Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

4 сарын 22 нд ерөнхийлөгч Trump АНУ-д байнга оршин суух ногоон картанд 60 хоногийн хоригийг тавьсан билээ. Энэхүү хориг АНУ-н гадна оршин суугаа хүнд хамаатай!

60 хоногийн хугацаа нь өнөөдөр дууссантай холбоотойгоор, ерөнхийлөгч Trump дараахь тушаалд гарын үсэг зурлаа.

1. 4 сард гаргасан хоригийг 12 сарын 31 хүртэл сунгах. Нөхцөл байдлаас хамааран цаашид ч сунгагдаж болно.

2. Цагаачлалын бус түр ажиллах эрхтэй дараахь виз-нд мөн хориг тавилаа. Үүнд: H1B, H2B, J, L. Энэ нь зөвхөн AНУ-н гадна оршин суугаа хүмүүст хамаарна.

АНУ-н үндэстэний ашиг сонирхолд хамаарсан (national interest) бол дараахь салбарт ажиллах хүмүүст хамаарахгүй:

  1. Цэрэг, батлан хамгаалах болон нийгмийн аюулгүй байдлын салбар
  2. Эрүүл мэндийн салбар
  3. Анагаахын чиглэлийн судалгаа хийх бол
  4. Эдийн засгийг сэргээх бусад салбар- жишээ нь : food- supply chain-хүнсний үйлдвэр,ханган нийлүүлэлт, түгээлт

Энэхүү хориг тавьсан гол шалтгаанд:

  1. Ажилгүйдэлийн хэмжээ ихэссэн
  2. African-American , college- боловсролгүй болон хөгжлийн бэрхшээлтэй зэрэг бүлгийн хүмүүст ажлын байр хүрэлцээгүй

Анхааруулж хэлэхэд дээрхи хориг нь АНУ-д амьдарч байгаа, түр ажлын визний хүсэлт гаргасан иргэдэд нөлөөлөхгүй!

EAD авах журмыг улам чангатгаж, шинэчилж байгаа.

Мэдээлэлтэй байж, цаг үeд шаардлагатай салбарт ажиллах, шаардлагатай ур чадварт суралцаж өөрийгөө хөгжүүлж байвал боломж хаана ч байж байдаг.

Миний хувьд national interest чиглэлээр ногоон карт маш хурдан авч байсан. Хамгийн гол нь юуг national interest гэх вэ? ямар шаардлагыг хангах ёстой? судлаад өөрийнхөө ажил, мэргэжилийн онцлогийг national interest ханатал нь case ээ бүрдүүлээд ажилсан.

Өнөөдөрийн гарсан шинэ хориг нь truck жолооч нарт нааштай л шийдвэр гэж харж байна.

Амжилт хүсьe!

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу