Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Өчигдөр орой 4 уут бор (арвайн) гурил бэлдчихлээ. Өчигдөр манай боруудын идсэн хурдаар бол бэлдсэн гэж хэлэхэд хэцүү болох юм шиг байна.

Уг нь би дандаа зуурч өгдөг юм. Тэгсэн манай 2 санаа зоволтгүй, бид 2 бэлдэнэ гэнээ. Яах нь вэ гээд хараад байсан чинь миний хийдгээс 1 халбага элсэн чихэр илүү хийж байна шүү хэ хэ.

Та нарт амалчихсан тул залхуу хүрсэн нь ч ичсэн нүүрэндээ гялс хийчихлээ. Би ч найз нар дундаа бол залхуудаа ордог юм. Гал тогооны ажлыг хөнгөвчлөх, орлуулах тал дээр туршилт хийгээд хийгээд явчихна шүү. Авахаас ганц сайн тал бий бий. Тэр нь уйгагүй чанар. Анх талхны машин манай хотын монголчууд дунд моодонд орж байх үед заримдаа ганцхан талхнаас болж орос дэлгүүр ордог байсныг минь болиулах байсан тул авчихсан. Гэтэл цуг ирсэн зааврых нь дагуу хийхээр нэг л болохгүй байсан тул хэдэн сарын турш орцыг нь янз янзаар өөрчилж оролдсоор боломжийнхыг гаргаад авсан. Сонирхож байгаа хүн байвал миний түрүү жилийн постоос хайгаарай. Одоо айлаар орохдоо барьсан талхаа аваад очиход нүүр бардам. Барьсан нь ч гэж дээ миний хийсэн хөдөлмөр гэвэл давс, элсэнчихэр, тос, ус, гурилаа хэмжиж саванд нь хийхэд 5 минут зарцууулж байгаа юм. Үлдсэнийг нь хөөрхий машин барьчихдаг юм. Хөөрхий машин маань манайд ихэвчлэн 2-3 жил тэсдэг юм. Зөвхөн талх гэхгүй мантуу буузны, пиццаны гурил зэргийг хийчихдэг болохоор их эдлэгдэнээ хөөрхий.

Бүр далийгаад явчихлаа энэ нөхөр. Юуны түрүүнд машинаа танилцуулья. 15 орчим жилийн өмнө юмуу даа, ирээд хэдхэн жил болж байхдаа гурил хийдэг машин судалж байгаад 300$ орчмоор энэ Wonder Mill дэлхийн хамгийн чимээ багатай машин гэчихсэн солонгосын машиныг сонгож авч байлаа. Тухайн үедээ учиргүй үнэтэй шоппинг хийчихсэн юм шиг санагдаад, өөртөө ингэж тансаглах хэрэг байна уу гэх мэтийн гүн гүнзгий асуулт тавьж байжээ гэж хэ хэ. Одоо бол бүр сонголт элбэг болж, хямдарсан бизээ. Заавал машин авах хэрэг байна уу гэж үү. Өө эгч янз янзаар туршсан туршсан. Кофе нунтаглагч, уур нүдүүр гээд. Гурил шиг нарийн ширхэгтэй болдоггүй учраас зууралдах чадвар муутай болчихдог юм. Арвайн гурилд дуртай хүн бол авдаг л эд дээ.

Дараа нь whole barley авнаа. Гаднах хальсыг нь цэвэрлэчихсэн Pearl barley биш шүү. Би уг нь эд идэвхтэй үедээ органикийг нь 10 паундаар нь томоохон үйлдвэрлэгчээс нь онлайнаар захиалж авдаг байлаа. Өчигдөр бол өмнө нь солонгос дэлгүүр орохдоо авчихсан 2 уут хэвтээд байсныг гялс ашиглаж байгаа нь тэр. Хиллэж зардаг бараатай дэлгүүрээс авчихаж болноо. Арвайгаа угаагаад, шүүчихнэ. Түвдүүд болохоор хайруулын таваг энэ тэр дээр хуурчихдаг юм билээ. Хэмжээ нь их учраас би broil дээр нь тавиад зууханд хийчихдэг. 10’ орчмын дараагаас борлоод ирэнгүүт нь хутгаж борлоогүй хэсгийг н ил гаргана. Зуухан дотор хутгах явад унаад байх шинжтэй бол гаргаж ирж хутгачихаад хийгээд байхад болно. Ойролцоогоор 4-6 удаа хутгадаг. Гэхдээ мэдээж бага багар хийвэл шаардлагагүй жигд болчихно. 4 lb будааг би 2 хэсэг болгоод хийчихсэн. Гол зорилго бол жигдэвтэр бор болгох. За тэгээд хүссэн өнгө чинь болсон гэж үзвэл гаргаад хөргөөнө. Би ч гадаа гаргаад тавьчихсан. Тэгээд дараагийнхыгаа бройлдож байхдаа гурилаа тээрэмдээд. Хамгийн нарийн ширхэгтэй хийх сонголт дээр нь тавиарай. Нэг анхаарах зүйл бол машинаа эхлээд асаачихаад будаагаа хийж эхэлдэг юм шүү. Асаахаасаа өмнө хийвэл цацраад алга болно. Мөн будаагаа бага багаар хийгээд жаахан удаашраад ирвэл арай том ширхэгтэй хийх сонголт уруу (энэ машин дээр бол талх гэсэн сонголт) хальт тавихад бөглөрөл нь алга болоод буцаагаад эргүүлчихээд хийхэд ядах юм байхгүй ээ.
За тэгээд гүүд лак.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу