Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Манай хот, хот орчмын коунти нь хуучны оросын холбооноос ирсэн 90 мянга гаруй цагаачид амьдардаг, албан ёсны улсын санхүүжилттай орос сургуультай, славик коммунитигийн томоохон төв бөгөөд биднээс арай эрт төвхнөж эхэлсэн байдаг ч монголчууд бидэнтэй адил хуучны соц орноос гаралтайн хувьд тэдний үйл хөдлөл, алдаа дутагдал, тэдний өмнө тулгарч байгаа саад бэрхшээл зэргийг нь ажиглахад гэмгүй байдаг юм.

Манай Sacramento county-д байдаг Bethany славик сүмийн гишүүдээс 71 хүн вирусын халдвартай, 1 хүн нас барсан, сүмийн пастор нь өөрөө өвдсөн байгаа ч сүмийн удирдлагууд коунтигийн эрүүлийг хамгаалахын мэргэжилтнүүдтэй хамтрахаас татгалзаж байгаа гэж хотын маань төв хэвлэлд бичигджээ.. Үүний адилаар америкт зарим сүмүүс хөл хорионы эсрэг цуглаанаа хийж байгаагаас муж, хотын захиргаад нэлээд хатуу тэмцэл хийж байгаа талаар бичигдээд байна. Уг нь өвчин зовлон, түүний дотор энэ вирус бидний ямар шашин шүтдэг, арьсны өнгө, мөнгөтэй мөнгөгүйгээр ялгахгүй л дээ. Жишээ нь Италийн хүн амын 80 гаруй хувь нь христийн шашинтан, гэвч тэнд 13 мянга гаруй хүн, түүний дотор олон шашины зүтгэлтнүүд нас бараад байна. Үүний адилаар өөр шашинтан олонхитой улс ч гэсэн тэвдэж л байна.

Харин монголчуудын маань хот хотын сүмийн цуглаанууд аль хэдийн виртуал, онлайнд шилжсэн үнэхээр сайшаалтай. Үнэндээ сайн удирдагч гэдэг бол хүмүүсийг амь насыг нэгд тавих ёстой билээ.

Би анх Монголоос Сак хотод ирэх үед нэг ажигласан зүйл бол оросууд (оросын холбооны улсаас ирсэн бүх үндэстнүүдийг оруулаад хэлэв) ихэнх нь шашины гадуурхал, улс төрийн орогнолоор бичиг баримт авч, улсаас ядууд тооцогдож тэтгэвэр тэтгэмж, бэлэн мөнгө, хоолны карт авах мөртлөө том том сүм сүндэрлүүлэн барьж байсан. Оросоос ямар нэг замаар мөнгө оруулж ирж хөрөнгө оруулдаг гэдэгт бүрэн итгэлтэй байж билээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тэд шарыг хүчтэй дэмжиж, оросын зүгээс сошиал медиагаар үндэстэн арьстнуудыг хагаргах үзэл бодол түгээн тараахад нь идэвхтэй оролцсон. Muller-ийн мөрдлөгийн үеэр оросуудад Оросын ЗГ-аас мөнгө тараагдсан нь илэрч, энэ сүүл үрүү тэтгэвэр тараагдсан болж замхарч, харин 10 гаруй залуу гэр бүлүүд тагнуул хийсэн гэдгээр Америкаас хөөгдсөн билээ. Шар нь эргээд туслалцааны программуудад хатуу шаардлага тавьж эхэлсэн тул эргээд өөрсдөд дээр нь бууж байгаа байх даа.

Хот хотын монголчууд бид өөрсдийн коммунитигийн холбоодоо тогтмол үйл ажиллагаа явуулах жижигхэн өрөө савтай байлгах гэж ядарч явахад оросууд харьцангуй саяхан ирсэн гэхэд маш том барилга, сүмүүдтэй. Жишээ нь дээрх сүмийн барилгыг цогцолборыг пастор нь 5.4 саяар худалдан авч байсан гэж байна. Уг пастор 88 онд Сак хотод ирж суурьшсан бөгөөд оросуудын дунд ихээхэн нэр хүндтэй гэж бичигджээ. Хөөрхий гэхдээ бас л зовлон туулж. Нэг хүү нь зүрхээр нас барж, нэг хүү нь үл хөдлөх хөрөнгийн залилангаар шоронд байгаа аж. Манай энэ хавийн баахан орос татварын нягтлангууд, үл хөдлөх хөрөнгийн зуучид банк санхүүгийн байгууллагад хохирол үзүүлсэн хэргээр хэрэгт татагдсан, тэдний дотор ороод явчихсан байх нь.

Монголын маань баячууд, мафийхнаас бидэнд хөрөнгө оруулалт хийж, жижигхээн байшингийн мөнгөнүүд чулуудчихгүй л байх даа хэ хэ.
Америк дахь славик сүмүүд вакцин, аборт, gay-ийг эсэргүүцдгээрээ , ер нь тэр тал дээрээ жагсагчид, хууль боловсруулагчид, сургуулийн захиргаануудтай хүртэл маш ширүүн догшин, заримдаа чулуу шил шидэх зэрэг харгис зан үйлдэл гаргадгаараа алдартай.

Тэдний коммунитид үүсч байгаа хамгийн том бэрхшээл нь залуучдынх дунд гарч байгаа мансууруулах эм, бодисын хэрэглээ юм. Сүмийнх дэргэд албан ёсны бус эмчлэх гаргах төвүүд ажилладаг гэсэн. Миний мэдэхийн манай хотын хамгийн гайгүй орос рестораны эздийн хүү нь ийм асуудалтай гэж сонинд бичигдсэн байсан. Иймээс ч монголчууд бид эдний араас орчихгүйн тулд эртнээс санаа тавьж, эцэг эхчүүд дунд энэ талаар мэдээлэл, мэдлэг олгох арга хэмжээ авч явах ёстой гэдэгт итгэдэг, энэ тал дээр миний бие бага ч гэсэн хичээж зүтгэж яваа билээ.

За ингээд хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу, ганц гарчигнаас үүссэн бодлоо дуусгая даа.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу