Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

КОВИД 19-с хойш АНУ-н дээд шүүх Trump-н захиргааны цагаачилалын бодлого дээр 3 удаа шийд гаргаад байгаа бөгөөд 2 нь цагаач иргэдийн талд гарсан бол өнөөдөрийн шийд 7-2 -н харьцаатайгаар Trump-н захиргааны талд гарлаа.

Asylim хүсэлтийг USCIS хүлээн авч USCIS албаны ажилтан шийд гаргадаг. Шийд нь татгалзсан хариу гаргасан тохиолдолд өргөдөл гаргагч давж заалдах хүсэлтийг шүүхэд гаргана. Шүүх хурлын тов гарах, шүүхийн шийд гарах хүртэл нэлээд урт хугацаа байдаг ба энэ хугацаанд хүсэлт гаргагчидыг албадан буцаах эрх байхгүй байсан.Тэгвэл өнөөдөр АНУ дээд шүүх, хууль бусаар хил нэвтрэн орж ирсэн, Asylim- хүсэлт нь USCIS албанаас татгалзсан шийд гарсан бол шүүхээр шийдүүлэхгүй шууд албадан гаргах эрхийг Trump-захиргаанд өглөө. Өөрөөр хэлбэл хүсэлт гаргагч Xoлбооны шүүхд давж заалдах эрхгүй болж байгаа гэсэн үг.

1966 онд Америкийн конгрессийн олонхи нь хууль бус хил давж ирсэн хүн бүрийг албандан гаргах хууль гаргаж байсан боловч тухайн хүн ( Asylim) орогнол хүссэн үед албадан гаргаж болохгүй заалттай. учир нь хүсэлтийг хүлээн авч оргонол олгох шаардлагыг хангасан, амь насанд нь аюул учирсан үгүйг батлан шалгах шаардлагатай.

Өнөөдөрийн хурлаар, Sri Lanka иргэний давж заалдах хүсэлтийг хэлэлцээд USCIS албаны шийдийг хэвээр үлдээж албадан гаргах эрхийг өгчээ.

Trump-н захиргаа нь 2 ба түүнээс дээш жил АНУ-д амьдран суусанаа батлаж чадахгүй байгаа бичиг баримтгүй бүх иргэдийн албадан буцаах хүсэлтэй байгаа ба үүнийг федерал шүүгч хориг тавьсан ч хүсэлтийг шийдэх ажиллагаа явагдаж байгаа.

Цагаачилалын хуульч нар өнөөдөрийн энэ шийдвэрийг Trump-захиргаа нь , цагаач иргэдийг шүүхт хандах эрхийг хаасан, хүмүүнлэгийн тусламж, оргонол хүсэх боломжыг улам хэцүү болголоо гэжээ.

Энэ 7 хоногт Trump-захиргаа нь, ( Asylim) орогнол хүссэн иргэдийн ажиллах эрхийг хязгаарлаж, бүтэн 1 жил болсоны дараа ажиллах эрх олгож өөрчлөх тал дээр ажиллаж байна!

https://www.cnn.com/2020/06/25/politics/asylum-request-thuraissigiam-supreme-court/index.html

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу