Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

100th TRB annual meeting,

TRB (Transportation Research Board) -олон улсын хурал АНУ-ын болон олон улсын зам тээврийн судлаачид, мэргэжилтнүүд, шийдвэр гаргагчид, багш , оюутнуудын хамгийн том чуулган. Анх 2006 онд оролцож, анхны илтгэлээ тавьж байлаа. Энэ хурлаас олон улсад ажиллах анхны боломжоо олсон. Оюутнуудын хувьд дипломын судалгаа нь тэнцэж, оролцох эрхээ авна гэдэг үнэхээрийн том боломж байдаг. Мэргэжлийн байгуулга, эрдэмтэн судлаач, бодлого боловсруулагч нарын хувьд туршлага солилцох, асуудлыг хэлэлцэх, шийдэл гаргах гээд олон боломжууд байдаг.

Энэ жил цаг үеийн нөхцөл байдлын улмаас 7 хоног болдог хурал, бүтэн сарын турш виртуал болно. Нийт 200 гаруй committee хуралдаж, олон мянган хүн илтгэл постероо танилцуулна. 100 дахь удаагийн чуулган нэлээд онцлогтой, Launching a New Century of Mobility and Quality of Life. -н дор чуулж байна. Шинэ эрин, хөгжлийн шинэ хуудас эхэлж байгаа онцолж байна. COVID-19-хэрхэн бидний амьдралд нөлөөлсөн, хэрхэн зохицож амьдрах вэ сэдвийн дор олон 100-н илтгэл, семинар болно.

Зам тээврийн салбар маш өргөн салбар, олон төрлийн мэргэжилтнүүд ажилдаг. Миний хувьд 200 committee -с 5 committee -д л хамрагддаг. Манайхны хувьд зам тээврийн салбарыг замаар, нийтийн тээврийн хүрээнд л төсөөлдөг. Зарим нэг -н жишээг оруулав. Ямар ямар мэргэжлүүд байдаг жишээ гэсэн үг Бидэнд энэ салбарыг авч явах, хөгжүүлэх мэргэжилтнүүдийг бэлдэх нэн шаардлага байгаа.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу