Лос Анжэлэс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

КОВИД 19 тоо өссөөр л байна. CA мужын хэмжээнд нийт тоо 216,550 хүрсэн бол Los Angeles county бараг 50% буюу 97,894 -д хүрээд байна. Доошоо буурах хандлагатай байсан КОВИД муруй чиглэлээ өөрчлөн өссөний гол шалтгаан нь Memorial Day-болохыг тогтоожээ. Олон сар гэртээ байсан иргэд олноороо цугларан BBQ party хийх, төгсөлтийн баяр тэмдэглэх, далайн эрэг лүү гарах, аавуудын баяр тэмдэглэх зэргээр олноороо цугларсан. Энэ үед бас олныг хамарсан жагсаал цуглаан болсон . Эдгээр үйл явдалууд болсоноос 14 хоногийн дараа 6 сарын 15 ны үеэр КОВИД 19 тохиолдол,

Эмнэлэгт эмчлүүлэгчидийн тоо огцом нэмэгдэж эхэлжээ. Хамгийн ихээр халдвар авсан хүмүүсийн тоонд: 18-40
насны залуучууд, latin, хар арьстай иргэд багтаж байна. Гадуур гарахдаа амны хаалт зүүхгүй, зай барихгүй байгаа олон иргэд байгаа нь харамсалтай.

Los Angeles county -н КОВИД 19 статистик тоо улам нарийвчлалтай гарч байна. Link: http://publichealth.lacounty.gov/media/Coronavirus/locations.htm

КОВИД 19 тоог оршин сууж байгаа газрын төрлөөр 4 хэсэгт хуваасан байна:

1. Residential- амьдардаг хотдоо КОВИД 19 тоо хэд байгаага харж болно
2. Skilled nursing- сувилалын газрууд
3. Non-residential setting- Business,дэлгүүр, сүм, бусад албан газрууд- энэ хамгийн чухал нь. Ямар газар их тохиолдол гарсаныг харж болно! Хоолны газрууд, дэлгүүрүүд нэлээн харагдаж байна
4. Homeless service center- орон гэргүйчүүдийн төв

USCIS-руу ямар нэгэн зүйл явуулсан, хариу хүлээж байгаа бол online-р шалгаж байгаарай. Би өнөөөдөр очиж уулзах цаг өгсөнийг 5 дахь өдөр санасаргүй шалгаад мэдэж авсан. Явуулсан захиаг нь хэвлэж аваад өнөөдөр очлоо. Шуудангаар явуулсан захиа нь ямар нэгэн шалтгаанаар одоо хүртэл ирээгүй л байна. Шалгаагүй бол балрах байжээ.

https://myaccount.uscis.gov/

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу