Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Pfizer coronavirus vaccine-ны эхний хэсэг, Ням гаригт Los Angeles-н олон улсын нисэх буудалд ирлээ. L.A. County, 83,000 dose, Orange County 25,000 dose-г энэ 7 хоногтоо багтааж хүлээн авна.

UCLA Health эмнэлгийн ажилчид, Даваа, Мягмар гаригт вакциныг хүлээн авч Лхагва гаригаас ажилчдаа хамруулна.

Cedars-Sinai Medical Center эмнэлгийн хувьд яг хэдийд вакциныг хүлээн авах нь одоогоор тодорхойгүй байна.

Orange County, Providence St. Joseph эмнэлгийн эмчилгээний захирал Grady Williams, вакциныг хүлээн авах, түгээх нь бидний амин чухал асуудал биш гэжээ.

New York хотын эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн сувилагч АНУ-ын анхны вакциныг авсан хүнээр тодроод байна. Los Angeles , Kaiser Permenante эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн сувилагч, Helen Cordova нь СА мужид вакцин хийлгэсэн анхны хүн боллоо. Би үнэхээр баяртай байна бас бүрэн итгэлтэй байна. Цар тахлыг хурдан дарахын тулд хүн бүрийг вакцинд хамрагдахыг уриалж байна гэв.

СА мужийн амбан захирагч Newsom: Бидэнд итгэлийг асаасан тэмдэглэлт өдөр тохиож байна гэв. Тэрээр, бид дэлхийн түвшинд вакцины комисст ажиллаж байгаа 11 гишүүнтэй. Тэд вакцины FDA болон бусад оронд хийгдэж байгаа вакцины шат бүрийн үр дүнг шалган дүгнэлт хийсэн.Тэд вакцины үр дүн, аюулгүй байдлыг баталгаажуулж гарын үсэг зурсан гэв. СА муж эхний тээвэрлэлтээр СА муж эхний тээвэрлэлтээр 327,600 тунг аваад байна. Эмнэлгүүдэд тараасны дараа, маш бага градуст ( <94 degrees) хадгалах юм байна. Дараагийн ээлжийг энэ сарын сүүлээр авах ба 1 сард дахин үргэлжлүүлэн татна.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу