Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Oregon мужын Salem хотын сүмд очсон 236 хүнээс Ковид 19 илэрчээ. Энэ нь нэг газраас илэрсэн хамгийн их тохиолдол болж байна! Нэг хэсэгтээ л олон хүн цугларсан газар очихгүй байсан нь дээр бна!

Johns Hopkins -н мэдээлэлээр Alabama, Arizona, California, Florida, Nevada, North Carolina, Oklahoma, Oregon, South Carolina, Texas мужуудад мужуудад КОВИД 19 өссөөр байна. Зарим мужын өсөлтийг шинжилгээний хүртээмж ихссэнтэй холбож байгаа бол 50%-с дээш хувиар өссөн бол шинжилгээтэй холбох аргагүй юм.Энэ бол олон нийтийн дундаас халдвар авсан гэсэн үг гэж мэргэжлтэнүүд тайлбарлаж байна. California мужын хамгийн тархалт ихтэй газар нь Los Angeles county! Мужын захирагч дөнгөж сая муж даяар амны хаалт хэрэглэх тушаал гаргана гэж мэдэгдлээ! Orange county болон зарим газрууд маск зүүх тушаалаа буулгасан байгаа!. Ийм эрсдэлтэй нөхцөлд тушаал хамаарахгүй амны хаалтаа байнга л зүүх хэрэгтэй!

CDC- мэргэжилийн газар 1-р сараас 4 сар хүртэлх КОВИД 19 статистик тооны судалгааг гаргажээ. Нийт 1,761,503 КОВИД 19 тохиолдол, 103,700 нас баралтын тооноос: 14% нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, 2% нь эрчимт эмчилгээ авсан, 5% нь нас барсан байна. Суурь өвчтэй хүмүүсийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тоо 6 дахин өндөр байсан бол нас баралт нь 12 дахин өндөр байсан. Хамгийн эрсдэлтэй суурь өвчинд зүрх судас 32%, чихрийн шижин 30%, уушиг 12% орсон байна. Судлаач нар эдгээр өвчинтэй 5 хүн тутмын 1 нь халдвар авбал амь нас нь эрсдэлд орох аюултай гэдгийг тогтоожээ.

Dr. Fauci vaccine судалгаа, туршилтанд нэлээд ахиц гаргасаныг дуулгалаа. Ямар ч байсан 4-5 вакцины ажил нэлээд сайн явагдаж байгаа гэнэ. Тэрээр вакцинь 100% амжилттай болно гэж амлах нь утгагүй, юм хаашаа ч эргэж болдог. Гэхдээ туршилтын дүнгээс харахад 2-3 нь амжилттай болох магадлалтай байна. вакцин гартал зай барих, амны хаалт хэрэглэх , гараа байнга угаахыг мэргэжилтэнүүд зөвлөж байна!

Imperial College London-n профессор Robin Shattock: вакцины гол зорилго нь вирусээс хамгаалах боловч эхний гарах вакцинууд учир дутагдалтай байна гэдгийг онцолсон байна!

Dr. Fauci -тэй хамтарч ажиллаж байгаа Moderna Inc вакцины гол зорилго нь халдвар авсан хүний шинж тэмдэгийг нь багасгаж хүндрүүлэхгүй байх , халдвараас хамгаалах нь 2 дахь зорилго нь хэмээн 6 сарын 11нд мэдэгдсэн байна!

Johnson & Johnson company-ны vaccine- ны зорилго нь халдвар авсан хүний вирусийн өсөлтийг барьж бусдад халдаахыг зогсоох гэжээ!

За тайвширах ч яагаа ч үгүй байгаа биз??? Анхаарал, болгоомжоо сулруулж болохгүй шүү! КОВИД той холбоотой эдийн засаг удааширсанаас болж зарим байрууд үнэ хямдруулж, хүмүүс боломжийг ашиглаж орчин, сургууль сайтай газар луу нүүж эхэлж байна! Байдал үнэхээр тодорхойгүй байгаа энэ үед бэлтгэлтэй байх хэрэгтэй. Зардалаа багасгах, тогтвортой ажил хайх, дахин хөл хорио болоход хэрэглэх мөнгө бэлдэх гэх мэтээр!

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу