Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Европийн хамгийн хүнд туссан орнууд Итали, Испанид халдварын хурд буурч эхэлж байхад Америкт хамгийн хүнд 7 хоногууд үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 335524 тохиолдол, 9562 үхэл, 17,266 эдгэрэлт. Ирэх 7 хоног бүр хэцүүхэн болно гэж анхааруулж байна.

Хүмүүс энэхүү тахлын аюулыг дутуу үнэлснээр маш их зовлонг авчирч байна. Жишээ 3/1-д Idaho мужийн Ketchum хотод африк америкчууд жил бүр зохион байгууулдаг National brotherhood ski гэсэн нэртэй үйл ажиллагаагаа цуцлалгүй явуулсны гайгаагаар 3/7 гэхэд ямар ч өвчлөлгүй байсан тэр хотод өндөр хэмжээний буюу 400 гаруй хүн болон янз бүрийн хотоос ирж оролцсон хүмүүсээс 100 гаруй хүнээс вирусын халдвар илэрч олон хүн сэхээнд, түүний дотор одоогор наад зах нь 2 хүн нас бараад байна. Манай Roseville хот дахь нэг сүм анхааруулсаар байхад зөрөөд цуглаанаа хийжээ. Сурвалжлагч, Албаныхныг дотогшоо оруулахгүй бгаа бөгөөд 40 гаруй машин гадаа паркласан, хажуугаар шарын “аикрикийг дахин агуу болгоё” малгай өмссөн сүмийн ажилтан өнгөрч байна гэж Sacbee-д бичжээ.

Нью Йоркийн өвчний хүндийн төв хэвээр байна. Нью Йорк мужид өчигдөр үдээс хойш гэхэд 122 мянган илрэл, 4100 гаруй үхэл гарлаа.

Brooklyn Nets-ын эзэн чинь Алибабагийг Ма-гийн хамт үүсгэсэн хүн юм байна. Тэгээд хувийн журмаар хятадын ЗГ-тай ярьж байгаад 1000 амьсгалын аппарат Нью Йоркт авчруулжээ. Орегон мужаас 140 ширхгийг явуулж. ЗГ-аас аль боломжоороо тусалж, хангаж байгаа тул Шар маань хэвлэлийн хурал дээр “ мужийн захирагч Cuomo илүүтэй аятайхан “баярлалаа”-г олонтой хэлмээр байна. Тус мужид бид урт хугацааны туршид хэн ч хэнд ч өгч байгаагүйгээр гараа сунгасан” гэв. Уг нь ажлаа л хийж байгаа баймаар юм. Магтахгүй бол юмаа өгөхөө больчихно гэж мэдэж байгаа болохоор хүний амь нас дэнчин тавилтай биш манай мужийн захирагч шиг магтаад өгөх байлгүй дээ.

Малари буюу хумхаа өвчний эсрэг хэрэглэдэг эмийг манай Шар вирусын эсрэг эмчилгээнд сайн гэж магтсанаас болоод мужуудад энэ эмийн хомсдол үүсч байна гэнээ. Яг эмчилдэг гэсэн бүрэн баталгаа байхгүй ч Хятад болон Францид хийсэн жижиг хэмжээний судалгаагаар эмчилгээнд сайн үр дүнг үзүүлсэн тул эмч нар хэрэглэж байгаа аж.
Америкт байгаагийн хувьд маск, нойлын цаасны талаар бичихэд хүрэх юм хэ хэ. Маскны хувьд өөрийгөө вирустай гэж мэдэхгүй өвчтэй хүмүүсийг вирус тараахаас (тараалтыг 10% бууруулна гэж Yale-ийн эрдэмтдиын судалгаа байгаа. 10-аар бууруулна гэдэг чинь л маш их үр дүнг авчирна) сайн сэргийлнэ. Олон хүнтэй газар өвчтэй хүний жижиг шүлсний дуслуудаас биднийг хамгаалах нь ойлгомжтой. Дээр нь бусдыг маск зүүснийг хараад энэхүү өвчин ямар аюултайг, бүгд нийлээд зүтгэж байгааг олж харах, урам авах сэтгэл зүйн ач холбогдолтой. Маскийг даавуугаар, даавуун цамц подвалкаар, гал тогооны цаасан алчуураар хийхэд болно гэж байгаа. Гол шаардлага нь амьсгалж болох, хажуугаар нь аль болох агаар орох зайгүй байхад л болно. Эдгээр маск нь сул бандана алчуур зүүгээд явснаас илүүтэй хамгаална. Гэхдээ хичнээн сайн маск байлаа ч хамгаалалт нь хөл хориог гүйцэхгүй.
Нойлын цаас ихээр авдгийн шалтгааныг бага багаар ойлгож эхэлж байна. Гадаадад явж үзсэн америкчууд өөрсдийн хэдэн давхар, зөөлөн цаасандаа дассан байдгаас гадаадын “хатуу, ширүүн” цаасыг нь хэрэглэхэд их хэцүү байдаг гэнээ. Үүнд бас монголд байдаг цааснууд орохнээ. Иймээс ч жорлонгийн хоолойг бөглөрүүлдэг тулд дотор хийлгэлгүй, хогийн саванд хийлгэдэг. Тэгэхээр амьдрал хэцүүхэн болно гэхээр санаанд нь хатуу ширүүн цаас ордог, иймээс ч айгаад бөөндөөд байдаг байх нь. Мартсанаас Тото гээд японд хэрэглэдэг усаар угаадаг жорлонг Brooklyn-ын зохин бүтээгч 1963 онд бүтээж wash air seat компани японд анх экспортолж байсан юм байна. Гэтэл америкт тэгтлээ хэрэглээ нь түгээгүй байхад япон улам боловсронгуй болгоод байнгын хэрэглээ болгожээ.

Үүний хажуугаар бид сайн сайхан зүйл олноор гарч ирж байна.

Трэвор Билл Гэйтстэй хийсэн ярилцлагыг үзлээ. Гэйтс маань Bill and Melinda Gates сангаасаа одоогийн туршигдаж байгаа 7 вакцины туршилт, үйлдвэрлэлийг санхүүжүүлж байгааг мэдлээ. Тэд 3 сард 125 сая доллар сангаас корона вирусын эсрэг эмчилгээ, судалгаанд зарцуулахаа мэдэгдсэн. Тэрээр олон төрлийн эмчилгээний арга, урьдчилан сэргийлэх аргууд сайн нь сайн. Гэхдээ бүрэн хэмжээгээр дарах, санаа зовохгүй байх цорын ганц арга бол вакцин гэлээ. Хэдийгээр эдгээр 7-оос зөвхөн 1,2 нь сонгогдох боловч яагаад ийм олныг санхүүжүүлж хэдэн саяыг үрж байгаагаа хэрэв ЗГ-ыг энэ бүгдийг зохицуулахыг хүлээх, эсвэл аль нь үр дүнтэйг хүлээж санхүүжүүлснээс хугацаа алдах тул ингэж байгаагаа тайлбарлалаа. Нэг сар алдахад л маш их хүний амь хохирох тул хэдэн сая доллар бол “worth it” гэлээ. Ийм л хүмүүс хүн төрөлхтөнд гэрэл гэгээг бэлэглэхээр төрсөн байдаг билээ.
Мужийн захирагч маань Станфорд их сургуулиас гаргасан дархлааны шинжилгээ удахгүй батлагдана гэж мэдэгдлээ. Хүний цуснаас эсрэг биеттэй эсэхийг тогтоож ажлаа хийж болохыг зөвшөөрч эхлэхнээ. Үүний хамтаар вирусын шинжилгээний хурд, хэмжээ нэмэгдсэн гэлээ. Өөр нэг зүйл бол түүний тушаалаар орон гэргүйчүүдийг зочид буудлуудад байрлуулж байгаа нь өвчний тархалт гаргахгүй байхад сайнаар нөлөөлөх нь дамжиггүй. Тэрээр “та нарын өмнө захирагчийн үүрэг хүлээсний хувьд би үүнээс илүү их бөгөөд илүүтэй сайн ажиллах ёстой” гэж мэдэгдэж байна. Гоё хүн шүү дээ.

Олон хүмүос сайн дураараа маск хийж дэлгүүр, бараа хүргэлт зэрэг “чухлуудад” өгч байгаа нь бичигдэж байна. Манай хотын монгол охин гэртээ маск урлаад эмнэлэг, асрамжийн газрыханд тарааж өгч байна. Uber эмнэлэг, цагдаа, гал команд зэрэг онцгой ажилтнуудыг тодорхой хэмжээгээр үнэгүй хүргэж өгнө гэж байна. Savemart, Lucky зэрэг зарим дэлгүүрүүд дээрх ажилтнуудад зориулж орой хааж байгаа болох хөгшчүүл, тахир дутуу хүмүүс хоол хүнс, хэрэглээний зүйлээ оож авч чадахгүй байгаа тул зориуд 7 хоногийн 2 өдрийг өглөө эрт онгойж тэдэнд тусгайлан үйлчилж байна.

Түр зуурын ажилгүй болох, мөнгө төгрөгт санаа зовох энэ тэр гарч байнаа бидэнд. Гэхдээ хүмүүс олноор нас барж, өнөөдөр амьд байх эсэхдээ санаа зовон тэмцэж байхад эдгээр бидний санаа зоволт бол хажууд нь юу ч биш гээд өөрсдийгөө тайвшруулцгаая.

Нэг зугаатай юм хийлээ би гэртээ. Гадаа бороо ороод оронд нь DVD тавиад анх удаа 2 бортойгоо дасгал хийж үзвээ. 20 минут кардио, 10, 10 минут ёог, пилати, сунгалтын дасгалтай. Ямар ч ур дүй алга манай 2-т. ямар их инээвээ.

Инээд чухал тиймээ. Хуваарьтаа ганц 2 инээдмийн кино, шог хошин зүйл оруулж яваарай.

Түмэн амгалан байх болтугай.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу