Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

КОВИД 19 эрсдэлээс хамгаалах 4C (4X) дүрэм

Америкийн бүх мужуудын эдийн засаг нээгдэж хөл хөдөлгөөн эрс ихсээр байна. Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа эхэлж, бидний зарим нэг нь ажилдаа орцгоож, томоохон хотуудад эсэргүүцэлийн жагсаал, цуглаан үргэлжсээр байна. Монголд маань бас сонгуулийн суртчилгаа эхлээд хөдөлгөөн ихтэй байна. Гэхдээ Америкийн нөхцөл байдал Монголоос өөр, КОВИД 19 байдал дэлхийд тэргүүлсэн хэвээр. Хүний газар, хүнд нөхцөлд байгаа бид, өөрсдийгөө, гэр бүлээ хамгаалах үүрэгтэй. Aнхааралаа сулруулж ер болохгүй!!!

Шинжлэх ухааны үндэслэлтэй, Америкийн мэргэжилийн байгууллагуудын санал болгосон 4C буюу манайхаар бол 4Х дүрмийг гадуур гарахдаа байнга санаж яваарай!!

1. Contact - Xоорондын зай
2. Confinement - Xязгаарлагдмал орчин
3. Crowd - Хэт олон хүн цугларсан орчин
4. Choice - Хувь хүний нөхцөл байдал, сонголт

1. Xоорондын зай: Хүнээс 1.8 м зай барих, маск зүүх, гар барихгүй, тэврэхгүй. Таны очиж байгаа олон нийтийн газар дараахь зүйлсийг хэрэгжүүлж байна уу: хоолны газрууд ширээгээ тарааж тавьсан байна уу?, үйлчлүүлэгчидийн тоог хязгаарлаж байна уу, ариутгал цэвэрлэгээ хийж байна уу?.

CDC- Ковид19 нь хүнээс хүнд халдварлана гэсэн боловч нийтийн үйлчилгээний газруудыг бариул, тавцан, утас, бие засах газар, угаалтуур,ATM машины дэлгэц, товчлуур зэргийг байнга ариутгаж байхыг санал болгож байгаа.

Dr. Cevik: Virus тарах таатай орчин нь 1.8 м зай дотор , хүнтэй 15 мин илүү ярих бөгөөд хоорондын зай ойр, ярилцах хугацаа урт байх тусам эрсдэлийг ихэсгэнэ.

2. Xязгаарлагдмал орчин: Агаарын солилцоогүй, цонх нь онгойдоггүй битүү хязгаарлагдмал орчин нь гадаа орчиноос илүү вирусыг тараадаг. Нийтийн тээвэр, олон хүнтэй тахи-гаас халдвар авсан тохиолдолууд олноор бүртгэгдсэн.

Dr Cevik: Хязгаарлагдмал агаартай битүү орчинд вирусны дусал удаан хадгалагдддаг болох нь тогтоогджээ.

CDC- Аж ахуйн нэгжүүдийг AC болон агааржуулалтын систем бүрэн ажиллагааг шалгах, аль болох сэнх ашиглах, цонх, хаалгаа онгорхой байлгах саналыг дэвшүүлсэн байна.

3. Хэт олон хүн цугларсан орчин: Хэт олон хүн цугларсан орчинд вирусны тархах магадлал өндөр. Гадна, дотно хаана байхаас үл хамаарна!. CDC- хоолны газрыг эрсдэл багатайгаас нь эрсдэл ихтэйгээр нь ангилжээ. Жишээ нь: машинааса захиалга өгөөд авах, онлайн захиалаад ирж авах, хоолоо хүргэлтээр авах зэрэг нь том залтай, олон хүнтэй газар хоол идэхээс эрсдэл хамаагүй бага.

4. Хувь хүний нөхцөл байдал, сонголт: Мэдээж хэрэг хүн бүр өөрсдийн нас , дархалааны онцлогоос шалтгаалж хэр хэмжээний эрсдэлтэй орчинд юу хийх зэрэг сонголтоо хийнэ.

Зүрх, уушги, бөөр , хоол боловсруулах эрхтэний cуурь өвчтэй хүн хамгийн их эрсдэлтэй. Мөн 65 дээш насны ахмад настан. Залуу эрүүл хүн эрсдэл бага ч дээрхи эрсдэл ихтай хүнтэй хамт амьдардаг бол вирус дамжуулагч болох өндөр магадлалтай.

Та ямар нэгэн байдлаар дээрхи дүрмүүдээс зөрчсөн бол 10-14 хоног гэртээ тусгаарлалтанд байвал өөрийгөө болон бусдыг хамгаална!!

А.Баярмаа

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу