АНУ-д мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг, сурдаг, ажил хайж буй Монголчуудын ФБ групп байдаг, гишүүн болох хамгийн гол шалгуур нь АНУ-д оршин суудаг байх. Группын гишүүдийн тоо өдгөө 398 болжээ, эдний 95% нь өдгөө АНУ-д амьдарч буй. Бусад нь өмнө нь энд амьдарч байгаад компани, ажлын шаардлагаар өөр тийш нүүсэн хүмүүс юм. Тус группынхэн нийлж нэгдээд МИТПҮ (MITPU - Mongolian IT professionals in the US) хэмээх олон нийтийн, ашгийн бус байгууллагыг Вашингтон мужид бүртгүүлж, улмаар нэгдсэн улсын татварын газраас зохих зөвшөөрөл, татварын хөнгөлөлтийн эрхээ авсан бөгөөд цөөнгүй тооны хөтөлбөр хэрэгжүүлдэгийг вэбсайтаас ( https://mitpu.org/ ) нь дэлгэрүүлж үзээрэй.

Корона вирус газар авсан бус сонирхолтой, шинэлэг, хөөрхөн сэтгэсэн явдал олширч жир үед тэр бүр ойлголцохгүй зүйлээр амархаан ойлголцох, ижил төстэй бодол төрсөн хүмүүс олон болжээ. Би бээр бас бусдаас дутахгүй нэгэн шинэ туршилт хийж үзэхээр шийдээд дөрвөн хуруу тооцуурын гар тогшив (тооцуур гэж компьютерийг, дөрвөн хуруу гэж бичиж буй хуруудын тоо). Урд өмнө өөрийн нүдээр харж, чихээр сонсож, өөрөө ярилцсан зүйлс дээр тулгуурлан блог хөтлөхийг хичээдэг байсан бол энэ удаа онлайнаар учирч, алсаас тэмдэглэх гэж оролдоё.

COVID19 цар тахлын халдвар, нас баралт ихэссэнтэй холбоотой ханиад томуу, харшлын улирал эхэлсэнтэй холбоотой хаврын улиралд дархлаа суларч архаг хууч өвчнүүд сэдэрч байгаатай холбоотой цаг үeийн байдлаас сэтгэл санаа хямарч даралт ихсэх, нойргүйдэлд орох, сэтгэл санаа хэт зовниж стрессдэх хөл хорио тогтоосноос Монгол руу зорчих боломжгүйгээс тогтмол хэоэглэдэг эм тарианы нөөцгүй болж байгаа зэрэг шалтгааны улмаас манай эмч нарын холбоотой холбогдож утсаар зөвөлгөө авч байгаа иргэдийн тоо өсч бид ачаалалтай ажилласаар.

Бидний ихэнх нь үзүүлж тусламж авдаг Northshore эмнэлгийн Glenbrook, Evanston эмнэлэгт COVID19-ийн шинжилгээг 6800 хүнд хийснээс 18% д нь эерэг гарсан байна. NorthShore лабораторит өдөрт 600 тест хийдэг байснаа 1000 хүрч байна.

COVID19 ийн АНУ-д 380.313 тохиолдол 11.881 нас баралт бvртгэгдэж өвчлөл нас баралт улам ихэсч Walmart (NY, Chicago) Costco (CO) , Whole Foods (MA) , Trader Joe ( NY.d) хvнсний дэлгvvрvvдийн ажилчдад халдварын тохиолдол шинээр гарч байгаа тул хvнсний дэлгvvр, эмийн сан орохоор 2 долоо хоног гадагшаа гараад хэрэггvйг анхааруулж байна.

COVID19 Хүн бүхнийг түгшээж байгаа цар тахал намжиж эргээд бид гэрэл гэгээтэй аз жаргалтай инээд хөөр баяслаар дүүрэн байх цаг хугацаа маань мөдхөн бидэнд ирнэ. Коронавирусын халдвар Хятад улсад гарч эхлэх нэгдүгээр сараас бид амны хаалт хэрхэн зөв зүүх, гараа яаж угаах талаар сургалтууд хийж амны хаалт, гар ариутгагч , клeенех тарааж эхэлснээс хойш 3 сар орчим болж сүүлийн нэг сараас АНУ д COVID19 ын халдвар, нас баралт эрс нэмэгдэж байгаатай холбоотой АНУ ын бүх мужуудад амьдарч байгаа Монголчууддаа COVID19 тэй холбоотой хэрхэн урьдчилан сэргийлэх тэдэнд илэрч байгаа шинж тэмдгүүдийг ялган оношлох, даралт ихсэх, чихрийн шижин, бамбай булчирхай харшил, зүрх судас, уушиг, ходоод гэдэс, нойргүйдэл архаг хууч өвчин эмгэгтэй хүмүүcт эмчийн зөвлөгөөг утсаар ажил амралтын өдрүүдээр өгч өдөр бүр COVID19 ийн статистик мэдээлэл, авч байгаа арга хэмжээг, урьдчилан сэргийлэх, заавал зөвлөмжүүдийг Mongolian Health Association FB хуудас, chicagomongols official group дээр постууд оруулсаар байна.

Энгийн монгол бүсгүй Цэрэндоржийн Эрдэнэцэцэг /Erica Tserendorj/ өөрийн гараар амны хаалт урлан, ахмад настай болон хэрэгцээ шаардлагатай хүмүүст хандивлан, амьдарч буй нийгэмдээ өөрийн чадах зүйлээрээ хувь нэмрээ оруулж, сайн сайхныг түгээн буй. Тэрээр Иллинойс мужийн Эддисон хотод гэр бүлийн хамт оршин суудаг. Оёдол, хувцас засвар чиглэлээр Чикаго хотод хувийн бизнес эрхэлж байсан туршлагатай, үйлэнд уран бүсгүй. Өнөөдрийн байдлаар 500 гаруй амны хаалт урлан, хүмүүст тарааж, үргэлжлүүлэн оёсоор, хандивласаар байна. Түүнтэй утсаар холбогдож цөөн хором ярилцлаа.

More Articles ...

Page 3 of 5
Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу