АНУ хэвлэлээр
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Фэйсбүүк компани 90-ээс дээш хоногийн өмнө нийтлэгдсэн хуучин мэдээллийг хуваалцах гэж оролдвол анхааруулга илгээхээ мэдэгдлээ. Худал, ташаа мэдээлэл тарахаас урьдчилан сэргийлэх зорилготой “Pop-up” анхааруулга нь мэдээлэл "хоцрогдсон"  гэж мэдэгдсэний дараагаар "буцах" эсвэл  ач холбогдолтой гэж үзвэл “үргэлжлүүлэх” сонголт өгөх юм байна.

Ингэснээр хүмүүс илүү цаг үеэ олсон, хэрэгцээ шаардлагатай мэдээлэл түгээхэд анхаарлаа хандуулахад нөлөө үзүүлнэ гэж тус компанийн мэдээллийн албаны дэд ерөнхийлөгч Жон Хегеман мэдэгджээ. Өнгөрөгч онд тус компани хуучин зургийг эргэн дурсах “Pop-up” системийг анхлан нэвтрүүлснээр хэрэглэгчийг гутаан доромжлохоос илүү эерэг сэтгэгдэл давамгайлсан үр дүн ажиглагдсан гэнэ. Энэ удаад худал мэдээлэл тэр дундаа Коронавирус, Вухан-тай холбоотой элдэв цуурхал, ташаа мэдээлэл эргэн тархахаас сэргийлэх зорилгоор хуучин мэдээллийг хуваалцахаасаа өмнө нягтлах боломжийг Фэйсбүүк хэрэглэгчдэдээ олгож байна. Ойрын ирээдүйд ижил төстэй аргыг хэрэглэгчдийн бичлэг дээр турших түүнчлэн Коронавирустэй холбоотой эх сурвалжтай мэдээлэл рүү хэрэглэгчийг хөтлөх, Фэйсбүүк компанийн КОВИД-19 мэдээллийн төвтэй холбох зэрэг ажлыг тэд мөн төлөвлөжээ.

https://www.consumerreports.org/social-media/facebook-will-warn-users-sharing-outdated-content/?fbclid=IwAR3cN-jPSaeeC927JVmStqoJR0rjlcNL0qVuksGWbPREKpJ4ctJ24R_TEQk

 

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу