Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Breaking news!!! Ногоон карт

КОВИД 19-с хойш бүх зүйл хурдацтай өөрчлөгдөж байна. Ялангуяа цагаачилалын бодлого. Өнөөдөрийн мэдээ гэнэтийн муу мэдээ байна. Ялангуяа байнгын орчин суух эрх буюу ногоон картанд өргөдөл гаргасан ба гаргах гэж байгаа хүмүүст!!

Rollcall.com бол засгийн газар, холбогдох агентлагуудын мэдээг нийтлэдэг гол эх сурвалж.Та нар санаж байгаа байх. 4-р сард Trump-захиргаа КОВИД 19 нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ-н гаднаас буюу өөр орноос ногоон карт хүсэх хүсэлтийг зогсоосон байгаа (suspending approval of green card requests to immigrants abroad seeking U.S).

Тэгвэл өнөөдөр АНУ-д амьдарч байгаа ногоон картны хүсэлт гаргасан иргэдийн хүсэлтийг түр зогсоох (on hold) даалгаварыг USCIS цагаачилалын албанд өгсөн байна. Эрүүл мэндийн салбарт ажилдаг иргэд болон яаралтай зарим тохиолдолууд энэ тушаалд хамрагдахгүй бөгөөд илүү тодорхой жагсаалтыг дотоод емайл-ээр тараасан гэнэ. "Түр зогсоох" гол шалтгаан нь 4 сарын хоригтой адил гэж тайлбарласан байна. Хэдий хүртэл гэсэн хугацаа нь бас тодорхойгүй.

Бас нэг муу мэдээ нь, USCIS нь конгрессоос хүссэн 1.2 тэрбум $-н bailout санхүүжилт шийдэгдэхгүй бол USCIS ирэх 7 хоногоос эхэлж USCIS ажилчидын 70%-г цомхтголд оруулна гэж USCIS-н төлөөлөх нийгэмлэгээс (Union) мэдэгдэж байна!! Хэрвээ цомтгол явагдаад эхэлбэл USCIS руу явуулсан өргөдөл хэзээ шийдэгдэх юм байгаан ёстой бүү мэд!!

Trump-захиргаа Asylim хүсэлтийг нэлээд чангаруулж байгаа ба шинэ журмыг 15нд зарлана гэсэн. Ирэх 7 хоног цагаачилын талаархи мэдээ ихтэй байх нь.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу