Спорт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хорионы үдшүүд үргэлжилж, хотол гэрийн ший шоуны нэгэн орой буцлав.

Энэ удаагийн баясалыг 6 хэсэгт бичил цуврал "Англи наадаан" (the English game. Netflix) хэмээх бүтээлээс хүртлээ.

19-р зууны 2-р хагаст Англид хөл бөмбөгийн хөгжил хүрээгээ тэлж, ангийн ялгаа ноёрхсон цаг үед элит бүлгэмийн болоод энгийн ажилчдын багуудын өрсөлдөөн хурцдаж, Английн ХБХ гэдэг нь зөвхөн "хааны багийг" халамжлах бус, мөн "харцуулын багийг ч" элсүүлэх зайлшгүй нөхцөл бдал урган гарч буйг Лондонгийн Оулд Итон, Ланкашайрын Блэкбоүрн багуудын өрсөлдөөн, түүхэн хүмүүс болох гол дүрүүд, тухайн үеийнхээ л Их аварга Шаравцамц, буур Жамъян гэгдмээр баян чинээлэг эрхэм Артур Киннэйд, бор зүрхээрээ нөхөр Фергус "Шүүтер" Сутэр нарын амьдралаар дүрслэн үзүүлжээ.

Энэ кинонд мэргэжлийн гэдэг рүү хөл тавьж буй спортын тухай дан өгүүлсэнгүй, тухайн үеийн нийгмийн тогтолцоо, амьдрлын дэг жаяг, ажилчин ангийн тэмцэл, борчуудын бор хоног, ямбатны эрх ашиг, шинэ үеийнхний сэтгэлгээ гээд бишгүй олон талыг багтаан өгүүлсэн бна.

(Аа тийм, жинхэнэ гүн гүнзгий бритиш инглиш аялгууг хот хөдөөгийнхөөр, англи шотландаар нь бас ялган сонсож болох аж.)

Онилж аваад, тухлан сууж сонирхоорой!

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу