Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Итали, Иранд муруй шугам тэгширч, уруудаж эхлэх үед Их Британи, Франц, Японд байдал хүндэрч эхэлж байна. Их Британы ерөнхий сайдын бие муудаж эрчимт эмчилгээ үрүү шилжсэн гэжээ. Хурдан эдгэрэх болтугай. Манай Шарын төрсөн дүү шиг зантай нөхөр байгаа юм хөөрхий. Япон сургуулиудаа хаасан нь ч ерөнхий хөл хорио хийгээгүй юм байна. Хөл хорио хамгийн найвартай арга гэдэг нь улс орон бүр дээр батлагдаад байгаа. Жишээ нь Солонгос, Америк 2-т яг зэрэг анхны халдвар илэрсэн. Гэтэл голомттой ойр Тайваний адилаар хатуу чанга хөл хорио тогтоож, шинжилгээг их хэмжээгээр шаргуу хийж, шижигтэй иргэдийг мөрдөж мөшгөн тогтоосноор 174 үхэлтэй тогтоож байна. Үүнийг америкийн хүн амын тоонд шилжүүлж үзвэл 1100. Америк даяар муруй шугам маань нугарч эхлээгүй байхад үхлийн тоо 8500 давчихлаа. Гэхдээ оройтсон нь ч гэсэн хөл хорио зарласнаар үүнээс ч их хэцүү тусах байсныг бууруулсан нь лавтай. Гэхдээ л энэ алдаа олон хүний аминд хүрч байна даа.

Анх Вашингтон муж, Нью Йоркын ойролцоох New Rochelle 2 халуун цэгээр тогтоогдсон байсан нь ч хатуу арга хэмжээнийхээ ачаар муруйгаа хавтгайруулж чаджээ.

Нью Йоркт байдал арай тогтворжиж ирж байгаа нь эцсийн цэгтээ хүрснийг илтгэж байна гэж байна. Тэнд хөл хорио 4/29 хүртэл тогтоогдсон сошиал дистанс дүрмийг зөрчлийн торгуулийг $500 байсныг 1000$ болгож нэмэгдүүлжээ. Манай СА мужаас өөрийн жоорны 500 амьсгалын аппаратаа зээлээр тийшээ явуулжээ.

Хамгийн түрүүнд хөл хорио тогтоож сайн ажилласан гэж муж маань Шараар магтуулаад байгаа ч одоогоор 14 мянга гаруй өвчлөл, эмнэлэгт 2500 хүн, үүний 1085 нь эрчимт эмчилгээнд, 349 үхэл бүртгэгджээ. Манай Сакраменто коунтид 462 тохиолдол 18 үхэл, Placer county-д 106 тохиолдол, 3 үхэл, Yolo-д 37 тохиолдол, 1 үхэл, El Dorado-д 22 тохиолдол тус тус бүртгэгдээд байна. Мөн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар жинхэнэ хэцүүхэн цаг нэлээд хэдэн 7 хоногийн дараа болно гэж гаргажээ.

Вашингтоны их сургуулийн The Institute for Health Metrics and Evaluation -аас гаргасан загвараар Америк өвчний хүндрэл энэ 2 долоо хоногт явагдаж. өндрийн цэгтээ 4/16-д хүрч түүнээс хойш буурна, гэвч 8 сарын эхэн хүртэл нийт 93 мянга орчим хүний амийг авч одохоор байна гэж байгаа. Дээрх институтын СА-ийн загвараар бол нэлэнд хойно 4/26-д оргил үе, тэр долоо хоногуудад 1783 хүний нас үрэгдэнэ, 5-р сарын дунд гэхэд өвчлөл удаарширна, нийтдээ ирэх 3 сард 5068 хүн нас барж, 6-р сарын сүүл гэхэд үхэл гайгүй болно гэж таамаглажээ. Гэсэн нь ч жижиг хэмжээний өөрчлөлт аль аль тал уруугаа графикийг хэвийлгэх боломжтой ба өвчлөл огцом нэмэгдэж байгаа одоогийн тоо баримтаар магадгүй арай эрт оройн цэгт хүрч магадгүй юм. Мужийн захирагчийн баг энэ хүндрэлийн үе 5 сарын дунд хүртэл үргэлжлэх магадлалтай гэж үзэж бэлдэж байна Sacbee-д бичжээ. Энэ бүгдээс харахад ямартаа ч энэ сар, магадгүй 5 сар тэр чигээрээ бол хөл хорио хэвээр байх нь гарцаагүй болох нь, анхаарал болгоомжоо 5 сар хүртэл хэвээр байлгах юм шүү хэдүүлээ. Мужийн захирагчийн баг өвчний оргил үеийн 1-р үед одоо бэлэн байгаа 75 мянган эмнэлгийн ор дээр нэмээд 50 мянган ор хэрэгцээтэй болно гэж тооцоолж байгаа. Үүнд үндэслэн боломжит бүх аргаар бэлдэж байгаагийн нэг нь хотын маань сагсны баг Sacramento Kings -ийн хуучин спортын ордонг 400 ортой эмнэлэг болгохоор бэлдэж байгаа. 2 долоо хоногийн дараа бэлэн болно гэжээ.

Азийн орнуудад хатуу хөл хориогоо сулруулж эхэлсэн нь ч шинээр орж ирж байгаа вирусын халдварын эсрэг хяналтаа нэмэгдүүлж байна гэу WSJ -д бичжээ. Хятадад хот хоорондын зорчилт чөлөөтэй болж эхэлж байгаа аж. Зочид буудлын захиалга нэмэгдэж байна гэжээ. 2 сар орчмын дараа тавигдаж байна тийм үү.

Хятадын вирус гэх зэргээр нэрлэснээр азиудын эсрэг доромжлол, дээрхлэлт энэ тэндгүй гараад байсан оросууд товчилсон нэрээр rim (зориудаар томоор бичсэнгүй russian imperial movement) нэртэй хэт үндэсний үзэлтнүүдийн харгис бүлгэм бас гар хөл оролцуулдаг юм байна. Тэд шашины болон үндэстний цөөнхийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг европ, америкийн цагаан супермацистуудтай хамтарч ажилладаг тул америкийн ЗГ-аас албан ёсоор террорист бүл гэж ангилжээ. Тэд бүр Шведийн зүүний үзэлтнүүд, цагаачдын онилох халдлагуудад тэндхийн бүлгийг бэлдэж, дасгалжуулж санхүүжүүлсэн гэж байна. Швэдэд нэлээд олон тооны монголчууд маань байдаг юм. Оросод үйл ажиллагааг нь хориглосон гэвч тэд болон үүнтэй ижил бодолтой залуучууд азиуд, өөрсдийн бага үндэстнүүдийнхээ эсрэг муу муухай зүйл хийсээр л байгаа билээ. Цагаан арьстай хүмүүс нэг номерийн хүмүүс, дэлхийг эзэгнэх ёстой гэж үздэг дээ тэд нар. Богино ухааныг нь бодохоор нэг бодлын өрөвдмөөр юм даа хөөрхий.

Сайн мэдээ:
Нэгэнт машин бараг хөдлөхгүй байгаа болохоор томчуудаас Allstate, midwestern гэдэг жижиг компани машины даатгалын сарын төлбөрөөс 15%, нөгөө машин бүрт 50 мөнгө буцааж өгч байгаа юм байна. Удахгүй бусад даатгалын компаниуд дагаж буян хийх болтугай.

Орегон мужид 103 настай хөгшин 3 сарын эхээр вирусын халдвар туссан нь ч эдгэрээд 104 насаа эрүүл энх, пицца, торттой тэмдэглэж байна гэжээ.

Өчигдөр бичсэн эсрэг биет (антибоди ) шижилгээний тухай нэмэхэд өнгөрсөн 5 дахь, хагас сайнд Santa Clara county-д 3200 гаруй хүн энэхүү тест судалгаанд оролцсон. Удахгүй үр дүн нь гарах байхаа.

1980 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Сак хотын маань эмнэлгийн тоног төхөөрөмжийн жижиг компани Xerox компанитай хамтран NY дахь үйлдвэрт амьсгалын аппарат үйлдвэрлэх гэрээ авчээ. Энэ загвар нь эмнэлэгт байдаг үнэтэй, нарийн нь биш бөгөөд газаар ажилладаг, нэг өвчтөнд 30 орчим хоног хэрэглэх нэг удаагийн машин юм байна. Энэ сард гэхэд 40 мянгыг үйлдвэрлэнэ, 6 сар гэхэд 150-200 мянгыг нийлүүлнэ гэж байна. Хот маань америкийг аврахнээ.

Жижиг бизнесийн зээл, түүний урьдчилгааг яаж авах, хэзээ өгөх талаар нь жирийн хүмүүс мэдэж ойлгох гэж сандарч байхад тараах үүрэгтэй SBA өөрөө хэрхэн олгох талаар баримжаа байхгүй сууж байсан. Харин өнгөрсөн 4 дэх өдөр Treasury зээлдэгч, зээл олгогч банкны өргөдлийн форм зэргийг багтаасан 31 хуудас мөрдөх дүрмийг боловсруулж тэдэнд гардуулжээ. Одоогоор тодорхой байгаа зүйл гэвэл 500-аас доош ажилчинтай компани сарын цалингийн зардлын 2.5 дахин хувьтай тэнцэх мөнгийг 100 мянгаас дээшх ажилчдын work compensation зардлыг хассан хэмжээгээр авах бололцоотой бөгөөд 2 жилийн хугацаатай, 1 хувийн хүүтэй, 6 сар хүртэлх хугацаагаар зээлийн төлбөрөө төлөхгүй байх боломжтой. Ажилчдад төлсөн цалингийн зардлыг зээл, хүүгий төлбөрөөс өршөөх тул гол нь бизнес нь зогссон нь бизнесүүдийг ажилчиддаа ядаж 8 долоо хоног цалинг нь олгуулах зорилготой аж. Зээл, зээлийн урьдчилгааг авч чадсан хүмүүс бусадтайгаа хуваалцаарай. Монголчуудын хувьд хувиараа хөдөлмөр эрхлэгч буюу independent contractor -уудаас бөглөсөн хүмүүс авч чадаж байгаа эсэх чухал байгаа шүү.

Хүмүүсийн монголос ирсэн арвай гурилын нөөц дуусч байгаа байх. Та нартаа гэрийн нөхцөлд арвай гурил хийхийг зааж өгнөө. Чадвал өнөөдөр. 10 гаруй жилийн өмнөөс хааяа хааа залхуураагүй үедээ хийж ирсэн юм.
Өөр нээрээ дасгалын DVD асууж байсан. Миний хэрэглэж байгаа нь төрсний дараах эмэгтэйчүүдэд зориулсан, Leisa Hart “fitmama” postnatal workout . Заавал энэ гэлтгүй ер нь төрсний дараах дасгалууд олон төрлийн дасгал багтаасан, гэдэс багасгах уруу чиглэсэн байдаг тул их зүгээр санагддаг.

Түмэн амгалан байх болтугай.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу