв болон зүүн Европийн орнуудад вирусын тархалт, үхэл гайгүй гарсныг эмнэлгийн систем хүрэлцээ хангамж муугаасаа айгаад маш хурдан хөл хориог тогтоосон явдал гэж WSJ сонины Герман, Польш улсад суугаа сурвалжлагачид бичжээ. Барууны орнууд нэгд эдийн засгаа бодоод, хоёрт харьцангуйчөлөөтэй иргэддээ хөл хорио тогтоолгүй удааршсанаас ихээхэн хохирлыг амссан нь үнэн. Ямар сайндаа л Fauci доктор CNN -ээр гарахдаа эрт хөл хориог тогтоосон бол олон хүний амийг аврах бололцоотой байсан гэж хэлээд ажлаасаа хусуулах шахав шив.

Дээр нь хөгжилтэй орнууд уруу аялал жуулчлал их хөгжсөн, томоохон урлаг, соёл, спортын арга хэмжээ их болдог, олон хүн орж гардаг нь нөлөөлсөн нь мэдээж. Ингээд бодохоор социализмын үеийн нэгдсэн захиргаанд байж сурсан, эрх чөлөө гэж тэгтлээ амар гоншигнохгүй зан, дээр нь мөрөн дээрээ галын дөлөөр сүрьеэгийн вакцины шивээставиулсан нь биднийг харж үзсэн байж болох юм. Сүрьеэгийн вакцин хүүхдүүддээ хийдэг улс орнуудад энэ вирусаас үүдсэн үхлийн тоо 5.8 дахин бага байна гэж New York Post сонинд бичжээ. Гэхдээ мэдээж энэ нь тариулсан хүн үхэхгүй гэсэн баталгаа биш.

Хөл хорионд удвал бослого гаргах юм шиг байна эндхийхэн хэ хэ. Зарим мужуудад эрх чөлөөг нь боогдуулсон хөл хориог эсэргүүцсэн жагсаалууд, манай мужийн хэд хэдэн сүм шүтэн бишрэх эрх чөлөөг боогдуулсан гэж мужийн захирагчийг шүүхэд өгсөн зэрэг сонин үйл явдлууд гарч байна.

Өө нээрээ Амазон дахиад Калифорнид гэхэд л 2500 хүиүүс нэмж ажилд авна гэж SacBee-д бичсэн байна лээ.

Quibi гээд шинэ тв streaming үйлчилгээ гарчээ. Богино хэмжээний кино, нэврүүлэг гардаг юм уу даа. Сарын рекламтай бол $5, рекламгүйгээр $8. Ямартаа 90 хоног үнэгүй юм байна. ТВ дээ суулгаад үзээрэй. Харин 90 хоногийн дараа кэнсэл хийхээ мартав.

Түмэн амгалан байх болтугай.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу