COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Хүлээж байсан гэгээтэй мэдээ байх чинь ээ.

Доктор Фаучигийн удирдлага доорхи хүрээлэн болон Модерна лааб нарын хамтран бий болгож буй вакцины туршилтын дунд үе 45 хүн дээр явагдсан нь тун амжилттай өндөрлөснийг зарлалаа. (түргэдэж зарлаагүй л байгаасай!)

Сүүлчийн шат 7/27-нд эхлэх бөгөөд сайн дурын 30 мянган иргэдийг бүртгэх ажилдаа оржээ. Туршилтанд хамрагдагсад халдварыг устгаж чадах эсрэг биетийг агуулсан молекул бүхий тун вакциныг тус бүр хоёрыг сарын зайтай хийлгэнэ гэнэ. Хуримтлуулах нийт мэдээллийн сууринд (data) үндэслэн, оны эцэс гэхэд сүүлчийн дүгнэлтийг гаргаж, зарлах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм бна.

Браво!
(дэлхий даяар уг вакциныг гаргахаар нийт 60-аад лаборатори зурхайнаас гарсан бол 8 нь толгойн багцад яваа юм гэнэ лээ. 2021 оны босго гэхэд хэн сайн залж, зөв "ам тавьсан нь" түрүү магнайд тодрохоор болж бна уу даа. Тэгээд балчир орнууд хувиа хүртэх гээд оочерлож эхлэх байх даа)