Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

КОВИД 19 тоо 2 сая-д хүрч АНУ дэлхийд тэргүүлсээр. 18 мужид тархалт нэмэгдэж эхэлсэн бөгөөд 6 мужид КОВИД19 тоо 50 -с дээш хувь нэмэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор зарим мужын захирагч нар эдийн засаг хэсэгчлэн хааж магадгүй. Жишээ нь New York мужын захирагч тахалын үед ажиллах дүрэм тогтоолыг зөрчиж байгаа үйл аж ахуйн нэгжүүдийг хаах талаар анхааруулга өгсөн байна. Alaska, Arizona, Arkansas, California, Florida, North Carolina, Oklahoma South Carolina мужуудад сүүлийн 3 хоног дараалан өссөн байдалтай , Texas, Oregon мужуудад эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчидийн тоо эрс нэмэгдсэн байна. Олныг хамарсан жагсаал цуглаан үргэлжилсээр, эдийн засаг нээгдсэнтэй холбоотой гадуур хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. Гадуур гарахдаа байнга амны хаалт хэрэглэж, хүн багатай үед гадуур гарч ажил төрлөө амжуулах, салхинд гарах зэргээр өөрөө өөрсдийгөө бодохгүй л бол болохоо байлаа.

Арьс өнгөний ялгаварлан гадуурхалтаас гадна ижил хүйстэн хүмүүс ялгаварлан гадуурхалтанд маш ихээр өртдөг. Өнөөдөр АНУ-н дээд шүүх бэлгийн чиг хандлагаар нь ажлын байран дахь ялгаварланг гадуурхахыг хориглолоо (Civil Rights Act of 1964, Title VII) .

Мөн АНУ-н дээд шүүх, ерөнхийлөгч Трампын хүсэлтийг хүлээн авахаас татгалзав. Ерөнхийлөгч, СА-н муж цагаач иргэдээ нутаг буцаахаас хамгаалсан "sanctuary" хуулийг хүчингүй болгохоор дээд шүүхт хандаад байсан юм. Трампын захиргаа дээд шүүхийн шийдвэрийг давж заалдахаар шийджээ!

7 сарын 1 нээс СА мужын газ тахын нэмэгдэл хэрэгжих ёстой ба зарим шийдвэр гаргагч нар үүнийг түр зогсоох санал гаргаад байна. Энэ нь сүүлийн 4 жилд дэх 3 дахь нэмэгдэл бөгөөд нийт 440 сая $-г мужын санхүүжилтэнд орохоор төлөвлөж байна. Үүний 7 сая $ нь зам гүүрийн засварыг санхүүжүүлнэ.Гэвч зар тахалтай, олон сая иргэд ажилгүй болсон энэ үед тах-н нэмэгдэлтийг хойшлуулах эсвэл хүчингүй болгох тал дээр санал хураалт явуулахаар болжээ.

КОВИД 19- Los Angeles-н тээврийн болон байр орон сууцны салбарт нөлөөлж эхэлж байна. КОВИД 19-с хойш
нийтийн тээвэрээр зорчих зорчигчидын тоо эрс багассанаар метро, нийтийн тээвэрийн байгууллагуудын орлого багачээ. Los Angeles County орон гэргүйчүүдийн тоо 13% -аар, Los Angeles хотод 14%-р нэмэгдсэн цаашдаа ч өсөх хандлагатай байна. Мужын захирагчийн "Eviction ban" хүчингүй болбол бага орлоготой ба ажилгүй болсон иргэд байрнааса хөөгдөх аюултай .

Los Angeles порт, 5-р сард 581,665 ачаа хүлээн авсан ба энэ нь өнгөрсөн жилийн 5 сартай харьцуулахад 29.8% -р багассан байна. Портын ачаа багасана гэдэг нь truck-ны business- нөлөөлж байна гэсэн үг. Бүх л зүйлс хоорондоо ямар нэгэн байдлаар холбоотой байдаг. Буурсан гол шалтгаан нь КОВИД 19 цар тахалаас гадна АНУ-Хятад улс хоорондын худалдааны дайнтай холбоотой гэж үзэж байна.

Эдийн засгаа сэргээх, дараагийн Stimulus Check тусламжын талаар эх баригч намууд, цагаан ордон хуралдсаар л байна. 7 сарын сүүлээр шийд гаргах байх. Дараагийн тусламжыг эдийн засгаа түргэн сэргээх судалгааг сайн хийж,нийтэд нь биш шаардлагатай ажил, хэрэгтэй хүнд нь хүргэх талаар их ярилцаж байна.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу