Сүүлийн хэд хоног Америкт цар тахлаас илүү дуулиан тарьж, үй олныг бужигнуулсан хөдөлгөөн өрнөж байна. Цар тахлаас болоод Хьюстон хотод рестораны ажлаа алдсан 46 настай Жорж Флойд хэмээх өнгөт арьст залуу Миннеаполис хотод нүүж очжээ. Тавдугаар сарын 25-д дэлгүүрээс 20 долларын хуурамч дэвсгэртээр тамхи аваад машиндаа найзын хамт сууж байхад нь худалдагч тамхиа буцааж өг гэсэн шаардлагыг нь биелүүлсэнгүй. Хэдхэн минутын дараа цагдаа нар иржээ. Флойдыг цагдаа нар хэрхэн чангалж, машинаас гарган хүзүүн дээр нь 8 мин 47 секундын турш өвдөглөсөөр аминд нь хүрснийг хэд хэдэн хүн утасны камераараа хийсэн бичлэг сошиал медиа, хэвлэл мэдээллийн байгууллагын сувгаар дамжин тарсан нь зөвхөн АНУ-аар зогсохгүй дэлхий даяар сая сая хүний жигшил зэвүүцлийг төрүүллээ. Энд тэндгүй өрнөсөн эсэргүүцлийн жагсаал, цуглаан хөдөлгөөнийг зогсоохын тулд ерөнхийлөгч Трампын авч буй арга хэмжээ дайран дээр давс нэмнэ гэгчээр асуудлыг улам хүндрүүлж байна.

…Би тэр үед Эрхүүгийн Их Сургуулийн 4-р курсийн оюутан байв. Өвлийн амралтын дараахан дипломын өмнөх дадлагаа хийхээр ирэхдээ дөнгөж байгуулагдаад байсан “Ардын Эрх” сонинд сурвалжлагчаар ороод байлаа. Өглөөний летучик дээр -Маш сонин тоглолт болох гэж байна. “Эстрадын ахмад дуучдын концерт” болно. 60-70-аад онд дуулж байсан бүх ахмадууд оролцох гэнэ гэсээр Ж.Нямдаш гуай ирдэг юм. Орой нь бид хоёр тэр тоглолтыг сурвалжиллаа. Төмөр, Зориг, Цэнд-Аюуш, Рэнцэнханд, Дамчаа гэхчлэн мэдээ орсон цагаасаа сонсож өссөн дуучид бүгд оролцов. Тоглолт ч хачин гоё болов. Дуулсан хүн бүрийг хичнээн ч удаа дахиулав.

Page 4 of 4
Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу