П. Увш: Сайн байна уу? Сайхан өвөлжиж байна уу? Холын Америкт суугаа бидний эртний танил, олон жил хамтран ажиллаж, санаа бодлоо хуваалцаж байсан Та биднээ үлдээгээд эх нутгаа зориод бараг жил болж байна. Тантай холоос ч болов уулзаж, эх нутгийнхаа сонин сонсох сон гэж бодсоор яваад өдий болголоо. Харин ашгүй ойрмог тантай холбогдож, Монгол орны хөгжил, гадаадад суугаа иргэдийн байр суурь, хамтран ажиллах боломжийн талаар цуврал ярилцлага бэлтгэхээр санал нэгдсэний мөрөөр өнөөдөр Тантай ярилцаж байна. Бидэнтэй ний нуугүй чин сэтгэлээсээ ярилцах боломж олгосон Танд Хойт Америкийн Цахим өртөөний “Манайхан” сайтын өмнөөс талархал илэрхийлье. Ингээд Гомбосүрэнгийн Галбадрахтай хийсэн эхний ярилцлагаа толилуулъя.

2008 оны Бээжингийн Олимпийн нээлт түүхэн дэх хамгийн гайхалтай, шилдэг нээлтийн нэг болсон билээ. Гэвч нээлтийн үйл ажиллаганы сүр хүчийг, гоо сайхныг бүдэгрүүлсэн нэгэн тохиол хожим илчлэгдсэн нь царай зүс, дуу хоолой, эгдүүтэй төрхөөрөө бүхний хайрыг татсан Лин Миаоке охин үнэхээр өөрөө дуулсан биш Ян Пэеи гэж өөр охины дуунд ам барьсан явдал байлаа. Уг нь бол хоёулаа авьяастай, сэргэлэн охид, гагцхүү Хятадын Коммунист Намын дарга нарын үзэмжээр бол Лин-гийн хоолой жаахан тиймэрхүү, харин Ян-гийн царай арай л нэг биш байсан аж. Ингээд хөөрхөн царайн дээр гоё хоолой монтажилсан нь коммунист дэглэмийн пиар, үзэл суртлын нэг томруун жишээ болон түүхэнд хоцров оо гэж.

Сайн байцгаана уу? Сайхан намаржиж байна уу? Танай Ричмондод хэр намар болж байна? Энэ зэвэргэн цаг гадаадад суугаа монголчуудад хүндээр тусч байгаагийн дотор жижиг бизнес эрхэлж байсан залуучуудад бас л амаргүй даваа байсан нь ойлгомжтой. Цагийн хүнд бэрхэд үл бүдрэн бизнесийн аж ахуйгаа аваад явж байгаа цөөн газрын тоонд танай зоогийн газар орно. Дэлхийн цар тахлын үед бизнес эрхлэхийн давуу, сул тал, сөрөн тэмцэж байгаа арга, боломжийн талаар миний хоёр дүү бидэнтэй хуваалцаж болох уу? Та хоёр өөрсдийгөө танилцуулна уу.

Гадаадад суугаа монголчуудын эртний танил Д. Цэрэнбат гэх залууг мэдэх болсон маань тэртээ ерээд он. Удирдлагын академид багшаар томилогдон ирж нэг дээвэр дор ажиллах болсноор насны зөрүүг боломжоороо ойртуулж, ойр холд дөрөө хоршиж, гэр орноор нь орж, зочилж, аав, ээжтэй нь дотносон цаг, нарыг өнгөрөөж явтал нэг л мэдэхэд Европ руу алдчихсан даг.

More Articles ...

Page 3 of 4
Шинэ мэдээлэл имэйлээр хүлээн авах манай төлбөргүй үйлчилгээг захиална уу