Чикаго
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Иллиной мужийн захирагч гэрийн хорионд байх хугацааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгажээ. Гэрээсээ үр бүтээлтэй ажиллаж сурч байна даа. Дахиад ганц сар гүрийнээ.

Мужид ковид19 халдвар авсан хүний тоо 6000 дөхжээ. Энэ мужийн насанд хүрэгчдэд зориулсан түргэн тусламжийн орны 41 хувь, вентиляторын 68 хувь нь сул байна.

Өвчин тархалтын загварчлалуудаас харахад орны тоо дараагийн хэдэн долоо хоногт хүрэлцэхгүй болох магадлал өндөр байгаа тул төрөл бүрийн арга хэмжээ авч байгаагийн дотор Мак Кормикийн төв хэмээх нүсэр том барилгыг өвчтөн тусгаарлахад хэрэглэхээр бэлдэж байна. Хэдхэн сарын өмнө тэр төвд хиймэл оюун ухааны тухай хуралд сууж билээ. Маш олон хүн багтах нүсэр том байгууламж юм билээ.

Дэлгэрүүлж мужийн захирагчийн үгийг эндээс англиар үзээрэй!

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу