Спорт
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хөл хорионд орлоо, хөлбөмбөгийн тоглолт байхгүй гээд байгаа хүмүүст amazon prime video дээрээс хөлбөмбөгийн дэлхийн аваргын тухай ФИФА-ийн албан ёсны цуврал киног үзэхийг санал болгоё!

1954 оны ДАШТ-ээс эхлээд 2018 оны ОХУ-д болсон ДАШТ гээд нийт 17 цуврал баримтат кино бий. Нэг нь л бараг хоёр цаг шахуу, ёстой л нэг жаргаж үзнэ дээ.
Хэд ч үзсэн уйдамгүй, хачин гоё...

Пушкаш, Пеле, Гарринча, Эйсебио, Кройф, Герд Мюллер, Марио Кемпес, Дино Зофф, Паоло Росси, Марадона, Маттеус, Ромарио, Зидан, Роналдо гээд л үеийн үеийн домгуудыг дэлхийн аваргын ногоон талбайд хэрхэн бужигнуулж байсныг харах болно.

Месси, КР7 хоёроос өөр хөлбөмбөгчин бараг байдаггүй юм шиг боддог сүүлийн үеийнхэн энэ цувралыг сайн үзэх хэрэгтэй дээ.

За тэгээд үргэлжлүүлээд тасралтгүй үзэхэд байхад бараг бүтэн хоёр хоног болдог хэнийг ч байсан уйдаахгүй гэдгийг батлая!

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу