БИД БАГШИЙН ДЭЭДИЙНХЭН:

Монгол Улсын Боловсролын Их Сургууль байгуулагдсаны 70 жилийн ой тэмдэглэх ажил, бүтээл өрнөж буй ажээ. Тиймийн тул манай Хойт Америкийн Цахим өртөөний "МАНАЙХАН" баг УЛСЫН БАГШИЙН ДЭЭД СУРГУУЛЬ (хожмын Улсын Багшийн Их Сургууль, өнөөгийн Монгол Улсын Боловсролын Их Сургууль) төгсөөд АНУ-д ажиллаж, аж төрж буй сургууль нэгтнүүдтэй цуврал яриа, хэлэлцүүлэг өрнүүлэн, тэдний оюутан ахуй цагийн дурсгалт мөч, тэр цагийн сургуулийн, сургалтын сонин сайхнаас болон өнөөгийнх нь ажил, хөдөлмөрийн талаар уншигчидтайгаа хуваалцаж байгаа билээ.

Цэл залуухан насандаа амьдралын шатраа амжилттай тоглож яваа Fide олон улсын шатрын дасгалжуулагч Цогтсайханы Сайханчимэгтэй (Sana) өрнүүлсэн сонирхолтой яриаг хүргэж байна.

Ээжийнхээ тухай бичихээс эмээдэг би
Энэ сайхан хүнийг төгс дүрсэлж чадахгүй бол яана гэж зүрхшээдэг
Сэтгэл дотроо ээж минь гэсэн битүү шивээстэй би
Сэмхэн хувцасыг нь үнэрлэдэг нялх зангаа бүхнээс нуудаг …

Тэр хүүг ах дүүс нь Жоохноо гэнэ. Монголд байсан багын найзууд нь ч гэсэн мөн адил. Гэхдээ жижигхэн болохоор биш. Харин ч тэрээр үеийнхэндээ бол нуруулаг талдаа орно. Туранхайвтар, голигор шар хүү. Жинхэнэ нэр нь Хосбаяр. Америкт ирээд удалгүй Хосе гэх болсон. Дуудах, дуудуулах хэн хэндээ амар болохоор мексикүүд шиг Хосе гэгдэх болоод хэдий дасал болжээ. Одоогоос зургаан жил хагасын өмнө ээж, эгч хоёртойгоо Америкт байгаа аав дээрээ ирсэн юм. Тэгэхэд Хосоо дөнгөж 10 хүрч байсан. Аавдаа очно, Америкт амьдарна гээд маш их баяртай байснаа тодхон санадаг. Тэгээд түм түжигнэж, бум бужигнасан Нью-Йорк хотын дагавар хот Куеенс буюу Монголоор хөрвүүлбэл “хатан хаан” гэх хотод ирсэн билээ.

More Articles ...

Page 2 of 4
Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу