Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

СА муж хөл хорионд орсноос хойш 2 долоо хоног өнгөрсөн ч корона вирусийн тархалтын муруй тогтворжиж буурсангүй. Товчхон хэлэхэд корона вирусийн тархалт хяналтаас гарсан, эмнэлгийн багтаамж дүүрсэн, эрүүл мэндийн салбар хүний нөөцийн хомсдолд орлоо!!. Хавар гол голомтууд, асрамжийн газар, хорих газрууд байсан бол энэ удаа хаа хаагүй халдварын голомт боллоо!!. Хавар хөл хориог хэрэгжүүлэхэд нөхцөл байдал маш өөр байсан. Халдварын хурд бага, иргэд хөл хорионы журмыг сайн биелүүлж байсан. Одоо маш хурдацтай тархаж байгаа нөхцөлд, яг ижил арга хэмжээ авсан ч дийлэхгүй боллоо.

Мэргэжилтнүүд нөхцөл байдлын талаар:

  • Иргэдийн дунд тархалт хэдийнээ хяналтаас гарсан байхад 2 дахь хөл хорио гарсан, дээр нь баярууд давхцаад байдлыг улам хүндрүүлж байна.
  • Xөл хорио нь хаврын хориог бодвол сул байна.
  • СА иргэд/бизнессүүд хөл хорионы журмыг биелүүлэхгүй байна.
  • Dr. Tomás Aragón: 100,000 тутамд дахь халдварын тоо 20-с дээшээ гарахад л хянахад хэцүү болдог. CA мужийн хувьд энэ түвшнээс хэд дахин давсан 100,000 тутамд 82.2 бол
  • LA county- хувьд 100,000 тутамд 153.6!!!, Улсын хэмжээнд 100,000 тутамд 64.6.
  • Тэрээр ийм өндөр түвшинд нэгэнт хүрсэн тохиолдолд хөл хорио тавиад ч дийлэхгүй гэсэн бол
  • Мужийн амбан захирагч Newsom, хөл хорио тодорхой үр дүн өгч байна, Утасны GPS data нь хөл хорионоос хойш иргэдийн хөдөлгөөн харьцангуй багассан. Халдварын тоо ихтэй газар хөдөлгөөн их, багатай газар бага байна!
  • Мэргэжилтнүүд: Корона вирус байдал нааштай болохын өмнө улам хүндэрч crash болно!
  • Эмнэлгийн багтаамж дууссан, хүний нөөцийн хүрэлцээгүй байдлууд нас баралтын тоог ихэсгэнэ, Зөвхөн корона биш, өөр өвчнөөр ирсэн хүмүүс тусламж авч чадахгүйд хүрсэн.
  • Нас барагчдын тоо ихэссэнтэй холбогдуулж, муж уут, хөргөх төхөөрөмж нэмж захиаллаа!
  • UCLA medical epidemiologist, Dr. Robert Kim-Farley вирусийн тархалтын хурдыг ойд чүдэнз асаагаад хаясантай зүйрлэж байна!!
  • Тэрээр, хавар тархалтын муруйг 3 долоо хоногийн дотор тэгшилж чадсан , одоо бол хяналтгүй дүрэлзэн асаж байгаа түймэр… дарахын тулд урт хугацаа орно гэв.
  • Түймрийг тавьсан эзэн бол; Thanksgiving. Christmas, New Year’s Eve цугларалтууд давлагааг дахин нэмнэ
  • 1 сарын 3 дахь долоо хоног хүртэл буурахгүй л болов уу
  • Los Angeles County зочид буудал, худалдаа, боловсрол, сувилагч нарын ажилчдын холбооноос хөл хориод чангатгах хүсэлтийг гаргаад байна!
  • Online- гарын үсэг цуглуулаад эхэлсэн байна!
  • Los Angeles хотын багш нарын холбооны тэргүүлэгч President Cecily Myart-Cruz.: “Let’s be clear, “We are not in a real lockdown.”- Бид жинхэнэ утгаар хөл хорионд ороогүй байгаа гэдгийг тодруулахыг хүсэж байна гэв.
  • Тэрээр, халдварыг хамгийн ойрын хүнээс авдаг!. 30% нь гаднаас зочид гэртээ урьснаас авч байгаа нь тогтоогдсон!

Гэр бүлээ, өөрсдийгөө, үр хүүхдүүдээ , бусдыгаа хамгаалъя! 12, 1 сар өнгөрвөл арай л учиртай болох гээд байна. Баяраа зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэе.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу