COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2020.VII.5, Hям
Бид илүүрхэж эхэллээ! Анх Ото ~ Карантино ~ 0:21 илт давуу ялагдаж, хүнд барилдаан эхэлсэн. Гэвч сэтгэлзүйн хувьд төвлөрч, хий гаргахгүй, оноогоо нөхөж, хөөн довтолж барилдсаар өнөөдөр тооны харьцаа 11:10 болж, өрсөлдөгчөө давамгайлж эхэллээ. Одоо үлдсэн хугацаанд хөлдөө алдахгүй, шилдэж татан, гар таллаж, шийдсэн дархан мэхээ хийн, цэвэр ялахын төлөө зүтгэнэ дээ.

● Тусгаарлагчид нь гадаад паспортаа 7128 ~ 3219 дугаар руу залган, хэзээ & яаж авахаа лавлах юм бна шүү. Социализмийн үед харийн орноос ирэхэд шар хавчуургатай ховор паспортыг маань хил дээр яхийтал хураадаг байж билээ. Дараа нь томилолтоор явах болохоороо өргөдөл бөглөн, Гадаад яамнаас паспортаа гар дээрээ авдаг үе саяхан мэт.

● Дугуйн тамирчин З.Наран нь Францад хэдэн жил алба хаасан нэгэн. Тэрбээр компанийхаа ажлаар Африкийн Чад улс руу очиход нэгэн монгол бүсгүйтэй тааралдсан гэдэг. Өнөө эмэгтэй нь Москвад суралцаж байхдаа энэ орны "борковтой" ханилж, одоо болтол хадмындаа амьдарсаар буй гэнэ. Гэтэл Африкийн бэр тэр бүсгүй Монгол явах тухайгаа дурьдаад, паспортаа үзүүлтэл аль хэдүйн хүчингүй болсон, шар хавчуургат хуучин загварынх байсан гэдэг. Монгол бүсгүй эх орондоо ирсэн л байх болтугай.

● Одоо ч албаны ногоон паспортыг хил дээр хурааж буй сурагтай. Авах ёсгүй хүмүүс ар өврийн хаалгаар өвөртөлснөөс ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд хүрчээ. Би ч спорт~ олимпизмтйн буянаар дөрвөн сайхан ногоон паспорт, 9 сайхан энгийн улаан паспорт элээсэн хүн дээ.

● Pass ~ өнгөрөх , port~ боомт = паспорт нь анх 1794 онд Англид бий болсон түүхтэй. Япон улсын иргэд дэлхийн 189 оронд визгүй зорчин пээдийдэг бол Финланд, Герман, Өмнөд Солонгосчууд 187 улс руу чөлөөтэй нэвтэрч, атаархал төрүүлнэм. Харин Афганистан, Ирак , Сирийн паспорттай иргэд 25 ~ 29 оронд дураараа аялж болно. Их Монголын энгийн "улаантай" хүмүүс 18~хан улсад визний зовлонгүй нисч болно. (Бразил, Беларусь, Хонконг, Израиль, Казахстан, Кыргызстан, Куба, Макао, Малайзи, Сингапур, Украин, Тайланд, Филиппин, Хятад, Турк, Лаос, ОХУ, Серб ) Харин албан ба дипломат паспорттай "монцгорууд" 27 орон руу асуудалгүй орно.

● Хамгийн агуу нь Азийн наадам, Олимпийн наадмын үеэр спортынхонд урьдчилан илгээдэг "ID Card" буюу мандаат нь визийг орлож, чөлөөтэй нэвтэрнэ шүү дээ !

● Нэг мэдсэн чинь паспорт гээд мэргэжлийн дагуу хадуураад давхичихлаа. Манайх өчигдөр халдваргүй нэгэн өдрийг үдлээ. Дөрвөн хүн эдгэрснээс, нэг орос, хоёр беларусь, нэг монгол "интернациональ бригад" эдгэрэн гарчээ. Эмч нар маань чадалтай юм аа.

● VII сарын 2~ны онгоцоор ирсэн зорчигчид хотоос 70 км хол Баянтүмэнд хүргэгдэж, тэднийг бөөнөөр нь чихэн, зай барих дүрмийг зөрчиж, хоол ундны үйлчилгээ туйлын муу байгаа талаар гомдоллон бичжээ. Ер нь Онцгой байдлынхан онцгой эрх эдэлж буй тул хааяа хааяа нэлээн бүдүүн бараг зохион байгуулж байх шиг санагдана, бас хөдөө, захын буудлуудын үйлчилгээ тааруу хэвээрээ. Ер нь бол алс холоос эх орноо зорин, бөөн баяр ирсэн хүмүүсийн урмыг хугалах, буудалд маш дулимаг бэлтгэлтэй хүлээн авах, өрөөний хуваарилалтыг бодлогогүй, хам хум хийх, зандрангуй соёлгүй харьцах, 1.060.000 төгрөгийн төлбөрөө шударгаар төлсөн хүмүүст ус ундаа ч хангахгүй байх гээд л олон сөрөг асуудал зууралдсаар л бна. Ер нь эд нар нэлээн дөжирсөн маягтай болжээ. Гэхдээ бүх газар тийм биш гэж найднам. Тусгаарлалт ч гэсэн зорчигсдыг хүндэтгэж, соёлтой харьцан, сэтгэлээсээ үйлчлэх ёстой. Гэхдээ манай Хандгайт бол сүпер хэвээрээ шүү!

● Буудлагын шигшээгийнхэн наадмын дараа л буугаа ханын шийрнээс хөндийрүүлнэ. Гавъяат дасгалжуулагч Л.Ундралбат нь Сэлэнгэд найз нартайгаа амарч буй бол алдарт О.Гүндэгмаа нэгэн сувилалд суналзаж байгаа сурагтай. Манай 4 мэргэн бууч Тоkyo2020NE олимпийн эрхээ авсан бөлгөө. Гунде маань 7 дахь олимпдоо гохоо дарж, хамгийн олон удаа олимпод зодоглосон монгол тамирчин болох нь дээ.

● Монголын шатарчин Г.Мөнхгал FIDE ( Олон улсын шатрын холбоо ) Их мастер ( Грандмастер, дээр үед Гроссмейстер гэдэг байв) цол хүртлээ. Дүүдээ баяр хүргэе! Дашрамд дурьдахад энэхүү их мастер, авъяаслаг залуу маань Барса~гийн үнэнч фэн юм бна билээ шүү! Сониноос би багаасаа СССР~ийн их мастер, өдгөө Украины өмнөөс нүүдэг О.Романишинийг шүтдэг байв. "Монголыг Хятадад зарсан ч яадаг юм бэ" гэж солиорсон галзуу Гарри Каспаровыг бол нэг нүдээрээ ч үзэхгүй, чёрттттт побери.

● Женев хотноо эхэлсэн НҮБ~ын 44 дүгээр чуулганы Хүний эрхийн зөвлөлийн хуралдаанаар Хятадын Хонконгийн аюулгүй байдлын хуулийг 52 орон, Шиньжян дахь өнөөгийн байдлыг 46 орон дэмжсэн гэж өмнөд хөршийн хэвлэлийнхэн эхний нүүрэндээ "пропаганда "алаглуулж бна.

● Биднийг спирттэй хөвөнгөөр хамар, ам , гараа арчихыг эмч зөвөлсөн. Үүнийг ёсоор болготол нэг их "танил үнэр сэнгэнэж", нөгөө "Шуркад тохиолдсон явдал" киноны Никулин шиг л өөрийн эрхгүй хамар сарталзаффф, кккк.

● Мюнхений "Бавария" нь Леверкузений "Байерн" клубыг 4:0 хожиж, 20 дахь удаагаа Германы хөлбөмбөгийн цомын эзэн болоффф.

● АНУ~ын Тусгаар тогтнолын баярын өдрийг угтан, Флоридад 11548, Техаст 8258 хүн корона~вирусын халдвар туссан сөрөг "бэлэг" барив.

● Харин дээрх баярын өдөр Нью~Йорк хотноо зохиогддог уламжлалт "Nathan Hot Dog Eating Contest" буюу хотдог түргэн идэлтийн уламжлалт тэмцээнд 10 минутад 48 "халуун нохой" идсэн, япон гаралтай Мики Судо гэдэг эмэгтэй тасархай түрүүлжээ. Харин эрэгтэйчүүдээс 600 секундэд 75 хотдог хурдтайгаар гөвшсөн Жоэль Честнат аваргалжээ. Ойн нэрэмжит хотдогийн "барилдаан" юм биз дээ.

● Цар тахлын эсрэг тэмцлийн "социалист уралдаанд" толгой цохиж явсан БНСУ, Австралид корона~вирусийн нахисан давалгаа эргэж, гуулинчууд 35,1 тэрбум воны нэмэлт төсөв баталсан бол "оззи" нар сэдэрч буй хорооноогийн хот хоорондын шалгалтыг чангатгалаа.

● Энэтхэгийн телевизийн нэвтрүүлэгч эмэгтэй нь Хятадын ерөнхийлөгч XI JIN~PING ~ийн нэрийг "Арван нэгдүгээр( XI ) Жинь Пин" гэж уншаад ажлаасаа халагдсан нь л гэнэ шүү, дурачка чинь, ха ха ха .

● Ойрдоо зурагт үзэхээр дандаа л анд найз, ахан дүүс эфирт тормойж, сонин гарчиглахаар бас л нөгөөдүүл маань бүтэн нүүр эзлэн тодрох ажээ. Зураг дээр саяхан УИХ~ын гишүүний "гэрэгээ" гардсан Б.Баярсайхан (Спортын яамны ТНБД асан, Забхаан~Алдархаан угшилтай ) "Ажнай" Д.Бат~Эрдэнэ( Боксын Ерөнхийлөгч ), Эрүүл мэндийн сайд Сараа( Афин~2004 нэг экипаж ), "ӨС" сэтгүүлч, данагар Ганаа, Шадар сайд, эртний анд Ө.Энхтүвшин, Замын~Үүдийн дотно найз, зураг хөдөлмөрийн багш Өнөбаатарын хөвүүн зураач Ө.Эрдэнэбулган нарын хөргөөр миний ханан дахь "Алдрын танхим" баяжив.

● Мөн фейс дээр буй өнөөдрийн 2 зураг болбаас Осакагийн Их сургуулийн багш, оюутан цагийн анд, "Санж" хэмээх М.Баярсайхан ( Кансей, Япон), "Далан худалч" алдарт зохиолыг туурвисан Ч.Ойдовын охин Халиун ( АНУ, Чикаго ) нар цэнхэр дэлгэцийн "гол дүрд" тоглосныг тольдоффф.

● Чингис хаан маань Барилгачдын талбайн урд биед орших "Берлинбургер", "Будвайзер"~ийг хавсран эзэлж, Сүбээдэй ~ Очирхуяг жанжин харъяат албатаа болгосон ялалтын чимээ чих мялааффф. Ийнхүү "Чингис пяавв" нутаг дэвсгэрээ өргөжүүлж, хүрэн парт хүрээгээ тэлэв.

● Өнөө хөхөө маань паг шүү! Ойн цагдаад дуулгахаас.

 

За, одоо ч юухэн байхав дээ.

Ням гаригтаа нямба сахина шүү !!!