Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

California

Өнөөдрийн байдлаар, СА мужийн хэмжээнд, coronavirus- н тохиолдол 2.5 саяд хүрсэн бөгөөд, ирэх өдрүүдэд халдварын тоо улам өсөхийг анхааруулж байна. The Times tracker- статистикаар 16 хүн тутамд 1 хүн халдвартай нь тогтоогдож, сар хүрэхгүй хугацаанд 1 сая тохиолдол бүртгэгдэж байна. Хамгийн хурдтай тархалттай байгаа бүсүүдэд Los Angeles County, the Inland Empire and Central Valley , СА-ны өмнөд болон төвийн бүсүүд орж байна. Муж, орон нутгууд 11 сард хөл хорио тогтоох арга хэмжээ авсан нь тархалтыг хурдыг бууруулахад тусалсан ч баярын цугларалт, хөдөлгөөн нь нас баралтын тоог ихэсгэж байна.

СА мужийн амбан захирагч Newsom- хүн амын 1 % нь вакцинд хамрагдаад байна. Тэрээр эхний тунг заавал нэн шаардлагатай гэлтгүй уян хатан байдлаар олон хүнийг хамруулмаар байна гэв.

New York мужийн амбан захирагч Andrew Cuomo: эхний тунг энэ 7 хоногт багтаан дуусгаагүй эмнэлгүүдийг 100,000$-р торгоно гэж мэдэгдээд байна. Мөн тунгаа хугацаанд нь хийгээгүй эмнэлгүүдийн дахин вакцинаар хангахгүй гэв.

U.S. Health and Human Services Secretary Alex Azar: Эмийн сангуудад вакцин түгээх эрхийг өгч вакцинжуулалтын хурдыг нэмнэ. Өнөөдрийн байдлаар 3 долоо хоног гаруй хугацаанд, 17 сая тун тараагдсанаас 5.3 сая хүн эхний тунгаа авсан. Эмнэлгийн ажиллагсдын хамрагсдын тоо нь тооцоолж байснаас бага , удааширсан байдалтай байна. Улсын хэмжээнд 21 сая эрүүл мэндийн салбарын ажилтантай. Мөн 3 сая хүн сувиллын газар амьдардаг ба эдгээр иргэд хамгийн түрүүнд вакцинд хамрагдана.

LA

Los Angeles county-хувьд голомтын төв болоод байгаа ба өчигдөр Мягмар гаригт нас баралтын тоо 11,000-д хүрэв. Улмаар баярын дараах давлагаа дөнгөж эхэлж байна. 7 хонохгүй хугацаанд 1000 гаран хүн нас барав. Маш богино хугацаанд олон хүн нас барж байгаа нь эмнэлгүүд төдийгүй, буяны үйл ажиллагаа эрхэлдэг газруудын багтаамж хэтэрч маш хүнд байдалтай байна. Эмнэлгүүд хэтэрхий хүнд өвчтөн хүлээн авахгүй байгаа бол, буяны газрууд зай байхгүйн улмаас нас барагчдыг буцааж байна. Нэг байгууллагын захирал, чандрыг хүлээн автал мөсөөр хучих зөвлөгөөг өгсөн гэв. USNS Mercy Hospital Ship- засвар нь дуусаагүй болохоор ойрын хугацаанд ирэх боломжгүй байгаа юм байна. Гэхдээ зарим тусламж замдаа ирж яваа засвар нь дуусаагүй болохоор ойрын хугацаанд ирэх боломжгүй байгаа юм байна. Гэхдээ зарим тусламж замдаа ирж яваа-20 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг удахгүй ирнэ гэж ЛА-н эрүүл мэндийн газрын захирал мэдэгдэв.

Cанхүүгийн тусламж

СА мужийн амбан захирагч Newsom, өнөөдөр, бага орлоготой иргэдэд 600$ стимулас чек мужийн зүгээс өгөх тушаал гаргалаа. СА мужийн зарим иргэд улсаас 600$, мужаас 600$ нийт 1200$-н тусламж авна.

Хэн авах вэ?

- Жилийн орлого нь 30,000$-с бага иргэд

- ITIN татварын ID-тай болон мужийн татвар төлдөг бичиг баримтгүй иргэд

Тооцоогоор 4 сая иргэдэд , 2.4 сая $-н тусламж очно.( would go to people with annual incomes of less than $30,000, including immigrants living in the country illegally who file taxes with the state.). Тэрээр 2,3 сараас тусламж иргэдийн дансанд орох байх гэв. California Department of Finance; амбан захирагчийн тушаал, хууль болж батлагдаж, иргэдийн дансанд орох хүртэл 3-4 долоо хоног болно гэв.

Мөн, СА мужийн амбан захирагч Newsom, хууль сахиулагчдыг “ moratorium on evictions” - түрээсний иргэдийн хамгаалалтыг сунгах үүрэг өглөө.

СА мужийн амбан захирагч Newsom , 5-дахь өдөр жижиг дунд бизнес, шинээр ажлын байр үүсгэхэд-4 тэрбум, сургуулиудын танхимын хичээлийн бэлтгэлд 2 тэрбум $-г батална гэв.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу