Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

COVID 19 тоон хэмжүүрүүд - яагаад чухал вэ?
- Цар тахлын голомтоос туршлагаас хуваалцъя!

COVID-19 цар тахал эхэлснээс хойш, АНУ төдийгүй бүхий л орны шийдвэр гаргагчид маш олон шийдийг гаргах хэрэгтэй болсон. АНУ, СА мужийн хувьд эхний үед , Монголтой л адил яах ч учраа олохгүй хэсэг үе байсан.

COVID-19 цар тахалтай тэмцэхийн тулд төр засаг, муж, орон нутаг, судалгаа шинжилгээ, эрүүл мэндийн, технологийн гээд салбар бүрийн хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай нь харагдаж байна.

СА мужийн хувьд КОВИД дата сантай болж, түүнийгээ боловсруулж, дүн шинжилгээ хийж, үр дүнг нь шийдвэр гаргахад ашиглаж байна. Шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, тооцоотой шийдвэр гаргаж байгаа ч гэсэн СА голомтын төв хэвээр байна. Яагаад?

bayarmaa 0110 01

Магадгүй гаргасан шийдвэрүүд дотор алдаатай шийдвэр байхыг үгүйсгэхгүй бөгөөд, миний хувьд дараах гаднын олон хүчин зүйлс нөлөөлсөөр байна гэж үзэж байна :

- эрүүл мэндийн үйлчилгээ, даатгалын хүртээмж хангалтгүй, хүрэлцээгүй улмаас эрсдэл ихтэй, суурь өвчинтэй иргэдийн тоо харьцангуй их

- Хүн амын дунд дахь амьдралын орчин, нөхцөлийн эрс ялгаа

- Xорионы дараа олон хүн цуглуулсан сонгууль, жагсаал, баяр наадмууд үргэлжилсэн

- Гаргасан шийдвэр, журмыг мөрдөхгүй хүн маш олон. Ялангуяа эхний саруудад амны хаалтгүй иргэдийн тоо их байсан. Манай орны иргэд , энэ тал дээр харьцангуй сайн байгаа гэж харж байгаа.

Миний хувьд бусдын адил сошиал медиагаас КОВИД-н нөхцөл байдлын мэдээлэл авч байгаа. Ерөнхийдөө aвч хэрэгжүүлж байгаа шийдвэрүүд оновчгүй, хоорондоо зөрчилдсөн шийдвэрүүд, халдварын тоо баримт, судалгаа ойлгомжгүй гээд олон зүйл тодорхой биш байна. Халдвар илэрсэн даруй араас нь хавьтагчдыг тогтоох аргаар явж байна.

Шинжлэх ухаан, технологи хөгжсөн энэ үед, бид элдэж хөөж биш урьдчилан мэдэх боломжтой:

- нөхцөл байдлыг судалж, шалтгаан учрыг нь тодруулж ойлгох, дахин гаргасан алдаагаа давтахгүй байх

- одоогийн тоон дээр судалгаа хийж, 3,6 сараар, жилээр прогноз хийх

- тоон датагаараа математик загварчлал боловсруулж янз бүрийн шийдвэр аргуудын сценарио тест (scenario test) ийг явуулж, үр дүнг харьцуулах

Эдгээрийг хэрэгжүүлж байж, цар тахлыг хохирол багатай амжилттай туулан гарна. Хийхийн тулд КОВИД-19г ХЭМЖҮҮРҮҮД хэрэгтэй!!!

 

СА мужийн туршлага:

A. COVID-19 Assessment Tool (CalCat)

СА муж COVID-19 тоон мэдээлэл боловсруулах CalCat программыг боловсруулан , эрсдэлийг тооцох, эмнэлгийн хүчин чадлаа төлөвлөх, эдийн засгаа нээх хаах гэх мэтийн олон шийдвэрийг гаргахад ашиглаж байна.

https://calcat.covid19.ca.gov

CalCat нь - дараах 3 хэсэгтэй:

bayarmaa 0110 02
1. Nowcast- одоогийн COVID 19 тархалтын байдал,

Хэмжүүр- R-effective- Халдвартай хүнээс халдвар авсан хүмүүсийн тоог тооцоолно. R>1 бол халдварын тоо ихэснэ , R<1 бол багасна , R=1 бол өөрчлөгдөхгүй. Энэ хэмжээсийг бүсээр, коунти, хот бүрд тооцоолон гаргана


bayarmaa 0110 03

1. Forecast- Ойрын 2-4 долоо хоногийн дараагийн статистик тоог (тохиолдол, нас баралт, эмнэлэгт хэвтэгчдийн тоо, эрчимт эмчилгээний өвчтөний тоо) прогноз хийнэ. Тасархай босоо нь өнөөдөр. Цэгтэй хар муруй нь одоогийн бодит тоо, бусад нь төрөл бүрийн математик моделийн гаргасан прогнозууд.

bayarmaa 0110 04
1. Scenarios-төрөл бүрийн таамаглалыг тест хийнэ. Жишээ нь, баярын үед хориг тавивал, хориг тавихгүй бол ямар нөхцөл байдал үүсэх вэ?
bayarmaa 0110 05
bayarmaa 0110 06

A. Эдийн засгаа нээх хэмжүүр

СА муж 52 коунти-тай, 40 гаруй сая хүн амтай. Эдийн засгаа зогсоохгүйн тулд дараах 2 хэмжүүрийг коунти бүрээр тооцоолж эдийн засгаа нээх, хаах, ямар хязгаартай нээх хаах шийдвэрүүдийг гаргадаг.

- percentage of positive tests - 7 хоногийн эерэг тохиолдлын хувь.

- per capita new cases- 7 хоногийн -н хугацаанд 100,000 хүн ам тутамд илэрсэн тохиолдол

 

Дээрх 2 хэмжүүрүүд, 2 лаа, cүүлийн 2 долоо хоногт өсөхгүй ,багасах, эсвэл тогтмол байвал эдийн засгаа тодорхой шатлалтайгаар (4 шат) нээнэ.

 

bayarmaa 0110 07

Элдэж хөөж биш урьдчилан мэдэх боломжтой.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу