Спорт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Дөрөвдүгээр сарын 22. Миний амьдралын хамгийн мартагдашгvй өдрийн нэг. 25 жилийн өмнө "Таван цагариг" сонин маань хэвлэгдэн Монголын спортын түүхийг "мөнхлөн үлдээх” гараагаа эхэлж, өрхөө татаж, үүдээ нээсэн билээ. Түүнээс хойш өнгөрсөн энэ л он жилүүдэд Монголын болон дэлхийн спортын үйлявдал, амжилт, ялалт, алдаа хожигдол бүгд л баярын болон харууслын нулимстай, тамирчны хөлсний үнэ цэнэ, үнэртэйгээ сонины маань хуудсанд нэвт шингэн бичигдэн үлдсээр ирсээн.

“Таван цагариг“ сонинд ажиллаж байсан үе үеийн найз нөхөд, дүү нартаа, багш дасгалжуулагч, тамирчдадаа, нийт спорт сонирхогч уншигч олондоо баярын мэнд хүргэе!

Энэ жилийн мэндчилгээний салхийг Энэтхэгээс дэлхийн хошой аварга, Олимпийн хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д. Мөнхбаяр маань хагалж, “Таван цагариг”-ийн “тойрон хүрээлэгчдийн“ нэг “Динозавр” Л.Батчулуун маань Швейцариас “аман хүзүүнд” баярын мэнд хүргэлээ.

“Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу