Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хүүхдүүдийн зуны амралт эхэллээ!!!

КОВИД 19, цар тахалтай энэ цаг үед зуны амралтаа хэрхэн өнгөрөөх вэ? 2020 он дундаа орсон байна ш дээ!! Гэртээ байгаад байх уу, аялал зугаалганд явах уу?. Хэд хоног хотоос гарч аялах гэхээр аюултай болов уу? нээгдсэн болов уу? гээд шийдэж чаддаггүй? Та нар минь бас адилхан уу?

Зун хаагуур, юу хийж амрах нь эрсдэл багатай байх эмч, эрдэмтэн судлаачидын зөвлөгөөг олоод ирлээ!!

Эрсдэлийн хэмжээ таний биеийн байдал, таний байгаа орчинд дахь тархалтын нөхцөл байдал, эрсдэлээс өөрийгөө хэрхэн хамгаалж байгаа зэргээс хамаарна. Газар бүрийн хориг, дэглэм өөр учраас явахаасаа өмнө судлах хэрэгтэй. Эрсдэлгүй орчин 1 ч байхгүй!!

Ohio State University, Dr. William Miller дараахь хүчин зүйлүүдээр эрсдэлийн хэмжээг тодорхойлно гэжээ" time, space, people, place- цаг хугацаа, зай, хүмүүс, орчин".

Түүний дэвшүүлсэн дүрэм: Халдвартай хүнтэй хэт ойр зайнд, хэт удаан хугацаанд байх нь хамгийн өндөр эрсдэлтэй. Мөн хүн ихээр цугласан, битүү орчин нь агаартай гадна орчиноос аюултай!!

Зун хийж Зочид буудалд хонохболох зүйлс:

  • Найзынха гэр бүлийг урьж мах шарж идэх-бага эрсдэлээс дунд эрсдэлд орно. эрсдэлийг бага байлгахын тулд аяга таваг, бусад зүйлсций дундаа хэрэглэхгүй байх. Нэг удаагийн хэрэгсэл хэрэглэх. Мөн гар барилтцах, тэврэлдэхээс зайлсхийх.
  • Хоолны газар очих- дундаас, өндөр эрсдэлтэй. Аль болох гадна суугаад хооллох боломжтой, ариутгал, аюулгүй ажилллагааны дүрэм сайн барьж байгаа газрыг сонговол сайн. Бас зөвхөн гэр бүлийн хүрээнд бол аюул багатай
  • Сүмийн цуглаан- олон хүн,урт хугацаанд цугладаг болохоор өндөр эрсдэлтэй.
  • Далайн эрэг, усан сан- хоорондын зайгаа сайн барьвал эрсдэл бага. ариутгал хийх зүйлсээ байнга авч явж байх
  • Найзуудтайгаа аялалд явах- хэнтэй гэдгээс хамаарна. Тархалт ихтэй орчинд амьдардаг, халдварын эрсдэл ихтэй ажил хийдэг хүн бол эрсдэл ихтэй. Эрсдэл багатай найзтайгаа, гэр бүлтэй агаарт аялалд явах нь аюул багатай гэнэ шүү
  • Зочид буудалд хонох-бага эрсдэлээс дунд эрсдэлд орно.Нийтийн эзэмшилийн газруудаар нь явахгүй, өрөөндөө байх. Ариутгах, арчих зүйлс авч явах, хувийн ариун цэврийн хэрэгсэлтэйгээ явах!
  • Дэлгүүр хэсэх- Дэлгүүр хэсэх:Эрсдэл янз бүр. аль болох хүн бага очих цагаар очих.
  • Бар, шөнийн клуб- Хамгийн эрсдэл ихтэйгээр шалгарчээ!

Байгальтай, далайтай гадна орчинд амарч цугаалах нь хамгийн эрсдэл багатай сонголт болох нээ!

Бид гэр бүлээрээ аялал хийхээр шийдлээ!!

өмнөх постоос эрсдэлээс хамгаалах 4С дүрмийг уншаарай!

А.Баярмаа
6/8/2020

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу