АНУ хэвлэлээр
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

“USDA” байгууллагын зүгээс шалгалт хийх явцад “Marketside Butcher”, “Thomas Farms” брэндийн бэлтгэн нийлүүлж, “Волмарт” сүлжээ дэлгүүрт борлуулдаг органик болон органик бус үхрийн машиндсан махнаас Е-Коли бактери илэрчээ.

Одоогийн байдлаар нийт 20,000 кг мах буцаан татах үйл ажиллагааг эхлүүлээд байна. Алабама,‎ Коннектикут‎, Флорида, Жеоржиа, Мэйн, Массачусеттс‎, Нью-Хэмпшир, Хойд Каролина, Нью-Йорк‎, Рөүд-Айленд, Өмнөд‎ Каролина, Виржини‎,  Вэст Виржини, Вермонт зэрэг мужийн нийт 700 “Валмарт”-ын  салбар дэлгүүр болон бусад газруудаар түгээжээ.  Ойрын өдрүүдэд “Волмарт” дэлгүүрээс худалдан авалт хийсэн, 6-р сарын 1нд савласан,  EST. 46841 кодтой,  USDA органик гэсэн шошготой, хөлдөөх болон хэрэглэх хугацаа 6/25/20, 6/27/20, 7/01/20 гэж заасан “Marketside Butcher”, “Thomas Farms” брэндийн үхрийн машиндсан мах гэрийн тань хөлдөөгчинд байгаа эсэхийг нягтлаарай. Дээрх бүтээгдэхүүн мөн гэж үзвэл тэр даруй хаях мөн ойролцоох “Волмарт” дэлгүүрийн салбарт мэдэгдэж, худалдан авсан үнийн дүнгээ буцаан авахыг холбогдох албаны хүмүүс анхааруулжээ.

Е-Коли Бактерийн тухайд

Халдвар авсан тохиолдолд бөөлжих, суулгах зэрэг хоолны хордлоготой төстэй шинж тэмдэг илэрдэг. Хүндэрсэн тохиолдолд бөөрний үйл ажиллагаа хямрах цаашлаад үхэлд хүргэх аюултай. Е-Коли бактери нь түүхий мах, махан бүтээгдэхүүнд, хөлдөөсөн нөхцөлд ч амьдрах чадвартай байдаг аж.

Е-Коли бактерийн халдвартай байж болзошгүй мах, махан бүтээгдэхүүн аль хот мужаар зарагдсан, хэрхэн таних зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг “Волмарт” дэлгүүрийн вэбсайтаас авах мөн дараах утсаар холбогдож болно. “Lakeside Processing Center” 856-832-3881.

эндээс дэлгэргүйг англиар уншаарай

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу