Бэй Аэриа
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Америкт 2 дахь өдрийн оройн 8 цаг гэхэд 24 цагийн дотор 1939 хүн бурханы оронд явчихлаа. Энэ нь өмнөх өдрүүдээс тооноос 50%иар илүү байгаа юм. New York, Illinois, Louisiana, New Jersey 4 мужид үхлийн тоо өмнөх өдрүүдтэй харьцуулбал хамгийн өндөр байлаа. Өчигдрийн 5 цагийн байдлаар 425 орчим мянган халдвар, 14.5 мянган үхэл, 23.3 мянга орчим эдгэрэлт бүртгэгджээ. Үндэстэн дотроос Африк америкчууд ихээр өртөгдөж байна гэж яригдаж байгаа. Жишээ нь тэд New York-ийн хүн амын 28% боловч үхлийн 71% байх жишээтэй. Эмнэлэг, үйлчилгээ хүрдэггүй энэ тэрээс үүдэлтэй гэж байгаа ч эрүүл мэндийн ерөнхий байдал нь тухайлбал зүрх судас, таргалалт, саахарын өвчтэй хүн ихтэйгээс болж байгаа байх даа хөөрхий.
ДЭМБ-ийг Шар маань Хятадад үйлчилдэг, олигтой ажилладаггүй гээд хэлээд авлаа. Уг нь Америк хамгийн гол санхүүжүүлэлт буюу 400 гаруй сая долларыг 2019 онд өгсөн бол Хятад зөвхөн $40 саяыг өгсөн нь ч хятадын ЗГ илүүтэй энэ байгууллагын удирдлагад нөлөөлж байна гэж үзжээ. 1/14-д ДЭМБ төлөөлөгчид хятадад очоод “хүнээс хүнд дамждаг гэсэн цэвэр баталгаа алга” гэж Бээжингийн мэдэгдлийг давтсан, 2 долоо хоногийн дараа 4500 гаруй хүн өвчилсөн байхад захирал нь очоод Хятадын ЗГ-ыг сайн ажиллаж бна гэж магтсаар буцаж иржээ. Яг үнэндээ Хятадын ЗГ хүмүүст анхааруулсан эмч нарыгаа шийтгэж, 6 долоо хоног хүлээж олон улсад мэдэгдсэн. Энэ захирал ч авахуулах нь тодорхой хөөрхий. Өөр нэг зүйл гэвэл энэ их шуугианы үед Шар сар болон бусад гаригуудын түүхий эдийг ашиглах талаарх executive order тусгай захирамжид гарын үсэг зуржээ. Дэлхийгээ ухаад, дээр нь сар, бусад гаригийн хойноос шуналтахнээ бид.

11 сая хүнтэй Уханьд хөл хорио цуцлагдсанаас хүмүүс гадагшаа өөр хотууд уруу галт тэрэг, онгоцоор явж эхэлжээ. 3/16-д хөл хорио тогтоосон Австри (13000 халдвар, 273 үхэл, 4500 гаруй эдгэрэлт) улс дахь халдвар нь буурсан тул анх удаа Европоос эдийн засгаа сэргээх алхмыг шатлалтай хийж эхлэхээр зарлалаа. 4/14-өөс жижиг дэлгүүрүүд, 5/2-оос молл зэрэг том дэлгүүрүүд, үсчин зэрэг 5 сарын дундаас ресторан, зочид буудлууд, сургуулиуд ажиллаж эхэлнэ. Зун улс дотроо аялахыг зөвшөөрнө. Харин энэ жилдээ гадаад аялал хориотой гэжээ. Ямартаа ч хүнд хэцүүгээ даваад гарсан улс орнууд иймэрхүү шатлалаар гарч эхлэхнээ. Үүний араас Итали, Дани, Чех, Норвеги улсууд эхэлж байгаа гэнэ.
Америкт хэрэглэж байгаа цаг хугацааны загварууд Хятадын туршлага дээр үндэслэгдэж байгаа гэдгийг мартаж болохгүй. Аль алинаар нь цаг хугацааны байдлыг таамаглах нь зүйтэй. Өө нээрээ Их Британы ерөнхий сайд бие нь сайжраад орон дээрээ босоод сууж байна гэсэн байсан шүү.

Америкийн эдийн засагчдын 85% нь эдийн засаг жилийн 2 дахь хагасаас сэргэж эхэлнэ гэж үзэж байна. Харин сэргэлт V, эсвэл U хэлбэртэй байх дээр тэд маргаантай байна. U хэлбэрийн талыхан э/з 20 уначихаад шууд огцом өгсөх боломжгүй, аажмаар өснө гэж үзээд байгаа юм л даа. Гэнэт унасан шигээ гэнэт өсөөд явчих магадлал байна гээд нэгэн гэрийн эдийн засагч Баярсайхан бодоод байгаа юм хэ хэ.

Иллиниос, Нью Йорк мужуудаас эхэлж ажилгүйдлын тэтгэмж дээр нэмэлт $600 өгч эхэлсэн гэж байна. Улсаас өгнө гэж амлагдсан мужуудад ирэх 7 хоногоос нэмж шилжигдэнэ гэжээ. СА том муж юм чинь орох байлгүй дээ тиймээ.

WSJ дээр мужийг маань магтсан том артикл гарч. Эрт хөл хорио тогтоосон, 10 мянга гаруй амьсгалын аппарат, хэдэн мянган эмнэлгийн ор, тэтгэвэрт гарсан, дөнгөж төгссөнүүдээс шинээр ажилд авч бэлдсэн гээд байна шүү. Магадгүй гэж төлөвлөж байгаа тоог одоо байгаа тоотой харьцуулсан графикийг хараарай. Цагаан хэл ам тусах вий дээ. Гэсэн нь ч хүмүүсийн “тэнэг” үйлдлээс юм хаашаа ч эргэж болно. Манай хотын нэр муугаар гараад авав. Мэргэжилтнүүд Сак хотыг нарийвчлан хянаж байгаа гэнэ. Учир нь “эсэргүү” пастортой хэдэн сүмүүд цуглаан хийснээс халдварын тоог нэмэгдүүлснийг дурджээ. Африкт Танзаниагийн ерөнхийлөгч гэж бас эргүү нөхөр байнаа. Хүмүүсийг сүм хийд, mosques уруу очиж цуглар залбир гээд уриалаад. Сүжиг бишрэлтэй биед корона вирус амьдарч чадахгүй шатчих юм байхаа. Хүний амь насаар л тоглоод дуусах байхаа даа.

Миний дэмждэг социалист Бэрни маань ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнөөс гарчихлаа. Жаахан өндөр настай юм даа 79. Түүнээс биш алахгүй юу. Мөнгөтэй хүмүүсийн хар дарсан зүүд нь юм тэр минь. Одоо Обамагийн дэд ерөнхийлөгч байсан Биден үлдэх шив дээ. Гэхдээ гайгүй гайгүй. Гадуур манай мужийн захирагчийг ерөнхийлөгчид дэвшүүлье гэсэн тааг яваад байгаа. Бүртгэлээс хоцорсон тул энэ жилд ч амжихгүй нь тодорхой. Maybe next time.

Өнгөрсөн долоо хоногт манай хотод 2-ын 2 сургуулийн насны хүүхэд амиа хорлочихож. Мужийн маань амиа хорлохыг оролдогсдод зориулсан тусламжийн утасны дуудлага өмнөх сараас 8%-иар нэмэгдсэн гэнэ. Хүүхэд, залуучуудад аюул, айдсаа даваад гарсан туршлага үгүй тул бага зэргийн асуудал л том болж тусдгийг эцэг эхчүүд анхаарна бизээ. Хажууд нь байн байн ярьж, сандарч тэвдэв. тайван сайхан байцгаана шүү.

Миний Монголчуудаа. Нэг хүүгээс сурсан юм хэ хэ.

Муу ёр хэмээн өвөг дээдэс маань муу юм яриулж, бодуулдаггүй байсан нь учиртай. Хүний сэтгэл санаа, бодол хүчтэй шүү.

Шийдлийг нь тооцоолоогүй бол энэ нь санаа зоволт, асуудлаас гарах аргатай нь цуг бодож байгаа бол санаа тавилт болно хэмээн нэгэн мэргэн айлдсан бөлгөө. Санаа зоволт, айдас чинь вирусээс дутуугүй хүний биед хортой. Аль болох ингэж магадгүй гэж муу зүйл бүү бод, харин бодогдоод байвал ийм болбол би ингэнэ гээд шийдэлтэй нь цуг бодоорой.

Ийм том хэмжээний дэлхийг доргиосон үйл явдлын дараа дэлхий дахинд сайн үйл цэцэглэдэг гэж үздэг. Сайн сайхан цаг ирж яваа шүү миний Монголчуудаа.

Түмэн амгалан байх болтугай.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу