COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

АНУ-ын Өвчний Хяналтын Газар /CDC / болон Хүнс ба Эмийн хороо /FDA/ 2021 оны 4-р сарын 13-ны өдөр мэдэгдэл хийж, АНУ-д хэрэглэгдэж байсан Johnson & Johnson's Janssen COVID-19 вакциныг түр зогсоохыг зөвлөжээ. АНУ-д J & J / Janssen COVID-19 вакцины 7 сая шахам тун тарилга хийсэн байна. Уг вакцинд одоогоор хоёр дахь тун гэж байхгүй ердөө нэг тун хийдэг онцлогтой. J & J / Janssen COVID-19 вакцин хийлгэсний дараа хүнд хэлбэрийн цусны бүлэгнэлтийн шинж тэмдэг цөөн тооны хүмүүст илэрчээ. Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдууд 18-48 насны эмэгтэйчүүдийн дунд гарсан бөгөөд вакцин хийлгэснээс хойш 6-13 хоногийн дараа өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Энэ шалтгааны улмаас Johnson & Johnson's Janssen COVID-19 вакциныг түр зогсоогоод байна. Одоогоор АНУ-д  Pfizer-BioNTech,  Moderna гэсэн хоёр төрлийн вакцины 180 гаруй сая тун иргэдэд тарьснаас ямар нэгэн гаж нөлөө, эрсдэл дагуулсан тайлан мэдээ ирээгүй гэж АНУ-ын Өвчний Хяналтын Газар /CDC / мэдээлжээ.

Johnson & Johnson's Janssen COVID-19 вакциныг хийлгэсэн хүмүүст:

  • Толгой хүчтэй өвдөх
  • Нуруу өвдөх,
  • Мэдрэл дагаж өвдөх
  • Хэвлийгээр хүчтэй өвдөх
  • Амьсгал давчдах
  • Хөл хавагнах
  • Арьсан дээр жижиг улаан тууралт гарах
  • Жижиг хэмжээний хөх няц бий болох

Эдгээр шинж тэмдэг илэрвэл яаралтай түргэн тусламжын төвд хандахыг сануулжээ.

https://www.cdc.gov/coronavirus/2019-ncov/vaccines/safety/JJUpdate.html?s_cid=10930