Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

КОВИД 19 тохиолдол Америкийн нэгдсэн улсын хэмжээнд 2,000,464 , нас баралт 112,924 хүрчээ. Harvard Global эрүүл мэндийн судалгааны төвийн захирал Dr. Ashish Jha нас баралтыг ирэх 3 сарын хугацаанд 200,000-д хүрнэ гэж тооцоолж байна.Зарим мужуудад тархалт буурч байгаа бол 10 гаран мужуудад тархалт өсөлттэй хэвээр байна. Arizona мужын эмнэлэгүүдийн багтаамж 80-д хувьд хүртэл нэмэгдэж, эмнэлэгүүд онц шаардлаггүй эмчилгээг цуцласан байна.

Эдийн засаг нээсэнтэй холбоотойгоор мэргэжилтэнүүдийн ихэнх нь санаа зовсон, анхааруулсан байдалтай байгаа ч зайны хязгаарлалт, амны хаалтаа зүүх, КОВИД 19 шинжилгээ, халдвар авсан байж болзошгүй хүмүүсийг илрүүлэх ажиллагаага сайруулжсанаар үйл ажиллагаага үргэлжлүүлэх боломжтой гэсэн хүмүүс бас байна.

Los Angeles county-н хувьд нийт 67,064 тохиолдол бүртгэгдсэн ба нас баралт 2,768 . Өчигдөр Лхагва гаригт 1,275 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Нийт тоо өссөн, нас баралт буурсан хандлагатай байна. Олныг хамарсан жагсаал цуглаанд оролтсон бол яаралтай шинжилгээнд хамрагдах, гэрийн хорионд 14 байхыг мэргэжилтэнүүд зөвлөж байна!. Шинжилгээний өгөх төвүүд: covid19.lacounty.gov/testing

Маргаашнаас буюу 5 дахь өдрөөс эхлэн Los Angeles county эдийн засгаа нээх 3 дахь шат руу гаа шилжинэ: Gyms, day camps, museums, zoos, campgrounds нээгдэх ба үзэгчгүй спротын тоглолтууд, galleries, aquariums, RV parks and swimming pools, Hotels амралтын газрууд нээгдэнэ.

Хумсны салон, tattoo shops, bars ,movie theaters, концерт, theme parks ,festivals- хараахан нээгдээгүй байна!. Тэгвэл Disneyland ,Disney California Adventure паркууд 6-р сарын 17нд нээгдэнэ хэмээн өөрсдийн хуудсаара зарлаад байна. Багтаамж, цагийн хязгаарлалтай, урьдчилсан захиалгаар үйл ажиллагаагаа эхэлнэ. Оройн парад, галын наадам зэрэг олныг хамарсан арга хэмжээгээ зогсоож байна. Orlando, Florida дахь Walt Disney World 7 сарын 11 нд нээгдэнэ.

Эдийн засаг нээгдсэн ч 1.5 сая хүн өнгөрсөн 7 хоногт ажилгүй болсон байна. КОВИД 19 хэсэгтээ л байх нь тодорхой болохоор business-д КОВИД 19 -д зохисон загвар луу шилжиж байна. Company--д үнэтэй ажлын байрны талбайгаа багасгаж ажилчидаа гэрээсээ ажиллуулах, дэлгүүрүүд салбаруудаа хааж онлайн хэлбэр лүү шилжиж байна. Starbucks Company, ирэх 18 сард Америк, Канад дахь 400 салбараа хаахаар болсон байна. Pickup-only and to-go business загвар луу шилжиж энэ төрлийн төвүүдээ нэмэгдүүлнэ. Starbucks Company ны төлөөлөгч: Бид томоохон хот дахь ирээдйн загвараа өөрчилөхөөр ажиллаж байсан КОВИД 19 энэ ажлыг улам эрчимжүүлж өглөө гэжээ.

КОВИД 19-с хойш өртөг өссөөр байгаа, статистик судалгаагаар LA-Orange county -н амьдрах зардал 2011 оноос хойш 4.5%-аар өссөн гэж гарсан байна. Хүнсний өргөн хэрэглээний үнэ КОВИД19-н өмнөхөөс өссөн. Эмнэлэг, хуулийн үйлчилгээний үнэ маш их өсч байна. Adjustment of status буюу ногоон картны өргөдөлийг заавал мэргэжилийн хуульчгүй өөрсдөө явуулдаг байсан бол одоо Public Charge хэрэгжсэнээс хойш бүрдүүлэх материалын тоо ихссэн тэй холбоотой мэргэжилий хуульч авахаас өөр аргагүй байдалд хүрч байна даа. Хуульчийн ажлын хөлс аль мужид байгаагаас хамаарч 3000-10000$ байна. Дээр нь USCIS үйлчилгээний үнэ нэмэхээр ажиллаад эцсийн шатандаа явж байна.

Америкт цагаачилах, амьдрахад улам л хэцүү, үнэтэй болж байна! Юуны төлөө амьдрах зорилготой бол хүнд шатыг даваад туулаад явна. Зорилгогүй бол байр, машины мөнгөний төлөө амрах завгүй ажилсаар цаг хугацаа амархан явдаг.КОВИД 19 байдлыг улам хүндрүүлсээр.

Хүнд дээрэмдүүлсэн , зодуулсан, буудуулсан мэдээнүүд маш ихсэж байна. Шөнө орой гаралгүй болгоомжтой байгаарай. Машины хулгай бас ихсэж байна. Манай хот харьцангүй тайван гэж бодож байсан ч Ring суурьлуулсанаас хойш ойр орчимын гарсан хэргүүдийн бичлэг аваад шуудангийн хулгай, танихгүй хүн гэрийн орчимоор эргэлдэх, машин эвдэх, хулгайлах хэргүүд их байдагыг мэдсэн. Янз бүрийн насны, янз бүр арьстай бүр нас тогтсон эмэгтэй хүмүүс байгааг хараад гайхсан шүү !!

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу