Хүмүүс
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

…Би тэр үед Эрхүүгийн Их Сургуулийн 4-р курсийн оюутан байв. Өвлийн амралтын дараахан дипломын өмнөх дадлагаа хийхээр ирэхдээ дөнгөж байгуулагдаад байсан “Ардын Эрх” сонинд сурвалжлагчаар ороод байлаа. Өглөөний летучик дээр -Маш сонин тоглолт болох гэж байна. “Эстрадын ахмад дуучдын концерт” болно. 60-70-аад онд дуулж байсан бүх ахмадууд оролцох гэнэ гэсээр Ж.Нямдаш гуай ирдэг юм. Орой нь бид хоёр тэр тоглолтыг сурвалжиллаа. Төмөр, Зориг, Цэнд-Аюуш, Рэнцэнханд, Дамчаа гэхчлэн мэдээ орсон цагаасаа сонсож өссөн дуучид бүгд оролцов. Тоглолт ч хачин гоё болов. Дуулсан хүн бүрийг хичнээн ч удаа дахиулав.

Тэртээ 60-аад оны сүүлээр аав маань гэртээ Польшийн “Унитра” хэмээх том дамран хальстай магнитофонтой байв. Өглөө намайг цэцэрлэгт явуулах гэж эртлэн сэрээнэ. Хүүхэд болсон хойно нойрмоглодог байсан байлгүй. Тэгээд л тэр үеийн эстрадын дуучдын дуулсан хит дуунуудыг тавина. Миний нойрыг сэрээх арга нь тэр байж. Би голчлон голчлон Цэнд-Аюуш гуайн “Таксийн цоохор машин”, Төмөрийн “Сарнай цэцэг”-ийг нэр цохон “захиалга” өгдөг байснаа санадаг юм…

Тоглолтын дараа би Төмөр гуайтай тэр олон, 20 гаран жилийн дараа анх удаа нүүр тулан гар барьж, Нямдаш гуай эртний анд Зоригтойгоо уулзаж ярилцан хамт зургаа татуулж билээ. Зоригийг од болж гялалзаж яваад архинд орж ташаарахад нь халамжлан хүмүүжүүлэгч нь болж дааж авч явсан хүн нь Нямдаш гуай байсан гэдгийг тэгэхэд л тэдний амнаас сонсож байв даа…

http://ub.life/p/http-ub-life-articles-edit-21961 нийтлэлийг уншаад ийм дурдатхал төрлөө.

Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу