Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Миний постыг нь унших дуртай Болдсайхан эмчийн өөрийнх нь бичсэнээс үзвэл түүний хувийн эмнэлгээр үйлчлүүлэгч эмэгтэйн шинжилгээ сөрөг гэхдээ өвчлөөд эдгэрсэн байх магадлалтай гарчээ дээ. Овоо нарийн шинжилгээ хийдэг болжээ Монголд. Тэр эмэгтэйн өөрийнх нь сошиал нөлөөлөгч Цэрэнд өгсөн мэдээллээр монголоос ерөөсөө гараагүй, дүрэм заавар гарснаас хойш байнга маск хамгаалалт, гутландаа хүртэл углааш хэрэглэж, ариутгал байнга хийдэг, энэ тал дээр нь бусдад хүртэл байнга шаардлага тавьдаг онц дүрмээ баримтлагч нэгэн аж. Өөрөө амьсгалын замын өвчтэй учраас энэ эмнэлгийн хяналтанд байж.

Тэгээд гэнэт нөгөө 3 сард Борчулууны шэйрлэж байсан New York Times сонины граффикийг буцаж орж харлаа.

  1. Яахын аргагүй Монголоор дамжсан л байгаа юм даа.
  2. Одоо чинь гар утасны хөдөлгөөнөөр нь хүний хөдлөлийг харж болдог болчихож. 11 сард анх энэ өвчин гарсан гэж байгаа.
    1/1 гэхэд Ухань болон өөр хотууд хоорондхүмүүсийн хийсэн хөдөлгөөн. Тэр өдөрт л гэхэд 175000 хүн Уханиас гарч явсан байгаа юм.
  3. Дараагийн 3 долоо хоногт хөдөлгөөн улам нэмэгдэж хөл хорио тогтоох хүртэл 1-р сард нийтдээ 7 САЯ орчим хүн гарч явсан байгаа юм. Эдгээрийн хэдэн мянга нь вирус тээгээд хөдөлжээ.
  4. 1/20-д Хятадын ЗГ хүнээс хүнд халддаг хэмээн олон улсхд зарлах үед Хятадын том хотуудад аль хэдийн халдвар түгчихсэн байж.
  5. Хэдийгээр хөл хорьж хөдөлгөөн зогссон нь ч бусад хотуудад 2/4 гэхэд халдвар маш хүчтэй тархаж байлаа.
  6. 1-р сард хятад даяар вирус чөлөөтэй тарж байх үед олон улсын нислэг хэвийн явагдаж байсан. Хэдэн мянган хүн Уханиас олон улс уруу нисчээ.
  7. Нью Йоркт гэхэд л сард дунджаар 900 хүн очиж байжээ. Халдвар авсан хүмүүсийн 85% өөрсдийгөө халдвар авсныг мэдэлгүй бусдад тарааж байсан гэж шинжээчид үзэж байна. Дөнгөж 1/31-д Хятадаас Америкийн иргэнээс бусад хүмүүсийг оруулахгүй байх шийдвэрийг гаргасан.
  8. Гэвч Америкт болон бусад олон улсад дотроо Хятадад байгаагүй хүмүүст тараад эхэлсэн байв. 3-р сарын эхээр дөнгөж Европиос ихэнх нислэгийг зогсоов.
  9. 3/20 гэхэд Америкт тархалт ийм хэмжээд хүрчихсэн байлаа.

Эдгээрээс “хөнгөхөн” дүгнэхэд хэдэн мянган бээр оршдог улсад 1-р сард аль хэдийн тархаж эхэлсэн байхад Хятадтай хиллэдэг хилээ авто замынхыг 1/24-д, агаар, төмөр зам гээд бүгдийг 2/14-д хаах хүртэл Монголд аль хэдийн Ухань болон Хятадын бусад хотуудаас, бүх төрлийн хөдөлгөөнөөр, түүнээс хойш бусад улсуудаас орж ирээд тусахад нь тусаад, хөл хорионы ачаар гэртээ сайн идэж унтаад, дархлаагаа сайжруулж эдгэрээд дуусчихсан байх өндөр магадлал байнаа. Иймээс бусад улсуудын адилаар дархлааны тестүүдийг авч эхлэх байх даа төр засгийн удирдлагууд маань.

Бид ч гэсэн удахгүй өндөгний цусаараа өгөөд эхэлье дээ.

Та нар энэ линкээо ороод хараарай. Гараараа доош нь гүйлгэвэл хөдөлгөөнтэй бүх граффикийг үзэх болно. https://www.nytimes.com/interactive/2020/03/22/world/coronavirus-spread.html

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу