Спорт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Нисдэгийн тухай бадрангуй өгүүлсэн, хөл хорионд хань болон ням гараг бүрийг байлдан дагуулсан, 10 хэсэгт “Сүүлчийн бүжиг” баримтат шоуны төгсгөлийн 2 анги энэ үдэш цацагдахаар аахилан айсуй. Үзэж хараагүй, сонсож дуулаагүй баримт бишгүй бгаа нь тун сонирхолтой.

Дээр үед бичиж байж... гээд оруулсон постон дээр Нетс-Юта багуудын тоглолтыг байгаа даа, яг тэр Нетстэй халз үзэж бгаа тухай өгүүлж бна лээ. Харин өнөө орой гол өрсөлдөгч Ютаг хэрхэн буулган явсан тухай тодорхой харуулж, Сүүлчийн бүжиг гэдэг утгаараа дүрслэгдэх биз ээ...
Онилж байгаад, шимтэн үзээрэй!

Өмнөх ангиудын талаар товчхон дурьдаж байсныг доор сийрүүллээ.

Эхний үдэш:

Карантины үеийн нэгэн бүтэн сайны орой торох юмгүй өнгөрчихлөө. Жорданы эхний 2 жилийнх нь тоглолтын тоймуудаас оруулжээ. Солиоруулна гэдэг л тэр. Хичнээн дайчин, хичнээн уран юм! Цуцна гэж ойлголт тархинд нь огт бдаггүйг хараарай.

Юун Кобе (sorry, RIP!), Юун Леброн...

Зарим нэг тоглогчийг Жорданы өмнө тавих гээд зүтгээд бдаг фэн залуус энэ цувралыг заавал үзээрэй дээ. Ямар сайндаа л домогт Ларри Берд "ийм агуу довтлогч тоглогчийг харж бсангүй, ахин төрсөн ч үгүй" гэж хэлж бхав дээ. Берд илүү юм ярьж дуугараад бдаг хүн биш л дээ.

Мэдээж, үе болгонд, хувь хүнд шүтэх бурхан бий тул МЖ гэж тулгах утгагүй л дээ. Жишээ гээд бөхөөр хэлэхэд би хүүхэд үеэсээ 2 Мө аварга, Ойдов гуай гээд шүтдэг бол 6 зааны үе, Гончиг/Санжаагийн үе гээд өөр өөрийн шүтээн, нэг номер ургаад залгаад гарч бгаа юм л даа.

Удаахь үдэш:

За анд нөхөд минь, буугаад морддог жамаар нэгэн 7 хоногоо дуусгах нь, үдэх боолтоо хийгээд, Last dance цувралын 3 болон 4 дэхь хэсгийг онилон сахиж, тухлан сууж үзээрэй. Шинэ долооног айсуй, шижгэр амжилт хүсмой, та бүгддээ! (хаана юу хийж бгаа, юу ч хийгээгүй бгаа үл хамааран...)

Гутгаар үдэш:

Хөл хорионы цагаар харьцуулшгүй хань болж бгаа нь байна аа бна. Хайш яаш хийж бгаад хайран 7 хоног мулт одно, харин түүний төгсгөлд нь хаалт боолт хийж, хайлах тууль юм уу, хайлуулдаг домог юм уу, өнөөхь НИСДЭГ хархүү чинь "гэрт зочилсоор" 3 дахь золголт болох нь, 5 болон 6-р хэсгүүд эхлэхэд хэдэн хором үлджээ. Өмнөх нямд гарсан хэсгүүдээс Родманыг "номхтгон", эвийг нь олох алхамдаа дасгалжуулагчийн хэлсэн "эмнэг ажнай таарвал эмээл хэрхэн шууд тохох билээ" гэсэн нь тод үлджээ. МЖ ч тэрийг мундаг мэдэрсэн байна лээ. Манайхнаар бол "чулууг чулуу дийлэхгүй ээ..." гэдэгтэй утга ижил байх нь. Тухлан сууж, шимтэн үзнэ үү.

120 мин зураас татаад л өнгөрлөө, зүгээр!

  • "Жордан" гэдэг тоглогчийн уурыг хүргэх дэмий юм бна гэж ойлгосон. (Сү Берд 12 настайдаа Буллз Никсийг 4 дараалан хожсныг үзснийхээ дараа (2:4) тийн ухаарч).
  • Мөрийтэй тоглоомонд донтсон юм байхгүй ээ, надад өрсөлдөх тэмцэх өвчин л бий (МЖ)
  • Жорданд хожигдоход асуудал үнэхээр надад үгүй блаа. Яг өнөөдөр надаас илүү тоглогч бна уу гэвэл МЖ юм бна гэдгийг амьдралдаа анх ухаарсан даа! (Баркли 1993 оны финалын дараа) ...гэсэн мөрүүдийг онцлоё доо.

Дөрөвдүгээр үдэш:

Part 7 & 8 on the way. Enjoy! Happy Mother's day Bonus show!

7-р хэсэг төгсөв: Пиппен талбайд гарахгүй гэж зөрүүдэлж байсныг анх удаа сонсов!
МЖ: Ялна гэдэг, манлайлна гэдэг өөрийн гэсэн гарз, үнэ цэнэтэй эд! ( үнэн дээ. Бага жижиг гэлтгүй жаахан юм хийе гэхээр саад болох үнэхээр төвөгтэй лд)

8-р хэсэг жаргалаа: МЖ пауз авч, бэйсболоор сэтгэл зүйгээ цэгцэлж эргэн ирэв. Төдөлгүй Орландод унав, шинэ гараа эхэлж, 72 хожилтой сүүпэр улирлыг дуусгаад, шүдэндээ зуусаар Орландог хаяж, шөвгөрч бна. 4 дэхь аваргаа авах өдөр нь "Аавуудын өдөр" таарч, Сиеттлийг хаяж, аавдаа зориулж, "зүрхнээс гээгдсэн хэлтэрхийг оллоо"... гээд өндөрлөв. Дараагийн ням хүртэл баяртай...

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу