Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Түрүү жилийн бичвэрээ орууллаа шүү. Зарим хүмүүс олохоос залхуураад байх шиг байна хэ хэ.

Талхны машинтай айл хэр олон байна? Юу юу хийхэд ашигладаг вэ? Танайх талх тогтмол иддэг бол талхны машин авчихвал хөдөлмөр хөнгөлнө, дээр нь элдэв орцгүй гэрийн талхны амт нь хамаагүй гоё. Bread maker гээд ямар ч брэндийнх байж болно. Бараг л бүгд адилхан.

Манайх гэрийн талх идсээр 10 гаруй жил болжээ. Сайндаа ч биш орос дэлгүүр үрүү талхны төлөө явахаас залхуурсандаа л барьж эхэлсэн билээ. Машинаа авсаны дараа өөрийнх нь жороор хийхээр олигтой болохгүй, янз янзаар орцыг өөрчилж үзсээр одоогийн хийдэг жороо гаргаж авсан. Орц гээд байх зүйлгүй:

  • 1.5 teaspoon давс,
  • 2 tablespoons элсэн чихэр,
  • 2 tablespoon тос (тосоо бол айхтар хэмжээд байдаггүй, 1 том халбага crisco shortening, шар тос, clarified butter аль нь ч болно эсвэл 1 дөрвөлжин урт маргиран, эсвэл масло-ын 1/4-г хийнэ.

2 cup халуун ус (хэт халуун бол дрожийг үхүүлчихнэ) хийчхээд дээр 4 cup талхны гурил (Costco--д 50lb 10$ орчим байгаа) хийнэ. Гурил дээрээ хуруугаараа нэлээд хэд хонхойлгож нүх гаргаад
1 teaspoon (дрожоо хөргөгчинд хадгална. хэрэв дрож чинь жаахан удсан бол 1-ээс арай жаахан илүү хийнэ. Costco-ийн том дрожийг ашигладаг) дрож хийгээд старт дарчихна. Уул жугамандаа дрожоо усанд шууд хүргэхгүй гэж байгаа хэрэг. Тэгээд машиныхаа меню дээр basic bread гэдгийг нь хэмжээний хувьд хамгийн томыг нь сонгоход машин чинь өөрөө хутгаад, хөөлгөөд, жигнээд, гэрт чинь гоё үнэр түгээгээд 3.5 цагийн дараа шинэ талх бэлэн болгоод өгнө. Орцон дохь зүйлсээ сав уруугаа хийхэд чи ердөө 5 минут л зарцуулна. Гэхдээ хэдийгээр энгийн сонсогдож байвч орцыг жижиг хэмжээгээр ч зөрүүлж болохгүй (тосноос бусад нь). Bake хийдэг хүмүүс мэдэж байгаа. Baking is chemistry гэж. Би 3 төрлийн машин хэрэглэж үзсэн бүгд л энэ орцоор болдог. Гэхдээ юмыг яаж мэдэхэв. Энэ орц тохиромжгүй байвал бага зэргээр сахар, давс, хөөлгөгчийнхөө хэмжээг өөрчилж үзээрэй. Мөн сүү илүүдээд байвал усны оронд бүлээн, халуун сүүгээр орлуулчихвал бас гоё болдог. Мөн төрөл бүрийн үр, цагаан гурилынхаа 1/4ын оронд бор гурил, бүхэл үрийн гурил хийчхвэл эрүүлдүү талх болчихдог.

Харин талхаа 2-3 хоног хөргөгчинд битгий хийгээрэй, гоё шинэ чанар нь алга болчихно. Харин удахаар бол хөргөгчинд хийхгүй бол дэлгүүрийн талх шиг удаан хадгалах химийн бодисгүй болохоор хөгцөрнө.

Мөн талхны машинаар төрөл бүрийн орцтой талх (чихэрлэг, бор талх) хэмжээ дээр нь жижиг том, цаг хугацаанаас хамаараад express baking хийж болохоос гадна варень, bagel-ын эсвэл зүгээр зуурсан гурил (dough) бэлтгэх сонголтуудтай. Dough сонголтоор би пиццаны гурил зуурчихдаг. Тэгээд л дээр нь дуртай эсвэл байгаа ногоо, зүйлээ овоолоод 425 F 15-20 минут жигнээд л болоо. Туршаад үзээрэй. Артизан, италь жинхэнэ гэхчилэн үнэ хадсан пиццануудаас бараг л илүү амттай болно доо. Өө тийм. Нимгэн элдээд (талхны гурил зуурамтгай чанар сайтай тул илдэхгүй татаад татаад, эсвэл эргүүлж дээш нь шидээд хэ хэ тавьчихсан ч болно). хэдийгээр энэ нь жинхэнэ пиццаны гурил хийдэг орц биш ч хөдөлмөр хэмнэдэг , дээр нь нэг их ялгаа мэдрэгдэхгүй тул worth it.

Бас ногоонууд хуураад дээр тавиад хурдхан жигнэчихвэл flat bread болчихно.

Доор: ногоотой, нөгөө нь буузны үлдсэн махыг хайруулын тавганд болгоод тавьчихсан 2 төрлийн пицца.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу