Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

10 сар гэрээсээ ажилсан, амжилт бүтээлээр дүүрэн, олон найзтай учруулсан хэзээ ч мартагдахааргүй түүхэн он байлаа.

1. (Activity-Based Model-ABM)- микро түвшний математик загварчлалыг, СА мужийн хөгжил, бодлого төлөвлөлтөд 2020 оноос албан ёсоор ашиглалтад орууллаа. Хот болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтын бүх шийдвэр энэ загварчлалаас гарсан тоон дээр тулгуурлан хийгдэнэ. АНУ-ын шийдвэр гаргадаг систем нь (Demand based) эрэлт дээр суурилдаг систем. Хэрэглэгчийнхээ, хүнийхээ эрэлт хэрэгцээг сайтар судална гэсэн үг. Судалгаатай тоон дээр үндэслэж шийдвэр гаргах процессыг маш сайн хуульчилж өгсөн байдаг. Энэ шинэ загварчлалыг 2006 оноос АНУ-д нэвтрүүлж эхэлсэн бөгөөд одоогоор АНУ-ын томоохон хотуудад л (New York, Chicago, San Francisco, Portland, Atlanta, Phoenix, San Deigo, Los Angeles) ашиглаж байна.

2. 12 сараас СА өмнөд бүсийн хот төлөвлөлт, зам тээврийн хөгжлийн стратеги бодлого боловсруулах комиссын гишүүн болов. Xөгжлийн стратеги бодлого боловсруулах бүх шат процессоос суралцах эхлэл тавигдаж байна. Эхний хэдэн сард сурч, судлах зүйл нэлээд гаргах байх. Миний гол үүрэг бол бусад гишүүдэд шинэ загварчлалаар шинэ бодлогыг хэрхэн туршиж, үр дүнг харьцуулах боломжтойг заах. Мөн 2024 шинээр орж ирэх бодлогыг загвартаа хэрхэн оруулж тусгах талаар бодох том даалгавар!

3. Сошиал медиаг өдөр тутамдаа хэрэглэдэг болов. Коронагаас өмнө энэ хуудсаа хувийн уулзалтын зар тавихад л ашигладаг байв. 2 жил гаран нэлээд олон хүнтэй ганцаарчилсан уулзалт хийж АНУ-д мэргэжлээрээ хэрхэн ажилд орох, хүүхдээ хэрхэн коллежид бэлдэх болон АНУ-д ажиллаж, амьдрахад мэдвэл зохих хууль дүрмийн талаар ярилцсан. Коронагаас хойш цар тахлын нөхцөл байдалтай мэдээг олонд хүргэх зорилгод найзын хүсэлтүүдийг хүлээн авснаар 500 гаран найзтай болжээ!!!. Хүсэлт илгээсэн найзууддаа баярлалаа. 2021 ондоо бас хамтдаа байж цар тахлыг амжилттай давна шүү!!

2020 оны сүүлийн мэдээгээр:

  • UK-д гараад байгаа хурдтай, хувьсамтгай вирус нь Coloroda, California мужуудад бүртгэгдлээ. Мэргэжилтнүүд корона вирусийн вакцин хийлгэх нь улам чухал шаардлагатай болж байгаа, мөн аль болох хурдан хийлгэхийг зөвлөж байна.
  • UK өнөөдрөөс эхлэн албан ёсоор Europ-н холбооноос гарч байна. Өөрийн тусдаа хилтэй, визтэй болж байна.
  • АНУ-д одоогийн байдлаар 2.6 сая хүн вакцинд хамрагдаад байна. Дор хаяж 20 сая хүнийг хамруулах төлөвлөгөөтэй байна.
  • UK- бас аль болох олон хүнд вакцины эхний тунг хийхээр ажиллаж байгаа нь дараагийн тунг авах хугацааг нь хойшлуулж байна. Энэ нь вакцины үйлчилгээг сулруулах магадлалтай болж байна.
  • Хятадын засгийн газар өөрсдийн вакцин хэрэглэж байгаа ба үр дүн сайн байна гэжээ.
  • Бүгд Найрамдах нам 2000$-н Stimulus Check -н хуулийг батлах ямар ч боломжгүй гэсэн байр сууриндаа хатуу зогссоор байна.
  • Missouri мужийн сенатор Josh Hawley, ирэх долоо хоногт сонгуулийн дүнг эргүүлэх асуудлыг тавина хэмээн мэдэгдээд байгаа ч энэ нь амжилттай болох магадлал маш багa.
  • Biden, Obama-засагт ажиллаж байсан 2 хүнийг Батлан хамгаалах яамны ахлах албан тушаалд томилсны 1 нь Kathleen Hicks, хамгийн анхны эмэгтэй, хүчний байгууллагын удирдах албанд (deputy secretary of defense) томилогдож байна.

Баяртай 2020 он минь. За 2021, оноо хүлээе дээ.

Өнөөдөр бас охины минь төрсөн өдөр. Саяхан л төрж байсан, аль хэдийн Дэлхийн #1 компанид (Амазон) программ хангамжийн инженер болжээ. Төрийн албанд 10, 20 жил ажиллаж байж ахлах тушаалд очдог бол технологийн компанид 2 жил болоод л ахлах болдог юм байна. Учир нь технологийн компанийн ажилчид ойр ойрхон багаа, ажлаа сольдог. Тэд уйдамтгай, байнга шинэ зүйл сурахыг тэмүүлдэг хүмүүс. Одоо охин минь SmileAmazon- багтаа удаж байгаа хүний тоонд орчхож. Шинэ хүмүүсийг сургах, шинэ хүн ажилд авах гээд завгүй . Ирэх 7 хоногт 5 хүнээс ажлын ярилцлага авах гээд материалтай нь танилцаж байна. Онлайнаар авсан тестийг хийхдээ тэр хүн хэдий хугацаа зарцуулсан, хэдэн удаа хийсэн гээд мэдээллүүдийг нь харчихдаг юм байна. Ярилцлагаар яг өөрөө хийсэн үү, яаж хийсэн гээд шалгаад явах бололтой...

Welcome 2021

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу