АНУ хэвлэлээр
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяр 6-р сарын 21-ний Ням гаригт АНУ-ын Холбооны Онцгой Байдлын Газарт нэг сая долларын өртөг бүхий  эмнэлгийн 60 мянган өмсгөлийг албан ёсоор гардуулан өглөө.

Монгол Улсын Засгийн газрын хандивыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Вашингтон хот дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Сан Франциско хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газрын төлөөлөл оролцов. Энэ үеэр Элчин сайд Ё.Отгонбаяр АНУ-ын Засгийн газар монголын ард түмэнд хүнд хэцүү цаг үед тусалж ирснийг дурдан, америк орон цар тахлыг тун удахгүй даван туулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд хоёр улсын эв нэгдлийн илэрхийлэл болгон хандивлаж байгааг онцоллоо. Монголын ард түмний тусламжийн хандив Аризона, Невада мужуудад хүргэгдэх аж. 

https://m.akipress.com/news:643974/?fbclid=IwAR2gI6Mh4790Nc0IB82U7kWOCLA41CnQviGozKsnBNLee0gVp1fFkXu57sM

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу