COVID-19
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2020.07.14, Мягмар
МАРГААШ ГЭРТЭЭ!!!!! Тахиа кукареку гэж дуугарахгүй ч өглөө болдгоороо л болно. Хөхөө кукукуку гэж донгодоогүй ч нар манддагаараа л мандана. Хандгай харагдахаа больсон ч Хандгайт налайдгаараа л налайна. "Орсон бороо арилдаг, ирсэн гийчид буцдаг" гэдэг сайхан үг биеллээ олох алтан мөч буюу ГАНЦХАН хоног үлдлээ. Америкчууд "East or West, Home is Best" гэдэг. "Cэгсгэр ч гэсэн ээж минь, сиймхий ч гэсэн гэр минь, сэнсгүй ч гэсэн байшин минь, сэрүүлэггүй ч гэсэн цаг минь, сэндвичгүй ч гэсэн хөргөгч минь" гээд л маргааш өглөөний ургахын улаан нарнаар Да Хүрээний Дилов хутагт Жамсранжавын гудамж руу нийслэлийнхээ гудамжаар хар хурдаараа давхина даа!

● Афганистанаас эх орондоо ирсэн 62 дайчин манай "Бага Баян" буудлын салбарт буусан бололтой. Армийнх болохоор аргагүй биз. Тэгээд ч мань мэт шиг зугаалсан гарууд бус, цэргийн тушаалаар жинхэнэ дайны гал халуун шугаманд нүд цавчилгүй алба хаасан дайчин эрс юм чинь.

● Өнөөдөр чамархай руугаа хоёронтаа "буудуулж", халуун хүйтнээ хянуулаад л гэрээ контракт дуусаа. "Урт үст, уран гоо Варвара" минь өнөөдөр ээлжинд гараасай.

● Маргааш өглөө найдвартай элч довтолгон, нэгэн нүүдэлчин угшлын хонийг "олзолж", органик таанатай мах, халуун "гэдэс~бургерээ" гэр орондоо амаа олохгүй "дарвийлкадна" гэж төсөөлөхөөр л итгэж ядан хөөрөөд.

● Өчигдөр наадмын хурдан морины хойшлогдсон "нөхөн уралдаан" өндөрлөж, бас л Завханы морь түрүүлэх шиг боллоо. Чөлөөтийн "Хар" Ганбаагийн гарын шавь, цагтаа "Тулгат" клубын оройн тоонд зиндаагаараа Сумбаз, Өсөхөө нарын дээгүүр даналздаг байсан, спортын мастер "Гоё" Амараа дүүгийн шүдлэн айргийн #7 давхисан гэнэ.

● Харин "Олимп" сургуулийн дасгалжуулагч асан "Хэл" Ганбаа андын самбо~жүдо бөхийн шавь, саяын наадмын босоо аварга П.Бүрэнтөгс багшдаа ирж, хүндэтгэл үзүүлсэн гээд цаад шавилхан хурандаа чинь бөөн баяр! Жудагтай сайхан эр юм даа, Бүрнээ дүү.

● Их Трамп хар маск зүүхийг би ч харлаа, дэлхий ч харлаа. Гэхдээ л цэргийн эмнэлэгт очсон болохоор л амны хаалт зүүсэн гэж тоомжиргүй хариулж байх юм.

● Сумо башё удахгүй эхэлж, нийт үзэгчдийн 2500 билет худалдах нь. Д.Амгаа зааны хүү Сейро зодог тайлжээ. Харин ноднин жил Цүкүбад бидний зочилсон "Тацүнами" дэвжээний сумоч, Аса аваргын төрсөн ахынх нь хүү Бямбасүрэн хэр, хаагуур барилдаж бна аа??

● Манай XXVIII сургуулийн бөх, наадмын хүүхдийн барилдаанд 3 жил завсаргүй түрүүлсэн, 17~хон насандаа Өвөрхангайн наадмыг "базсан" Д.Лхагвадорж дүү маань өврийн сайхан хангайдаа өөрөөс нь илүү хүчтэн алга гэдгийг дахин даамгай баталлаа. Лхагваа дүү минь, одоо улсын том наадамдаа л хэн гэдгээ үзүүлээд өгөх цаг шүү! Чи чадна аа!

● Улсын наадмын начны даваанд Н.Хүрэлсүх гэдэг аймгийн арслан өвдөг шороодож харагдсан. Бас нэгийн даваанд залуу бөх Б.Хүрэлсүх нь Өсөхөө аваргад амлуулсан. Хүүк сайдын нэр моодонд орох янзтай. Нэгэн үе боксын домог Н.Энхбат, дархан аварга Б.Бат~Эрдэнэ, олимпийн аварга Н.Түвшинбаяр нарын нэрийг билэгшээн, ард түмэн нялх хүүхдүүддээ нэрийг нь арвин хайрласан билээ.

● Саудын арабт олон хоног саатаж буй Хосоогийн дэвшүүлдэг саналыг тунгаан бодууштай. Наадмаа аймаг аймгийн уудам дэлгэр хөдөө талд зохиох нь зохилтой ч тун сайн бэлтгэл, менежмент, санхүү гээд л олон хүчин зүйл шаардлагатай шүү. Гэхдээ энэ бол ухрах аргагүй дэлхийн жишиг.

● Зиакк, энэ тохижсон #212 дүүрэн энерги бүхий, наран ээвэр өрөөнд алсаас ирэх монгол хүмүүн та тавтай тухлах болтугай!Утсаа өгвөл би эргэнэ шүү, кккк.

Одоо ч юухэн байхав дээ, ГАНЦХАН хоног (20:1) үлдлээ!!!

Өнөө орой ямаа боон, хорхог хийж, сүүлчийн вальс эргэн, танго~манго татаж, харц тулгаран, цүү хаяна даа!!!!

Наадмын шинийн дөрвөндөө сэргэлэн болжмор шиг жиргээрэй!